Арьс шир боловсруулах үйлдвэрүүдийн хаягдал усны 80 хувь нь стандартын шаардлага хангаагүй байна

М.Төгөлдөр
2023/04/20

Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Салбарын хяналтын газраас Хан-Уул дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй арьс шир боловсруулах 13 үйлдвэр, Ус сувгийн удирдах газрын харьяа урьдчилан цэвэрлэх байгууламжийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийлээ.

Хяналт шалгалтын явцад Арьс шир боловсруулах аж ахуйн нэгжийн урьдчилан цэвэрлэх байгууламжийн технологийн хаягдал уснаас дээж авч шинжилгээнд хамруулахад 10 объектын 8 дээж буюу 80 хувь нь Хүрээлэн буй орчин, Усны чанар Ариутгах татуургын сүлжээнд нийлүүлэх хаягдал ус Ерөнхий шаардлага MNS 6561:2015 стандартын шаардлага хангаагүй. УСУГ-ын Харгиа /хуучнаар/ урьдчилан цэвэрлэх байгууламж арьс ширний үйлдвэрүүдийн бохир усыг стандартын түвшинд хүртэл цэвэрлэж чадахгүй Хүрээлэн буй орчин, Усны чанар Ариутгах татуургын сүлжээнд нийлүүлэх хаягдал ус Ерөнхий шаардлага MNS 6561: 2015 стандартад заасан зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс биохимийн хэрэгцээт хүчилтөрөгч 2.7 дахин, PH 3.9 их, Жинлэгдэх бодис 2.9 дахин, химийн хэрэгцээт хүчилтөрөгч 2.6 дахин, хром (VI) 0.024 их хаягдал ус Төв цэвэрлэх байгууламжид нийлүүлж байна.

Мөн үйлдвэр орчмын газрын хөрснөөс дээж авч шинжилгээнд хамруулахад 8 дээж буюу 89 хувь нь Хөрсөнд агуулагдах бохирдуулах бодисын зөвшөөрөгдөх дээд хэмжээ MNS 5850:2019 стандартын зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс хром 1.6-13,4 дахин их 436.9-745.1 мг/кг илэрсэн нь стандартад заасан хөрсөнд агуулагдах органик биш бохирдуулагч бодисын хортой агууламжаас хэтэрсэн, зарим хөрсөнд хром 2015.8 мг/кг илэрсэн нь стандартад заасан аюултай агууламжаас хэтэрсэн үзүүлэлттэй байгааг тогтоов.

Хяналт шалгалтын явцад 96 зөрчил, дутагдал илрүүлэн улсын /ахлах/ байцаагчийн 96 заалттай 14 албан шаардлага хүргүүлж биелэлтэд хяналт тавин ажиллаж байна.

Байгаль орчинд үзүүлж буй дээрх сөрөг нөлөөллийг бууруулах, бохирдсон газрыг саармагжуулах, нөхөн сэргээх, оршин суугчдын эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэн УИХ-ын 2012 оны “Малчид,үндэсний үйлдвэрлэгчдийг дэмжих зарим арга хэмжээний тухай” 74 дүгээр тогтоол, Засгийн газрын 2020 оны “Мал аж ахуйн түүхий эдийн нөөц ашиглалт, эдийн засгийн эргэлтийг нэмэгдүүлэх зарим арга хэмжээний тухай” 178 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангуулан Нийслэлийн Хан-Уул дүүргийн 20 дугаар хороонд үйл ажиллагаа явуулж байгаа арьс ширний үйлдвэрийг “Эмээлт эко аж үйлдвэрийн парк” шинэ бүс рүү шилжүүлэх ажлыг эрчимжүүлэх, эрүүл мэндийн нөлөөллийн үнэлгээ хийж холбогдох арга хэмжээ авч ажиллах талаар Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Эрүүл мэндийн яам, Нийслэлийн Засаг дарга, холбогдох газруудад албан бичиг хүргүүллээ.



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна 8 цагийн өмнө
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ 9 цагийн өмнө
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо 10 цагийн өмнө
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 12 цагийн өмнө
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ 13 цагийн өмнө
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 13 цагийн өмнө
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ 14 цагийн өмнө
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо 14 цагийн өмнө
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 14 цагийн өмнө
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ Өчигдөр
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна Өчигдөр
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа Өчигдөр
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив Өчигдөр
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа Өчигдөр
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна Өчигдөр
Зарим нутгаар аадар бороо орно Өчигдөр
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ 2026/07/20
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ 2026/07/20
Сэрэмжлүүлэг: Хараа, Халх, Хархираа голууд үерийн түвшинг давж, Туул гол аюултай түвшинд хүрчээ 2026/07/20
Үндэсний аюулгүй байдлыг хангах хүрээнд салбар дундын ажлын хэсэг байгуулав 2026/07/20