"Эрдэнэс Тавантолгой" ХК хувьцаа эзэмшигчдийн хурлаар "ЭТТ" ХК хувьцаа эзэмшигчдэдээ ногдол ашиг тараах эсэх асуудлыг хэлэлцээд онцгой дэглэм дуусах хүртэл буюу энэ оны аравдугаар сар хүртэл хойшлуулжээ.
Энэ талаар Бүрэн эрхт төлөөлөгч Ж.Ганбат мэдээлэл өглөө.
Тэрбээр “Эрдэнэс Тавантолгой” ХК-д тогтоосон онцгой дэглэмийн хугацааг зургаан сараар сунгасан. Уурхайн хэвийн үйл ажиллагааг тогтворжуулах, хэвийн үйл ажиллагаа хангагдсаны дараа ногдол ашиг тараах эсэх асуудлыг яриахаар боллоо. Өөрөөр хэлбэл, ирэх аравдугаар сарын 26-ны өдөр онцгой дэглэмийн хугацаа дуусгавар болно. Үүний дараа ногдол ашгийн асуудлыг дахин хэлэлцэхээр боллоо" гэв.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна