Ой, хээрийн түймэр: Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Хантай багийн “Мэргэний давааны-Өвөр” гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 230 км-т, сумын төвөөс зүүн хойд зүгт 80 км-т/ ой, хээрийн гал түймэр гарсан тухай дуудлагыг 04.25-ны өдрийн 17:45 цагт хүлээн авсан байна.
Тус аймгийн Онцгой байдлын газрын Хутаг-Өндөр сум дахь Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид, орон нутгийн иргэд очиж ой, хээрийн түймрийг унтраахаар ажиллаж 20:48 цагт цурамд оруулж, 04.26-ны өдрийн 10:30 цагт унтраасан.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна