Монголын ноолуурын салбарынхан Италийн дэвшилтэт технологитой танилцах айлчлал хийлээ

Л.Бямбажав
2023/04/07

Монголын ноос, ноолуурын холбоо, Италийн тоног төхөөрөмж үйлдвэрлэгчдийн холбоо ACIMIT, Италийн худалдааны төв (ITA)-ийн хамтын ажиллагааны хүрээнд 2023 оны 3 дугаар сарын 26-ны өдрөөс 2023 оны 4 дүгээр сарын 01-ний өдрүүдэд Италийн Милан хотноо ноолуур үйлдвэрлэгчид ажлын айлчлал хийлээ.

Айлчлалын бүрэлдэхүүнд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Монгол дахь Италийн элчин сайдын яам, Монголын ноос, ноолуурын холбоо, Говь, Кашмер Холдинг, Ханбогд Кашимер, Сор Кашемир, Монгол Нэхмэл, Сноу Филдс, Натурал Текстайл Групп, Баялаг-Өлзий, Нанс Кашемир, Мөнх Бумууд, Уужин, Лидер Кашемир, Говь-Эрдэнэ Кашмер, Өгөөж Шим, Гоёл Кашмер зэрэг үндэсний томоохон цогцолбор үйлдвэрлэгч компаниудын төлөөлөл оролцсон юм.

Ноолуур үйлдвэрлэгчид Италийн текстилийн салбарын сүүлийн үеийн дэвшилтэт ногоон технологи үйлдвэрлэгч STALAM, FADIS, SAVIO, ITEMA, C.P.S. зэрэг 20 гаруй ээрэх, нэхэх, гүйцэтгэн боловсруулах, лаборатори болон сав баглаа боодлын үйлдвэрүүдийн үйл ажиллагаатай танилцан хүрээлэн буй орчинд ээлтэй, уур, ус, цахилгааны хэмнэлттэй, хог хаягдалгүй, аюулгүй ажиллагааг хангасан машин, тоног төхөөрөмжүүдтэй танилцан, туршлага судалсан юм.

Айлчлалын үеэр ACIMIT буюу Италийн тоног төхөөрөмж үйлдвэрлэгчдийн холбооны захирал Федерико Пэллэгатад Монгол Улсын Засгийн газрын шагнал Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны "Хүндэт жуух"-ыг гардуулан өглөө. ACIMIT нь Монголын ноос, ноолуурын холбооны дэргэдэх Текстилийн технологийн төвийг үүсгэн байгуулах суурийг тавилцаж, текстилийн үйлдвэрлэлийг хөгжүүлэх, Италийн дэвшилтэт техник, технологийг Монголд нэвтрүүлэх, нутагшуулах, бүтээгдэхүүн хөгжүүлэлт, туршилт судалгаа хийх, боловсон хүчнийг чадавхижуулж мэргэшүүлэх зэргээр монголын ноолуурын салбарын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан юм.

Ноолуур үйлдвэрлэгчдийн Итали улсад хийсэн бизнес айлчлал нь 2023 оны 06 сарын 08-14-ны өдрүүдэд Итали улсын Милан хотноо зохион байгуулагдах “ITMA-2023” үзэсгэлэнг угтан шинэ тоног төхөөрөмжийн танилцуулга, мэргэшүүлэх сургалтыг нэгдсэн зохион байгуулалттай авснаар Италийн ногоон, дэвшилтэт тоног төхөөрөмжөөр үйлдвэртээ техник технологийн шинэчлэл хийж, салбарын хөгжлийг ахиулах, цаашдын хамтын ажиллагааг өргөжүүлэн бэхжүүлэхэд ач холбогдолтой юм. Цаашид монголын ноос ноолуурын холбоо болон Италийн тоног төхөөрөмж үйлдвэрлэгчдийн холбоо хамтын ажиллагааны хүрээнд текстилийн салбарыг хөгжүүлэх олон үр дүнт ажил хамтран хийхээр ажиллаж байна.


0
angry
0
care
1
haha
1
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна 10 цагийн өмнө
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ 11 цагийн өмнө
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо 11 цагийн өмнө
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 13 цагийн өмнө
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ 15 цагийн өмнө
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 15 цагийн өмнө
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ 15 цагийн өмнө
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо 16 цагийн өмнө
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 16 цагийн өмнө
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ Өчигдөр
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна Өчигдөр
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа Өчигдөр
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив Өчигдөр
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа Өчигдөр
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна Өчигдөр
Зарим нутгаар аадар бороо орно Өчигдөр
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ 2026/07/20
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ 2026/07/20
Сэрэмжлүүлэг: Хараа, Халх, Хархираа голууд үерийн түвшинг давж, Туул гол аюултай түвшинд хүрчээ 2026/07/20
Үндэсний аюулгүй байдлыг хангах хүрээнд салбар дундын ажлын хэсэг байгуулав 2026/07/20