366 мянган төгрөгийн цалин авсан дуурийн дуучин ажил хаяхыг уриаллаа

М.Төгөлдөр
2023/05/11

Үндэсний статистикийн хорооны мэдээгээр улсын хэмжээнд нэг ажилтанд ногдох сарын дундаж цалин 1573.1 мянган төгрөг байна. Тэгвэл соёл урлагийн ажилтнууд бага цалин авдаг учир гадны улсад хар ажил хийж байгаа тухай олон нийтийн сүлжээнд ихээр цацагдах болсон. Чойжин ламын сүм музейн ажилчид олон нийтэд мэдээлэл хийх үеэрээ 580 мянган төгрөгийн цалин авдаг тухай мөн мэдээлж байсан юм. 

Тэгвэл хагас сарын цалин 366 мянган төгрөг авсан дуурийн дуулаач урлагийнхныг ажил хаяхад уриалсан байна. 

Тэрбээр өөрийн цахим хуудастаа "Миний Мөрөөдөл Солонгос улсад очиж ХАР АЖИЛ хийх. Би СУИС-ыг Дуурийн дуулаач мэргэжлээр 2009 онд ОНЦ дүнтэй төгсөж одоог хүртэл Улсын Дуурь Бүжгийн Эрдмийн Театрт 14 дэх жилдээ Найрал дуучнаар ажиллаж байна. Анх театрт ороод цалин бага санагдсан ч Сонгодог урлагт хайртай мэргэжилдээ дуртай болохоор бүх зүйл сайхан болно доо гэж зүтгэсээр нэгэнт он цагийг ардаа орхижээ. Манай урлагийнхан мэргэжилдээ үнэнч маш их тэвчээртэй хүмүүс байдаг. Улс орны бүхий л баяр ёслол, найр наадам,Төрийн концертонд оролцдог.

Гэвч үнэндээ цаашид энэ салбартаа ингээд чимээгүй ажиллаж амь зууж явж чадахгүй нь ээ. Тэсвэр тэвчээр маань үнэхээр барагдлаа.

Монгол улсад байгаа Соёл урлагийн бүх ажилтан алба хаагчдыгаа уриалж байна, Бүгд ажил хаяцгаая, Нэг ч тоглолт баяр наадамд оролцохгүй байцгаая!!!!

Миний хагас сарын цалин буужээ. Энэ мөнгөөр ар гэр амьдрал ахуйгаа яаж авч явах вэ?" гэжээ 


23
angry
0
care
1
haha
5
liked
1
love
20
sad
4
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
АТГ-аас мопед, скутерийн хэрэглээг түр зогсоолгов 30 минутын өмнө
Бурхан Халдун уулын, уулын тэнгэрийг тайх төрийн тахилга болно 37 минутын өмнө
Нийтийн эзэмшлийн гудамж талбайгаар иргэд аюулгүй зорчих нөхцөл бүрдлээ 1 цагийн өмнө
Бага зэргийн бороо орно 2 цагийн өмнө
DramaX.mn – Үзэх зүйл үргэлж бий 14 цагийн өмнө
Ашигт малтмалын тухай хуульд АМНАТ-ийг ОУ-ын жишигт хүргэж, гацсан төслүүд урагшлах зохицуулалтыг тусгасан 19 цагийн өмнө
Эмчийн зөвлөдөг “AiDent” шүдний сойзыг эх орондоо үйлдвэрлэж байна 20 цагийн өмнө
Шүдний эмч Б.Батбаяр 857 хүүхдийн шүд эмчилж бэлэг барилаа 20 цагийн өмнө
Л.Гантөмөр: Ардын хувьсгалын 70 жилийн ойгоор амжилттай барилдсан ​бөхчүүдэд цолыг нь өгөх хэрэгтэй 20 цагийн өмнө
О.Амгаланбаатар: Нэг эрийн гурван наадмаа ирэх наймдугаар сард өөрөө зохион байгуулна 21 цагийн өмнө
П.Наранбаяр: Баянзүрх дүүргийн иргэдтэй уулзах гэсэн чинь Засаг дарга нь дүүргийн МАН-ын даргаас зөвшөөрөл ав гэж үүрэгдсэн 21 цагийн өмнө
Нийт нутгийн 20 гаруй хувьд бэлчээрийн ургац муу байна 22 цагийн өмнө
Зэвсэгт хүчний харьяа цэргийн нэгтгэл, ангиудад аюулгүй байдал, эрсдэлийн иж бүрэн шалгалт хийнэ 23 цагийн өмнө
Н.Алтаншагай: Одоо үед нэг эрийн гурван наадам байж болохгүй 23 цагийн өмнө
Ноос, арьс шир бэлтгэх үйлдвэрүүд зээл олгохоор боллоо Өчигдөр
Өрхийн эмнэлэгт хийх боломжтой түргэвчилсэн шинжилгээнүүд Өчигдөр
Сурагчдын амралт энэ сарын 15-наас эхэлнэ Өчигдөр
Энэ сард хүүхдийн мөнгө, тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь Өчигдөр
Өнөөдөр ихэнх нутгаар сэрүүхэн байна Өчигдөр
Капитрон банк “Гэрэлт 25 жил” аянаа эхлүүллээ Өчигдөр