Б.Пүрэвдорж: 100 ямаанд 60 ухна гэгчээр гишүүдийн тоог нэмэх гэж байгаа бол 100-аас хэтрүүлэх хэрэггүй

Л.Бямбажав
2023/04/28

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт, Сонгуулийн хуулийн талаар мэдээлэл хийлээ. Тэрбээр Өмнө нь Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт оруулах үеэр манай нам эв зүйгээ олоогүй С.Эрдэнэ, Х.Баттулга нарын хэн нь намын дарга болох нь мэдэгдэхгүй энэ үед Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр манай бүлгийн гишүүд өөр өөрийнхөө үзэл бгиаримтлалаар санал өгсөн.

Үүний үр дүнд давхар дээлтэй сайд нар бий болсныг бүгд мэдэж байгаа. Өнөөдөр Сонгуулийн хуулийг дагалдуулаад Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг оруулах нөхцөл байдал бий болж байна. МАН Сонгуулийн хуульд 38:38 буюу 50, 50 хувиар. 50 хувь нь мажоритар, 50 хувь нь пропорционал байхаар оруулж ирсэн. Энэ бол тактик. Өөрөөр хэлбэл УИХ-ын гишүүний ихэнх нь энэ хуулиар нэр дэвшиж чадахгүй. Тийм учраас Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр гишүүдийн тоог нэм гэсэн шахалт өгч байна. Харамсалтай нь АН-ын байр суурь тодорхой бус байна гэж үзээд Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг хойшлуулахаар болоод байна. Өнөөдөр бол өмнөхөөсөө арай өөр нөхцөлд байгаа. Манай нам даргатай болсон. Дээрээс нь тамга, гэрчилгээгээ авсан. Бүх юм хууль ёсны дагуу болсон. Тийм учраас Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт, Сонгуулийн хуулийн талаар намын удирдлагаас шийдвэр гаргаж, УИХ дахь бүлэгтээ танилцуулах ёстой. Уг шийдвэрээ намаас яаралтай гаргахгүй бол хууль хэлэлцэх хугацаандаа багтахгүй болно. 

Миний бие өнгөрсөн оны долдугаар сараас эхлэн нийт 60 гаруй удаагийн уулзалтыг Ховд аймгийн иргэдийн дунд зохион байгуулсан. Ингэхэд иргэд "100 ямаанд 60 ухна гэгчээр 152 гишүүнтэй болох асуудлыг дэмжихгүй. Эсвэл УИХ-ын гишүүний тоог 100-гаас дээш гаргаж болохгүй" гэсэн саналыг дэвшүүлж байсан" гэлээ. 


0
angry
0
care
3
haha
2
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна 9 цагийн өмнө
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ 10 цагийн өмнө
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо 10 цагийн өмнө
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 12 цагийн өмнө
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ 14 цагийн өмнө
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 14 цагийн өмнө
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ 14 цагийн өмнө
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо 15 цагийн өмнө
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 15 цагийн өмнө
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ Өчигдөр
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна Өчигдөр
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа Өчигдөр
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив Өчигдөр
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа Өчигдөр
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна Өчигдөр
Зарим нутгаар аадар бороо орно Өчигдөр
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ 2026/07/20
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ 2026/07/20
Сэрэмжлүүлэг: Хараа, Халх, Хархираа голууд үерийн түвшинг давж, Туул гол аюултай түвшинд хүрчээ 2026/07/20
Үндэсний аюулгүй байдлыг хангах хүрээнд салбар дундын ажлын хэсэг байгуулав 2026/07/20