Нийслэлийн шилдэг татвар төлөгчдийг шалгарууллаа

М.Төгөлдөр
2023/05/11

Хүүхэд залууст татварын боловсрол олгох, татварын хууль тогтоомжийн өөрчлөлт, шинэчлэлийг олон нийтэд сурталчлан таниулах, шударгаар татвараа төлсөн аж ахуйн нэгж, иргэдийг шалгаруулахаар жил бүрийн тавдугаар сарын хоёр дахь долоо хоногт “Татвар төлөгчийн өдрүүд”-ийг тэмдэглэдэг билээ. Энэ хүрээнд Нийслэлийн Татварын газар НЗДТГ-тай хамтран хотын төсвийн орлогыг бүрдүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан шилдэг татвар төлөгч 10 аж ахуйн нэгжийг шалгарууллаа. Шагнал гардуулах ёслолд НИТХ-ын дарга Ж.Батбаясгалан, НЗДТГ-ын дарга И.Баатархүү, НЗДТГ-ын Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга Н.Наранбаатар, Нийслэлийн Татварын газрын дарга Д.Батжаргал нар оролцов.

2022 оны нийслэлийн шилдэг татвар төлөгч аж ахуйн нэгжээр:

  • Ус сувгийн удирдах газар ОНӨААТҮГ;
  • “Хуавейтехноложи” ХХК;
  • “Соргийн говь” ХХК;
  • “Нарантээг ” ХХК;
  • “Энержи-Интернэшнл” ХХК;
  • “Сэйлэс энд сервис” ХХК;
  • “Юни оффис менежмент” ХХК;
  • “Пролианс” ХХК;
  • “И Эс Би солар энержи” ХХК;
  • “Энхийн шүүдэр” ХХК шалгарсан байна.

Нийслэлийн Татварын газрын дарга Д.Батжаргал:

-Татвараа хугацаанд нь төлдөг, тайлангаа үнэн зөв гаргадаг,  хууль тогтоомжийг даган мөрддөг зэрэг цөөнгүй үзүүлэлтээр шилдэг татвар төлөгчдийг шалгаруулдаг. Нийслэлд 184 мянган аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулж буй. Энэ нь Монголын Улсын хэмжээнд 75 хувийг эзэлж байгаа гэсэн үг. Өнгөрсөн онд улс, нийслэл, орон нутгийн төсөвт 1.5 их наяд төгрөгийн татвар татан төвлөрүүлсэн байна хэмээлээ.

“Татвар төлөгчийн өдрүүд”-ийн хүрээнд тавдугаар сарын 12-ны өдөр Нийслэлийн Татварын газар, шилдэг татвар төлөгч 10 аж ахуйн нэгж, байгууллагын төлөөлөл Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” хөтөлбөрийн хүрээнд Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр Гачуурт замд буюу Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны дэргэдэх мод үржүүлгийн талбайд 300 мод тарьж, “Шилдэг татвар төлөгчийн төгөл” байгуулах юм.

Ташрамд, энэ жилийн хувьд "Татвар төлөгчдийн өдрүүд"-ийг “Цахимаар үйлчлүүлье” уриан дор тэмдэглэж байна. Тодруулбал, Монголын татварын алба татвар төлөгчдөд үзүүлдэг бүхий л үйлчилгээгээ 100 хувь цахимаар үзүүлдэг болсон бөгөөд үүнтэй холбогдуулан И-Баримт аппликэйшнээр иргэн бүрд цахим талархал илгээсэн юм.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

 


1
angry
0
care
0
haha
1
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна 7 цагийн өмнө
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ 8 цагийн өмнө
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо 8 цагийн өмнө
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 10 цагийн өмнө
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ 12 цагийн өмнө
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 12 цагийн өмнө
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ 12 цагийн өмнө
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо 13 цагийн өмнө
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 13 цагийн өмнө
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ Өчигдөр
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна Өчигдөр
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа Өчигдөр
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив Өчигдөр
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа Өчигдөр
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна Өчигдөр
Зарим нутгаар аадар бороо орно Өчигдөр
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ 2026/07/20
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ 2026/07/20
Сэрэмжлүүлэг: Хараа, Халх, Хархираа голууд үерийн түвшинг давж, Туул гол аюултай түвшинд хүрчээ 2026/07/20
Үндэсний аюулгүй байдлыг хангах хүрээнд салбар дундын ажлын хэсэг байгуулав 2026/07/20