Нойтон цас орж, цасан шуурга шуурна

М.Төгөлдөр
2023/04/13

Өнгөрсөн хоногт: Баян-Өлгий, Сэлэнгэ, Орхон, Ховд, Хөвсгөл, Завхан,аймгуудад цас орсон. Ховд, Завхан, Говь-Алтай, Увс аймгуудад 13-20 м/с хүчтэй шороон шуурга шуурсан. Бусад нутгаар цаг агаар тогтуун байсан.

Өнөөдөр: Өнөөдөр Дархан-Уул, Төв, Говь-Сүмбэр аймгийн нутаг, Булганы зүүн өмнөд, Сэлэнгийн өмнөд,  Дундговийн хойд болон зүүн хэсгээр цасан шуурга шуурч, Өмнөговийн нутаг, Дундговь, Дорноговийн өмнөд хэсгээр салхи секундэд 18-20 метр, зарим үед 24 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Ихэнх нутгаар үүлшинэ. Төвийн аймгуудын нутгийн өмнөд болон зүүн, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна. Нутгийн баруун хагаст баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 7-12 метр, тал хээрийн нутгаар секундэд 15-17 метр, говийн аймгуудын нутгаар секундэд 18-20 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Увс нуур болон Дархадын хотгор Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Идэр, Тэс голын хөндийгөөр 0…-5 градус хүйтэн, Хэнтийн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр +2…+7 градус, говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсгээр +14…+19 градус, бусад нутгаар +7…+12 градус дулаан байна.

Улаанбаатар хотод: Үүлшинэ. Шөнөдөө хур тунадас орохгүй, өдөртөө нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 6-11 метр. Шөнөдөө -1…-3 градус хүйтэн, өдөртөө +2…+4 градус дулаан байна.

Төлөв байдал: 14-нд говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 15-нд Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар, 16-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 17-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна. Салхи 14-нд Алтайн уулархаг нутгаар, 15, 16,17-нд ихэнх нутгаар түр зуур секундэд 15-17 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. 15-наас ихэнх нутгаар дулаарч,Увс нуур болон Дархадын хотгор, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -9…-14 градус хүйтэн, өдөртөө +1…+6 градус дулаан, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр шөнөдөө -5…-10 градус хүйтэн, өдөртөө +5…+10 градус дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө +2…-3 градус хүйтэн, өдөртөө +15…+20 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө -3…-8 градус хүйтэн, өдөртөө +10…+15 градус дулаан байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна 9 цагийн өмнө
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ 10 цагийн өмнө
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо 11 цагийн өмнө
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 13 цагийн өмнө
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ 14 цагийн өмнө
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 14 цагийн өмнө
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ 15 цагийн өмнө
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо 15 цагийн өмнө
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 15 цагийн өмнө
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ Өчигдөр
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна Өчигдөр
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа Өчигдөр
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив Өчигдөр
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа Өчигдөр
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна Өчигдөр
Зарим нутгаар аадар бороо орно Өчигдөр
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ 2026/07/20
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ 2026/07/20
Сэрэмжлүүлэг: Хараа, Халх, Хархираа голууд үерийн түвшинг давж, Туул гол аюултай түвшинд хүрчээ 2026/07/20
Үндэсний аюулгүй байдлыг хангах хүрээнд салбар дундын ажлын хэсэг байгуулав 2026/07/20