“Улаанбаатар кап” тэмцээн дөрөвдүгээр сарын 22-ноос эхэлнэ

М.Төгөлдөр
2023/04/13

Нийтийн биеийн тамирыг хөгжүүлэх, хүүхэд залууст спортоор хичээллэх, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх боломжийг бүрдүүлэхэд нийслэлийн зүгээс онцгой анхаарч буй. Энэ хүрээнд НЗДТГ, Монголын 3x3 сагсан бөмбөгийн холбоо хамтран “Улаанбаатар кап” 3x3 сагсан бөмбөгийн тэмцээнийг энэ сарын 22-ноос зохион байгуулна.

Нийслэлийн Засаг даргын Захиргаа, хууль эрх зүйн асуудал хариуцсан ахлах зөвлөх Д.Мөнх-Эрдэнэ:

-Нийслэлийн иргэд, тэр дундаа хүүхэд залууст биеийн тамир, спортоор хичээллэх боломжийг бүрдүүлэхээр есөн дүүрэгт 3x3 сагсан бөмбөгийн 118 талбай байгуулах ажлыг эхлүүлсэн. Өнгөрсөн онд 34 талбайг ашиглалтад оруулсан бол энэ жил 40 талбай байгуулахаар төлөвлөж байна. Ирэх жил мөн энэ ажил үргэлжилнэ. Тэгэхээр сагсан бөмбөг сонирхогчдод олон улсын стандартад нийцсэн талбайд тоглох боломж бүрдэж буй. Энэ нь иргэдэд амьдралын эрүүл хэв маягийг хэвшүүлэх, спортоор хичээллэхэд нь нөлөөлнө хэмээлээ.

Монголын 3x3 сагсан бөмбөгийн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга С.Төгсжаргал:

-НЗДТГ, Монголын 3x3 сагсан бөмбөгийн холбоотой хамтран өнгөрсөн жилээс эхлэн уг тэмцээнийг зохион байгуулж байна. Энэ жилийн “Улаанбаатар кап”-ын хүрээнд нийслэлийн есөн дүүргийн аварга шалгаруулах тэмцээн дөрөвдүгээр сарын 22-ноос эхлэн амралтын өдрүүдээр Д.Сүхбаатарын талбайд болно. Тавдугаар сарын 21-нд аваргуудын аварга буюу финалын тэмцээнийг зохион байгуулах юм. Энэ тэмцээнд ялсан баг долоодугаар сард болох Макаод болох “ФИБА 3x3 Макао” дэлхийн их дуулгын тэмцээнд оролцох эрх авна. Монголын 3x3 сагсан бөмбөгийн холбооны сошиал хуудсуудаар мэдээлэл өгч, багуудын бүртгэлийг тэмцээн болохын өмнөх өдөр зохион байгуулна.

Ангиллын хувьд нас хүрэгчдийн эрэгтэй, эмэгтэй гэсэн ангиллаар зохион байгуулах тул 16-аас дээш насны хэн бүхэн оролцоход нээлттэй. Спортын энэ төрлөөр манай тамирчид өндөр амжилт гаргасаар байна. Цаашид олон хүүхэд, залуус 3x3 сагсан бөмбөгийн спортоор хичээллэх суурийг тавьж, стандарт талбайнуудыг байгуулж байгаад талархал илэрхийлье гэсэн юм.


0
angry
0
care
0
haha
1
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна 9 цагийн өмнө
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ 10 цагийн өмнө
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо 10 цагийн өмнө
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 12 цагийн өмнө
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ 14 цагийн өмнө
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 14 цагийн өмнө
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ 14 цагийн өмнө
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо 14 цагийн өмнө
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 15 цагийн өмнө
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ Өчигдөр
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна Өчигдөр
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа Өчигдөр
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив Өчигдөр
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа Өчигдөр
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна Өчигдөр
Зарим нутгаар аадар бороо орно Өчигдөр
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ 2026/07/20
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ 2026/07/20
Сэрэмжлүүлэг: Хараа, Халх, Хархираа голууд үерийн түвшинг давж, Туул гол аюултай түвшинд хүрчээ 2026/07/20
Үндэсний аюулгүй байдлыг хангах хүрээнд салбар дундын ажлын хэсэг байгуулав 2026/07/20