ЯГ ОДОО: Дорнод, Сүхбаатарт гарсан хээрийн түймрийг унтраахаар 260 хүн ажиллаж байна

Ц.Цэрэнбадам
2023/04/10

Дорнод аймгийн Халх гол, Матад сум, Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын хэмжээнд гарч буй тал хээрийн түймрийн улмаас гурван айл өрх орон гэргүй болж,  мал амьтад өртсөн байна. Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын Хадын булаг багийн Уртын цагаанд энэ сарын 8-ны үдээс өмнө гарсан ой хээрийн түймэр Дорнод аймгийн Матад сумын нутагт орж ирсэн мэдээг шөнө 00:00 цагт Дорнод аймгийн Онцгой байдлын газар хүлээн авч шуурхай ажиллаж эхэлсэн байна. 

Дорнод, Сүхбаатар аймгийн Онцгой байдлын газар, Байгаль орчин, аялал жуулчлалын газрын албан хаагчид сумын иргэд дайчлагдан нийт 260 гаруй хүн түймрийг унтраахаар ажиллаж байна. 

2

Цаг агаараас шалтгаалан салхины хурд секундэд 12-19 метр хүрч ширүүсэн, салхины чиг өөрчлөгдөж байгаа тул галын тархац нэмэгдэж, хүчтэй салхины улмаас байгалийн аюултай үзэгдлийн хэмжээнд хүрсэн тул аймгийн Онцгой комиссоос хүсэлт гаргаснаар Онцгой байдлын ерөнхий газрын харьяа Үндэсний аврах бригадаас нисдэг тэргээр 30 аврагчийг Халхгол сум руу тээвэрлэж байна. Мөн Хэнтий аймгийн Онцгой байдлын аврах, гал унтраах ангийн алба хаагчид хүч нэмэгдүүлэх бэлтгэл хангажээ. Иргэд, малчид, тээвэрчдийг сонор сэрэмжтэй байж, үнс нурмыг ил задгай хаяхгүй, ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна.

1

2
angry
0
care
0
haha
0
liked
0
love
3
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ 32 минутын өмнө
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо 47 минутын өмнө
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 2 цагийн өмнө
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ 4 цагийн өмнө
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 4 цагийн өмнө
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ 5 цагийн өмнө
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо 5 цагийн өмнө
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 5 цагийн өмнө
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ 23 цагийн өмнө
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна Өчигдөр
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа Өчигдөр
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив Өчигдөр
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа Өчигдөр
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна Өчигдөр
Зарим нутгаар аадар бороо орно Өчигдөр
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ Өчигдөр
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ 2026/07/20
Сэрэмжлүүлэг: Хараа, Халх, Хархираа голууд үерийн түвшинг давж, Туул гол аюултай түвшинд хүрчээ 2026/07/20
Үндэсний аюулгүй байдлыг хангах хүрээнд салбар дундын ажлын хэсэг байгуулав 2026/07/20
Испанийн шигшээ баг ДАШТ-д хоёр дахь удаагаа түрүүллээ 2026/07/20