Монголд эмчлэгдэхгүй шээсний сүвний нарийслыг эмчлэх мэс заслыг 28 өвчтөнд үнэ төлбөргүй хийжээ

М.Төгөлдөр
12 цагийн өмнө

УНТЭ-ийн Урологи-Андрологийн төв нь Олон улсын сайн дурын Урологийн нийгэмлэгтэй хамтран Давсагны хорт хавдар авах мэс засал болон шээсний сүвний нарийслыг эмчлэх мэс заслыг амжилттай хийсэн байна. 

Урологи-Андрологийн төвийн хүсэлтээр IVU “Олон Улсын сайн дурын Урологийн нийгэмлэг”-ийн Michael Metro эмчээр удирдуулсан таван эмчийн баг ирж, шээсний сүвний нарийслыг эмчлэх мэс заслыг 25 өвчтөнд, давсагны хорт хавдрыг авах мэс заслыг хоёр өвчтөнд хийжээ. Тус баг нь Монгол Улсад 2006 оноос хойш ирж, өвчтөнүүдэд мэс засал хийх, УНТЭ-ийн эмч, мэргэжилтнүүдийг сургах тал дээр хамтран ажиллаж байгаа аж.

Тэгвэл УНТЭ-ийн Ерөнхий захирал Б.Хишигжаргал дээрх эмч нарын багийг хүлээн авч уузлан, талархал илэрхийлж, цаашдын хамтын ажиллагааг улам өргөжүүлэх талаар ярилцжээ.

Олон улсын сайн дурын Урологийн нийгэмлэг нь 2006 оноос хойш УНТЭ-ийн Урологи-Андрологийн төвтэй хамтран эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдэд олон улсын шинэ арга, технологийг нэвтрүүлэхэд дэмжлэг үзүүлэх, ажлын байрны сургалт зохион байгуулах үйл ажиллагааг үе шаттай зохион байгуулж байна.

Энэ үеэр УНТЭ-ийн Ерөнхий захирал Б.Хишигжаргал хэлсэн үгэндээ “УНТЭ-ийн Урологи-Андрологийн төв дээр АНУ-ын сайн дурын байгууллагаас эмч, мэргэжилтнүүд ирж эмнэлгийн тусламж, үйлчилгээг үзүүлэхээс гадна мэс заслын шинэ арга технологийг зааж, сургаж байна. Энэ ажлыг зохион байгуулж байгаа “Олон Улсын сайн дурын Урологийн нийгэмлэг”-ийн эмч, мэргэжилтнүүддээ талархал илэрхийлье. Энэ жил эмч нар маань манай эмнэлэгт долоо хоног ажиллахдаа нийт 28 өвчтөнд мэс засал хийсэн. Дээрх эмч нарын хэлснээр манай эмнэлгийн эмч нарын чадавхи сайжирч, багаж, тоног төхөөрөмжийн хангамж, мэс заслын өрөө ч шинэ түвшинд хүрснийг хэлж байна. Цаашид бид эмч, мэргэжилтнүүдээ сургах, шинэ технологийг нэвтрүүлж, олон иргэдэд тусламж, үйлчилгээг үзүүлэх тал дээр анхаарч ажиллана. Үүнээс гадна олон жилийн хугацаанд олон улсын нийгэмлэгтэй харилцаатай байгаа Урологи-андрологийн тасгийн хамт олонд мөн талархал илэрхийлье.”гэлээ.


0
angry
3
care
0
haha
2
liked
3
love
2
sad
1
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна 8 цагийн өмнө
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ 9 цагийн өмнө
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо 10 цагийн өмнө
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 12 цагийн өмнө
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ 13 цагийн өмнө
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 13 цагийн өмнө
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ 14 цагийн өмнө
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо 14 цагийн өмнө
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 14 цагийн өмнө
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ Өчигдөр
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна Өчигдөр
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа Өчигдөр
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив Өчигдөр
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа Өчигдөр
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна Өчигдөр
Зарим нутгаар аадар бороо орно Өчигдөр
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ 2026/07/20
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ 2026/07/20
Сэрэмжлүүлэг: Хараа, Халх, Хархираа голууд үерийн түвшинг давж, Туул гол аюултай түвшинд хүрчээ 2026/07/20
Үндэсний аюулгүй байдлыг хангах хүрээнд салбар дундын ажлын хэсэг байгуулав 2026/07/20