Улсын бүртгэлийн хэлтсийн албан тушаалтнууд өөр хүний зурагтай гадаад паспорт олгож, хахууль авсан хэрэг гарчээ

Л.Бямбажав
2023/04/14

Прокурорын байгууллага энэ оны дөрөвдүгээр сарын 10-14-нд мөрдөгч болон эрх бүхий албан тушаалтанд тодорхой ажиллагаа гүйцэтгүүлэхээр 401 даалгавар бичгээр өгчээ.

Эрүүгийн болон зөрчлийн хэрэг бүртгэх, ял эдлүүлэх ажиллагааг хэрэгжүүлэх явцад гарсан зөрчлийг арилгуулахаар харьяа байгууллагуудад дөрвөн шаардлага хүргүүлсэн байна.

Мөн гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдэгдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөлийг арилгуулах зорилгоор байгууллага, албан тушаалтанд 14 мэдэгдэл бичжээ. Тухайлбал:

  1. Тээврийн прокурорын газраас “Зорчигч тээвэр-3” ОНӨААТҮГ-ын жолооч А нь Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт нийтийн тээврийн хэрэгсэл жолоодох үедээ замын хөдөлгөөнд анхаарал болгоомжгүй оролцож, зорчигчийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэх хэрэгт “Зорчигч тээвэр-3” ОНӨААТҮГ-т,
  2. Хан-Уул дүүргийн прокурорын газраас тус дүүргийн Цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсийн мөрдөгчөөр ажиллаж байсан Ё нь бусдад эрүү шүүлт тулгаж, улмаар зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэх хэрэгт Хан-Уул дүүрэг дэх Цагдаагийн газарт,
  3. Орхон аймгийн прокурорын газраас аймгийн нутаг дэвсгэрт 2022 онд үйлдэгдсэн Хулгайлах гэмт хэргийн гаралт, шалтгаан нөхцөлийг судлан үзэхэд Яргуйт багийн нутаг дэвсгэрт энэ төрлийн гэмт хэргийн гаралт их байгаа болох нь тогтоогдсон байна. Тиймээс гэмт хэрэг, зөрчил гарахад нөлөөлж буй шалтгаан нөхцөлийг арилгуулахаар тус багийн засаг даргад,
  4. Нийслэлийн прокурорын газраас Нийслэлийн байгаль орчны газрын захиргааны хэлтэст байгаль хамгаалагч Г нь Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт зөвшөөрөлгүй барилга байгууламж барьсан хуулийн этгээдийн зөрчлийг хянан шийдвэрлүүлэхгүй байх ашиг сонирхлын үүднээс хахууль авсан гэх хэрэгт Нийслэлийн байгаль орчны газарт,
  5. Багануур дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн албан тушаалтнууд ашиг сонирхлын үүднээс иргэн О-д өөр хүний зурагтай гадаад паспорт олгож, хахууль авсан гэх хэрэгт Улсын бүртгэлийн ерөнхий газарт тус прокурорын мэдэгдэл бичиж хүргүүлсэн байна.

Прокурорын мэдэгдлийг хүлээн авсан байгууллага, албан тушаалтан тухайн зөрчил, гэмт хэргийн шалтгаан, нөхцөлийг арилгах арга хэмжээ авч, нэг сарын дотор бичгээр хариу өгөх үүрэгтэй юм.

 

Эх сурвалж: Улсын Ерөнхий Прокурорын Газар


1
angry
0
care
0
haha
2
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна 9 цагийн өмнө
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ 10 цагийн өмнө
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо 11 цагийн өмнө
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 13 цагийн өмнө
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ 14 цагийн өмнө
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 14 цагийн өмнө
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ 15 цагийн өмнө
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо 15 цагийн өмнө
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 15 цагийн өмнө
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ Өчигдөр
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна Өчигдөр
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа Өчигдөр
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив Өчигдөр
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа Өчигдөр
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна Өчигдөр
Зарим нутгаар аадар бороо орно Өчигдөр
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ 2026/07/20
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ 2026/07/20
Сэрэмжлүүлэг: Хараа, Халх, Хархираа голууд үерийн түвшинг давж, Туул гол аюултай түвшинд хүрчээ 2026/07/20
Үндэсний аюулгүй байдлыг хангах хүрээнд салбар дундын ажлын хэсэг байгуулав 2026/07/20