Нэмэгдсэн өртгийн албан татварын / НӨАТ/ 2023 оны I улирлын төлбөрийн баримтыг дөрөвдүгээр сарын 8-ны 23:59 цагаас өмнө амжиж бүртгүүлэн буцаан олголтын урамшууллаа авахыг Татварын Ерөнхий Газраас мэдээлсэн. Нэгдүгээр улирлын буцаан олголтыг дөрөвдүгээр сард багтаан олгох журамтай.
НӨАТ-ын буцаан олголт хэзээ олгох талаар Татварын ерөнхий газраас тодруулахад "Энэ сарын 28, 29 нөөс эхлэн НӨАТ-ын буцаан олголтыг олгоно. Өнөөдөр хэдэн хүнд хэчнээн төгрөг олгох талаарх нэгдсэн мэдээлэл гарна" гэсэн юм.
2022 оны IV улиралд нийт 1,153,999 иргэнд 64.4 тэрбум төгрөгийг буцаан олгосон байна.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна