Боловсрол, Шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан бага ангийн сурагчдад Англи хэлний хичээлийг гуравдугаар ангиас эхлэн заахаар төлөвлөсөн тухай өөрийн цахим хуудастаа нийтэлсэн байна.
Тэрбээр " Өдрийн турш Англи хэлийг 1-р ангиас нь заахаар болсон байна. Буруу, зөв гэж сошиал сүлжээнд маш их маргалдсан байна.Тодруулья нэгдүгээрт "Боловсролын хууль"-ийн анхны хэлэлцүүлгээр Англи хэл бол үндсэн гадаад хэл байна.
2.Хуулинд 1-р ангиас Англи хэл заах тухай ямар ч үг, өгүүлбэр, заалт байхгүй.
3.Шинэ хөтөлбөрөөр 3-р ангиас Англи хэл заана гэж төлөвлөсөн. Гэхдээ бидэнд бэлтгэл хэрэгтэй. Хөтөлбөрөө бэлдэнэ, сурах бичгээ бэлдэнэ, багшаа бэлдэнэ" гэжээ.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна