​Г.Занданшатар: “Элэг бүтэн Монгол” зэрэг зогссон хөтөлбөрүүдэд ЭМЯ анхаар

Л.Бямбажав
2023/04/23

 УИХ-ын чуулганы Баасан гаригийн нэгдсэн хуралдаанаар Эрүүл мэндийн даатгалын Үндэсний зөвлөлийн зарим гишүүдийг чөлөөлж, томилсон. Энэ үеэр УИХ-ын дарга Г.Занданшатар “Монгол хүний үхлийн шалтгаанд элэг, ходоодны хорт хавдар зонхилж байна. Элэг бүтэн Монгол зэрэг зогсоод буй хөтөлбөрүүдэд Эрүүл мэндийн яам анхаарах ёстой. Мөн Эрүүл мэндийн даатгалын сангийн хөрөнгө нийтийн эрүүл мэндийн төлөө зарцуулагдах ёстой тул Үндэсний зөвлөлийн гишүүд хөндлөнгийн хяналт тавих чиг үүргээ сайтар хангах шаардлагатай байна” гэв.  

Мөн өнгөрсөн хугацаанд хөндлөнгийн хяналт шалгалт муу байгаагаас үүдэлтэйгээр аливаа сангуудад хулгай нүүрлээд зогсохгүй өсч үржин арвижиж, нийтийн эрүүл мэндийн үйлчилгээнд зарцуулагдах ёстой мөнгө банканд хууль бусаар байршдаг, өсгөн үржүүлдэггүй байдал илэрсэн зэргийг ард иргэд жигшин, зэвүүцэж байгааг УИХ-ын дарга анхааруулсан юм. Иймд Эрүүл мэндийн даатгалын Үндэсний зөвлөл гэдэг бол жирийн иргэд, ажилтан, албан хаагчдийн төлж байгаа шимтгэл хураамжаас бүрддэг тул нийгмийн эрүүл мэндийн төлөө энэ мөнгө зөв зүйтэй зарцуулагдаж байгаад хяналт тавих чиг үүргээ сайтар хэрэгжүүлж, онцгой анхаарч ажиллахыг хүсье гэлээ.


3
angry
0
care
0
haha
1
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна 9 цагийн өмнө
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ 10 цагийн өмнө
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо 10 цагийн өмнө
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 12 цагийн өмнө
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ 14 цагийн өмнө
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 14 цагийн өмнө
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ 14 цагийн өмнө
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо 15 цагийн өмнө
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 15 цагийн өмнө
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ Өчигдөр
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна Өчигдөр
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа Өчигдөр
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив Өчигдөр
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа Өчигдөр
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна Өчигдөр
Зарим нутгаар аадар бороо орно Өчигдөр
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ 2026/07/20
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ 2026/07/20
Сэрэмжлүүлэг: Хараа, Халх, Хархираа голууд үерийн түвшинг давж, Туул гол аюултай түвшинд хүрчээ 2026/07/20
Үндэсний аюулгүй байдлыг хангах хүрээнд салбар дундын ажлын хэсэг байгуулав 2026/07/20