Хилийн цэргийн 0288 дугаар ангид Байлдааны туг гардууллаа

М.Төгөлдөр
2023/04/27

Хилийн цэргийн 0288 дугаар ангид цэргийн нэр төр, алдар гавьяаны илэрхийлэл болсон Байлдааны тугыг өнөөдөр (2023.04.27) гардууллаа.

Байлдааны туг, үнэмлэх гардуулах ажиллагаанд Хууль зуй дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга П.Сайнзориг, Төрийн захиргааны удирдлагын газрын дарга П.Хадбаатар болон ХХЕГ-ын удирдлага, Хилийн цэргийн 0288 дугаар ангийн үе үеийн удирдлага, алба хаагчид оролцлоо.

Байлдааны туг гардуулах ёслолын үеэр Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга П.Сайнзориг “Байлдааны туг нь цэргийн ангийн сүлд хийморь, алдар гавьяаны илэрхийлэл бөгөөд ангийн бие бүрэлдэхүүний золбоо хийморийн илэрхийлэл байдаг. Баруун хилийн тулгаралтын 75, хил хамгаалах байгууллага байгуулагдсаны 95 жилийн ойн босгон дээр энэхүү баялаг түүхтэй хамт олонд Байлдааны туг гардуулж байна.

Монгол Улсын төрөөс хил хамгаалахын эрх зүйн орчныг боловсронгуй болгож, нягтаршлыг нэмэгдүүлэх, инженерийн байгууламжийг сайжруулах, орчин үеийн технологийг нэвтрүүлж хилийн цэргийн анги, салбарын чадавхыг бэхжүүлэн, хилчид болон гэр бүлийнх нь нийгмийн асуудлыг сайжруулахад онцгойлон анхаарч байгааг Хууль зүй, дотоод хэргийн сайдын нэрийн өмнөөс онцлон хэлье. Хилчид та бүхэн өргөсөн тангарагтаа үнэнч байж, хуулиар хүлээсэн үүргээ амжилттай хэрэгжүүлнэ гэдэг Хууль зүй, дотоод хэргийн яам итгэлтэй байдаг. Хилчдийн хийморь, ажил үйлс хилийн багана шигээ өндөр, босоо оршиж байхын ерөөл дэвшүүлье” гэсэн юм.

Хилийн цэргийн 0288 дугаар ангийн захирагч, хурандаа Б.Батбаяр “Байлдааны тугаа гардан авч буй түүхэн үйл явдалд ангийн бие бүрэлдэхүүн баяртай байна. Хилийн цэргийн 0288 дугаар анги нь байгуулагдсан цагаасаа өнөөг хүртэл үйл ажиллагаагаа амжилттай явуулж байна. Цаашид албан үйл ажиллагаагаа улам сайжруулж, манлайлан ажиллах болно” гэв.

Ташрамд, Хилийн цэргийн 0288 дугаар анги нь БНМАУ-ын Засгийн газрын  Улсын аюулгүй байдлыг хангах ерөнхий газрын 1992 оны тушаалаар байгуулагдсан. Төрийн өмчит төсөвт байгууллагын орон сууцыг хувьчлахгүйтэй холбогдуулан ашиглалт, урсгал засварыг хариуцан гүйцэтгүүлж байсан тус ангийн бүтэц бүрэлдэхүүнийг 1996 онд өөрчлөн зохион байгуулж, улмаар 1998 онд жижиг үйлдвэрүүдийн удирдлагыг төвлөрүүлэн, үйлдвэрлэлийн үр ашгийг дээшлүүлэх зорилгоор Хилийн цэргийн удирдах газрын даргын тоот тушаалаар аж ахуйн дотоод тооцоон дээр ажиллуулахаар дахин байгуулж, барилга орон сууцны алба, оёдлын үйлдвэр, газар тариалан, хэвлэх цехийн чиглэлээр үйл ажиллагаа эрхлүүлэх болсон түүхтэй.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна 8 цагийн өмнө
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ 9 цагийн өмнө
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо 9 цагийн өмнө
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 11 цагийн өмнө
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ 13 цагийн өмнө
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 13 цагийн өмнө
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ 13 цагийн өмнө
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо 14 цагийн өмнө
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 14 цагийн өмнө
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ Өчигдөр
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна Өчигдөр
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа Өчигдөр
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив Өчигдөр
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа Өчигдөр
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна Өчигдөр
Зарим нутгаар аадар бороо орно Өчигдөр
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ 2026/07/20
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ 2026/07/20
Сэрэмжлүүлэг: Хараа, Халх, Хархираа голууд үерийн түвшинг давж, Туул гол аюултай түвшинд хүрчээ 2026/07/20
Үндэсний аюулгүй байдлыг хангах хүрээнд салбар дундын ажлын хэсэг байгуулав 2026/07/20