Г.Занданшатар ОХУ-ын Элчин сайд А.Н.Евсиковыг хүлээн авч уулзав

Ц.Цэрэнбадам
2023/05/08

Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар өнөөдөр /2023.05.08/ ОХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Алексей Николаевич Евсиковыг хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар эрхэм хүндэт Алексей Николаевичтай танилцаж байгаадаа таатай байна гээд ОХУ-аас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар томилогдсонд баяр хүргэв. Тэрбээр, Элчин сайд А.Н.Евсиков нь дипломат албанд олон жил ажилласан, туршлагатай эрхэм бөгөөд Монгол, Оросын харилцааг цаашид улам бүр хөгжүүлэхэд хамтран ажиллахад таатай байх болно гэлээ.

Элчин сайд А.Н.Евсиков Улсын Их Хурлын даргыг цаг зав гарган хүлээн авч уулзаж байгаад талархал илэрхийлээд "Монгол Улс ОХУ-ын ойр дотны хөрш төдийгүй манай орны стратегийн түнш юм. Монгол Улсын хууль тогтоох дээд байгууллага буюу парламентын хөгжил, шинэчлэлийн ажлууд сүүлийн жилүүдэд ихээр хийгдсэн. Ялангуяа сонгуулийн тогтолцооны хууль тогтоомжид орж буй шинэчлэл нь ард түмний засаглалыг бэхжүүлэхэд ихээхэн ач холбогдолтой гэж бодож байна. Иймд парламент хоорондын хамтын ажиллагааг улам бүр бэхжүүлэх сонирхолтой байна" гэв.

Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Монгол, Оросын сайн хөршийн, найрсаг харилцааны чухал бүрэлдэхүүн хэсэг бол хууль тогтоох байгууллага хоорондын хамтын ажиллагаа. Манай хоёр улсын хууль тогтоох байгууллагуудын хамтын ажиллагаа сүүлийн жилүүдэд идэвхтэй өрнөж байна. Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд ОХУ-аас Монгол Улсад парламентын өндөр түвшинд хэд хэдэн айлчлалыг хэрэгжүүлсэн. Тухайлбал Холбооны Зөвлөлийн орлогч дарга К.И.Косачев, Төрийн Думын орлогч дарга Ш.В.Кара-Оол болон А.В.Гордеев нар Монгол Улсад үр дүнтэй айлчлал хийсэн. Манай хоёр орны хууль тогтоох байгууллага хоорондын хамтын ажиллагаа нь хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааны нэгэн чухал механизм болно гэдэгт эргэлзэхгүй байна гэв. Талууд манай хоёр улс эрт дээр үеэс сайн хөршийн, найрсаг харилцаатай байж ирснийг дурдаж, хоёр орны худалдаа, эдийн засаг, аялал жуулчлал, соёл, боловсрол, шинжлэх ухаан, хүмүүнлэгийн хамтын ажиллагааны талаар санал солилцсон байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна 27 минутын өмнө
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ 1 цагийн өмнө
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо 1 цагийн өмнө
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 4 цагийн өмнө
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ 5 цагийн өмнө
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 5 цагийн өмнө
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ 6 цагийн өмнө
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо 6 цагийн өмнө
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 6 цагийн өмнө
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ Өчигдөр
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна Өчигдөр
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа Өчигдөр
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив Өчигдөр
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа Өчигдөр
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна Өчигдөр
Зарим нутгаар аадар бороо орно Өчигдөр
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ Өчигдөр
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ 2026/07/20
Сэрэмжлүүлэг: Хараа, Халх, Хархираа голууд үерийн түвшинг давж, Туул гол аюултай түвшинд хүрчээ 2026/07/20
Үндэсний аюулгүй байдлыг хангах хүрээнд салбар дундын ажлын хэсэг байгуулав 2026/07/20