БНСУ-аар дамжин өнгөрөх нөхцөлийг хангасан гадаад иргэдийг тус улсын хилээр нэвтрүүлнэ

Ц.Цэрэнбадам
2023/05/08

БНСУ-ын Хууль зүйн яамнаас өнгөрсөн 2020 оны хоёрдугаар сараас эхлэн “КОВИД-19” цар тахлын улмаас тодорхой нөхцөлийг хангасан гадаад иргэдийг БНСУ-ын нутаг дэвсгэрээр дамжин өнгөрөх зорилгоор түр хугацаагаар хил нэвтрүүлэх журмын үйлчлэлийг зогсоогоод байсныг 2023 оны тавдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн дахин сэргээж байгаа болохыг мэдэгдэв.

БНСУ-ын нутаг дэвсгэрээр дамжин өнгөрөх дараах нөхцөлийг хангасан гадаад иргэдийг 30 хүртэлх хоногийн хугацаатай тус улсын хилээр нэвтрүүлнэ. Үүнд:

  1. БНСУ-ын нутаг дэвсгэрээр дамжин өнгөрөх АНУ (Гуам, Сайпан хамаарна), Канад, Австрали, Шинэ Зеланд улсын хүчин төгөлдөр визтэй, дээрх улс руу зорчиж байгаа эсвэл сүүлийн дөрвөн сарын хугацаанд эдгээр улсад оршин сууж байгаад БНСУ-аар дамжин нутаг буцаж байгаа тохиолдолд.
  2. БНСУ-ын нутаг дэвсгэрээр дамжин өнгөрөх Европын холбооны 32 улсын хүчин төгөлдөр визтэй, тэдгээр орны аль нэг орон руу зорчиж байгаа эсвэл дээрх улс орнуудаас БНСУ-ын нутаг дэвсгэрээр дамжин нутаг буцаж байгаа тохиолдолд.

Анхаарах: Дээрх хоёр нөхцөлийг хангасан гадаадын иргэд БНСУ-ын хилээр нэвтрээд 30 хоногийн дотор үндсэн зорчиж байгаа улс руу явах эсвэл эх орондоо буцах нислэгийн тийзтэй байх шаардлагатай. Мөн АНУ, Канад, Шинэ Зеланд, Европын холбооны 32 улс руу зорчих хүчин төгөлдөр визтэй эсэхийг шалгахын тулд гадаад паспортод наагдсан визийн хуудсыг шалгана. Австрали улсын визтэй иргэдийн хувьд тус улсын визийн цахим систем VEVO, online.immi.gov.au цахим хуудаснаас тухайн иргэний мэдээллийг шалгах болохыг тус тус анхаарна уу.

БНСУ-ын нутаг дэвсгэрээр дамжин өнгөрөхдөө дараах зөрчлүүдийн аль нэгийг гаргасан тохиолдолд тус улсын хилээр түр нэвтрүүлэхээс татгалзана. Үүнд:

  1. БНСУ-ын хил дээрээс сүүлийн гурван жилийн хугацаанд нэвтрүүлэхээс татгалзсан бол,
  2. БНСУ-ын хууль, тогтоомжийг зөрчиж, таван сая вон түүнээс дээш дүнтэй торгууль төлөх шийтгэл хүлээж байсан бол,
  3. БНСУ-д хууль бусаар оршин сууж, тухайн нутаг дэвсгэрээс гарах мэдэгдэл авч байсан болон албадан нутаг буцаагдаж байсан бол,
  4. Зорчсон улсдаа гурваас доош хоног болсон (Жишээлбэл, АНУ-д хоёр хоног зорчоод эх нутагтаа буцаж байгаа иргэнийг БНСУ-аар дамжин өнгөрөх тохиолдолд түр хугацаанд хил нэвтрүүлэхээс татгалзана) зэрэг болно.

 

Эх сурвалж: Монгол Улсаас БНСУ-д суугаа Элчин сайдын яам 


0
angry
0
care
0
haha
1
liked
0
love
0
sad
1
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна 24 минутын өмнө
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ 1 цагийн өмнө
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо 1 цагийн өмнө
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 4 цагийн өмнө
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ 5 цагийн өмнө
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 5 цагийн өмнө
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ 6 цагийн өмнө
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо 6 цагийн өмнө
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 6 цагийн өмнө
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ Өчигдөр
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна Өчигдөр
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа Өчигдөр
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив Өчигдөр
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа Өчигдөр
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна Өчигдөр
Зарим нутгаар аадар бороо орно Өчигдөр
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ Өчигдөр
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ 2026/07/20
Сэрэмжлүүлэг: Хараа, Халх, Хархираа голууд үерийн түвшинг давж, Туул гол аюултай түвшинд хүрчээ 2026/07/20
Үндэсний аюулгүй байдлыг хангах хүрээнд салбар дундын ажлын хэсэг байгуулав 2026/07/20