Хотын дарга Д.Сумъяабазар УИХ-ын гишүүн Н.Ганибалыг шалгуулахаа мэдэгдлээ

Л.Бямбажав
2023/05/10

УИХ-ын гишүүн Н.Ганибал олон нийтийн мэдээллийн хэрэгслээр "Хотын дарга Д.Сумъяабазар Үндсэн хууль зөрчин бүтэн ордоор нь нүүрс хулгайлж байгаа нүүрсний хамгийн том хулгайч" гэх агуулгатай зүйл ярих болсон. 

Тэгвэл уг мэдээлэлд Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар мэдэгдэл, тайлбар гаргажээ. 

Уг мэдэгдэлд " УИХ-ын гишүүн Н.Ганибал намайг удаа дараа гүтгэн дайрч, гүжирдэн доромжилж байна.Миний хувьд өнгөрсөн хугацаанд хувь улстөрчийнх нь хувьд улс төр гэж үзэн, хүлээцтэй хандаж ирсэн.Гэсэн ч УИХ-ын гишүүн Н.Ганибал гүжирдлэг, гүтгэлгээ улам бүр лавшруулж, хотын иргэдийг төөрөгдүүлэхүйцээр удаа дараа хэвлэн нийтлүүлж байна. 


Миний бие хувьдаа өнгөрсөн хугацаанд нүүрсний орд хувьдаа авах бус харин ч УУХҮ-ийн сайдаар ажиллаж байхдаа "Нүүрсний хулгай"-тай тэмцэж, хулгай хийх тогтолцоог үгүй хийхийн төлөө олон улсын хөрөнгийн зах зээлд IPO гаргах нээлттэй санаачилга дэвшүүлж, түүнийгээ хэрэгжүүлэхийн тулд тууштай ажиллаж ирсэн. Тэрхүү санал санаачилгын нотолгоо болсон тэмцэж, хэлж, сануулж байсан бүхэн архивт, хэвлэл мэдээлэл, олон нийтийн сүлжээнд бий. Гэтэл намайг нүүрсний хулгайч мэтээр удаа дараа мэдээлэл хийж байгаа учир хуулийн байгууллагад албан ёсоор хандахаа илэрхийлье. 

Мөн нийслэлийн тулгамдсан, олон жилийн ужгирсан асуудлыг шийдэхийн тулд Улаанбаатар хот санхүүгийн чадамжтай болох ёстой. Үгүй бол нийслэлийн тулгамдсан асуудал улам ужгирсаар байх болно. Үүний тулд хот эдийн засгийн хувьд бие даан ажиллахуйц санхүүгийн чадавхтай болох зайлшгүй шаардлагатай байна. Энэ хүрээнд Эрдэнэс Баянбогдын тухайд тухайд өдгөө “Эрдэнэс Монгол” ХК 34 хувийг нь, хот 66 хувийг нь эзэмшиж байгаа Нүүрсний илэрцтэй талбай. Энэ талбайд хайгуулын ажлыг эрчимжүүлж, олборлолт эхлүүлж гэмээнэ Улаанбаатар хот хувь эзэмших, тэндээс олсон орлогоороо түгжрэл, дэд бүтэц, тохижилт зэрэг ужгирсан асуудлуудаа шийдэхэд дэм болох учиртай. Үүнийг дан ганц хотын удирдлага, баг хамт олон шийдээгүй. 

Засгийн газар болон Улсын их хурлын гишүүдийн дэмжлэгийг хүлээж буй санаачилга. Хайгуулын ажлыг эрчимжүүлж, олборлолтод шилжүүлснээр үр шим, ашиг тусыг нь нийслэлийн 1,6 сая иргэн хүртэх учиртай. Мөн дараа, дараагийн хотын дарга нар ажлаа санхүүгийн саадгүй хийх суурь болоосой хэмээн хүссэндээ энэхүү санаачилгыг гаргасан. Дахин хэлэхэд энэ талбай нь өнөөдрийн байдлаар нөөц нь эцэслэн тогтоогдоогүй, Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлөөр ороогүй, геологийн улсын фондод бүртгэгдээгүй бөгөөд санаачилгын түвшинд яригдаж байгаа асуудлыг стратегийн орд хэмээн эндүүрч, хувьдаа авсан мэтээр худал мэдээлэл тарааж, гүтгэх нь хууль тогтоогч УИХ-ын гишүүний хувьд яавч хүлээн зөвшөөрч болох үйлдэл биш юм. 

Иймд хууль хяналтын байгууллагад албан ёсоор хандахаа илэрхийлье. Мөн УИХ-аас баталсан Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулиар Монгол Улсын нийслэл Улаанбаатар хөгжил дэвшилд хүрэх санал санаачилгаа ажил хэрэг болгож, үр дүнд хүргэх бүрэн эрхтэй ч, үүрэгтэй ч гэдгийг сануулъя" гэжээ. 



0
angry
0
care
2
haha
0
liked
2
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна 8 цагийн өмнө
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ 9 цагийн өмнө
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо 9 цагийн өмнө
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 11 цагийн өмнө
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ 13 цагийн өмнө
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 13 цагийн өмнө
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ 14 цагийн өмнө
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо 14 цагийн өмнө
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 14 цагийн өмнө
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ Өчигдөр
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна Өчигдөр
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа Өчигдөр
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив Өчигдөр
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа Өчигдөр
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна Өчигдөр
Зарим нутгаар аадар бороо орно Өчигдөр
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ 2026/07/20
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ 2026/07/20
Сэрэмжлүүлэг: Хараа, Халх, Хархираа голууд үерийн түвшинг давж, Туул гол аюултай түвшинд хүрчээ 2026/07/20
Үндэсний аюулгүй байдлыг хангах хүрээнд салбар дундын ажлын хэсэг байгуулав 2026/07/20