Аэро Монголиа ХХК: Цуцлагдсан нислэгүүдэд тийз авсан зорчигчдыг бусад агаарын тээврийн компанийн нислэгт шилжүүлсэн

Ц.Цэрэнбадам
2023/05/08

Аэро Монголиа компанийн агаарын хөлгийн Улаанбаатар-Нарита-Улаанбаатар чиглэлийн нислэг гэнэт цуцлагдсан тухайгаа Япон улсын иргэн твиттер хуудастаа жиргэсэн.

Нислэг ийнхүү гэнэт цуцлагдсан уг асуудал нь олон нийтийн шүүмжлэлийг цахим орчинд дагуулаад байна. 

Өнөөдөр "Аэро Монголиа" ХХК фэйсбүүк дэх албан ёсны цахим хуудсаараа дамжуулан нислэг цуцлагдсантай холбоотой мэдээлэл гаргасан байна. 

Тус мэдээлэлд "Аэро Монголиа" ХХК-ийн Airbus A319 агаарын хөлөг 2023 оны тавдугаар сарын 3-12-ны өдрийн хооронд C хэлбэрийн агаарын хөлгийн төлөвлөгөөт үйлчилгээнд орж зарим олон улсын чиглэлийн нислэгүүд цуцлагдаж байгаад зорчигч та бүхнээсээ уучлал хүсэж байна. Бид бүхэн цуцлагдсан нислэгүүдэд тийз худалдан авсан зорчигч нарыг бусад агаарын тээврийн компанийн нислэгт шилжүүлэх арга хэмжээг зохион байгуулж байна.

Зөвхөн тавдугаар сарын 5, 7, 9, 12-ны өдрүүдийн Улаанбаатар-Нарита-Улаанбаатар чиглэлийн нислэг цуцлагдсан. Тус нислэгт тийз худалдан авсан зорчигч нарыг бусад агаарын тээврийн компанийн нислэгт шилжүүлсэн" гэжээ. 

Тус компанитай холбогдож чадаагүй зорчигч нар [email protected] хаяг руу хандах боломжтой юм байна.



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
1
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
МИАТ ТӨХК, Эйр Чайна ХК-тай аяллын дугаар хамтран эзэмших гэрээ байгууллаа 1 цагийн өмнө
ОБЕГ: Үзэгдэх орчин хязгаарлагдаж болзошгүй 5 цагийн өмнө
Зэсийн үнэ 2025 онд тонн нь дунджаар $10,500 болно гэж “UBS” тооцоолов 7 цагийн өмнө
Бан Ги Мүн: Монголын түүх өнгөрсөн үед зогсож хоцорсон үйл явдал биш, үргэлжлэн хөгжиж буй амьд өгүүллэг юм 7 цагийн өмнө
​Бан Ги Мүн-д "Чингис хаан" одон хүртээлээ 8 цагийн өмнө
Төрийн далбааг мандуулж, Их цагаан тугийг цэнгүүллээ 10 цагийн өмнө
БНСУ-ын хэвлэлд Монгол Улсын тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг Бан Ги Мүн хүртэх талаар мэдээлжээ 11 цагийн өмнө
Сэлэнгэ, Төв аймгийн хойд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна 12 цагийн өмнө
Сэрэмжлүүлэг: Ихэнх нутгаар цасан шуурга шуурч, хүйтэрнэ Өчигдөр
ОХУ-ын шүүхээс Google компанийг дэлхийн нийт ДНБ-ээс ч их мөнгөн дүнгээр торголоо Өчигдөр
Энэ сарын 2-10-ныг дуустал Богдхан ууланд гарахгүй байхыг анхаарууллаа Өчигдөр
Явган хүний зам, талбайг нөхөн сэргээх ажил 85 хувьтай үргэлжилж байна Өчигдөр
Хилийн боомтуудын 11-р сард ажиллах цагийн хуваарь Өчигдөр
Ч.Лодойсамбуу иргэний хувиар сэтгүүлч Н.Өнөрцэцэгийн шүүх хуралд ажиглагчаар оролцох хүсэлт гаргалаа Өчигдөр
Бан Ги Мүн 18 улсын төр, засгийн шагнал хүртэж байжээ Өчигдөр
Ирэх арав хоногт цаг агаар ямар байх вэ? Өчигдөр
Монголын өсвөрийн даамчид гурван жил дараалан багаараа тэргүүллээ Өчигдөр
Автомашинд хавчуулагдсан хүнийг эсэн мэнд гаргажээ Өчигдөр
“Шунхлай” групп волейболын “SG Hawks” багтай боллоо Өчигдөр
Шөнийн тарифын хөнгөлөлтөд хамрагдахад цахилгаан эрчим хүчний өр төлбөргүй байх шаардлагатай Өчигдөр