УИХ-ын дарга хүний эрх зөрчигдөж буй газар бүрд хүрч ажиллах үүрэг чиглэлийг холбогдох албаныханд өглөө

Л.Бямбажав
2023/05/17

Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Улсын Их Хурлын Хүний эрхийн дэд хороо ХЭҮК-ын удирдлагууд болон гишүүдийг өнөөдөр ( 2023.05.17) хүлээн авч уулзлаа. 



Тэрбээр ярианыхаа эхэнд Улсын Их Хурлын гишүүд тойрогтоо ажиллаж, Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төслийн талаар танилцуулж, иргэдийн саналыг авах үеэр хэд хэдэн асуудал хөндөгдөж байсны нэг нь хүний эрхийн зөрчилтэй холбоотой гомдол, санал шүүмжлэл байсан. Энэ асуудалд Улсын Их Хурал онцгойлон анхаарч, өргөдөл, гомдлуудад хариу өгдөг байхад анхаарлаа хандуулаач гэдэг саналыг уламжилсны дагуу Улсын Их Хурлын Хүний эрхийн дэд хороо, ХЭҮК-ын удирдлагууд болон гишүүдтэй уулзаж, тодорхой асуудлуудаар үүрэг, чиглэл өгөх гэж байгаагаа тодотгосон. Түүнчлэн хэвлэн нийтлэх эрх чөлөө, үг, үзэл бодлоо илэрхийлэх, жагсаал цуглаан хийхтэй холбоотой гомдлууд ХЭҮК-т очоод хариултгүй дарагдаж байна. Нийгэмд тодорхой мэдээлэл өгөхгүй байна гэдэг шүүмжлэл гарч байгааг анхаарч цаг тухайд нь олон нийтэд тодорхой мэдээлэл өгч байх шаардлагатайг Улсын Их Хурлын дарга онцлов. Тухайлбал иргэн Э.Одбаяр, Д.Монголхүү, Д.Мөнх-Эрдэнэ нартай  холбоотой хэргүүдийг иргэд нэр зааж, тодруулан асууж байгааг дурдлаа. Тиймээс ард иргэдээс ирүүлж байгаа эдгээр асуудлуудад хүний эрхийн зөрчил байгаа эсэхийг тодруулж тодорхой хариултыг өгөхгүй бол нийгмээрээ айдаст автсан, хүний эрх, эрх чөлөө зөрчигдөөд байна гэсэн ойлголттой байна гэж холбогдох албаныханд онцгойлон анхаарууллаа. 



Улсын Их Хурлын дарга хэлэхдээ, “ХЭҮК-ыг сонгон шалгаруулалтаар байгуулж, бие даасан байдлыг хангаж, Хүний эрх хамгаалагчийн тухай хуулийг баталсан. Тиймээс хуулийн хэрэгжилтийг хангаж, хүний эрх зөрчигдөж буй газар бүрд очиж, хяналт шалгалтыг хийж, ард иргэдэд нээлттэй мэдээлэл өгч байх шаардлагатай. Манай улс Хүний эрх хамгаалагчийн тухай хуультай болсноороо хүний эрхийн индекс өссөн үзүүлэлттэй гарсан. Харин энэ онд буурах хандлага ажиглагдаж байгааг өнөөдөр уулзсан Европын Холбооны Элчин сайд нар анхааруулж байна. Ийм учраас Улсын Их Хурлаас баталсан тогтоолын хэрэгжилтийг хангаж ажиллах үүрэг чиглэлийг өгч байна” хэмээлээ. Түүнчлэн хүний эрхийн боловсролыг дээшлүүлэхээс эхлээд цогц бодлого, арга хэмжээ авч ажиллах шаардлагатайг тэмдэглээд, Улсын Их Хурлын Хүний эрхийн дэд хороо болон ХЭҮК-ыг 14 хоногийн хугацаанд хамтран хүний эрхийн зөрчил гарч буй газруудад хүрч ажиллаж, хяналт шалгалтыг хийж, дүгнэлтээ танилцуулах үүрэг даалгаврыг өглөө. Уулзалтын төгсгөлд Улсын Их Хурлын дарга, Ардчилсан төрийн хамгийн том хяналт бол цөөнхийн хяналт байдаг гээд Улсын Их Хурал дахь АН-ын бүлгийг хүний эрхийн асуудалд идэвх, санаачилгатай хамтарч ажиллахыг уриаллаа хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.

Хуваалцах:


2
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна 8 цагийн өмнө
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ 9 цагийн өмнө
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо 9 цагийн өмнө
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 11 цагийн өмнө
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ 13 цагийн өмнө
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 13 цагийн өмнө
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ 13 цагийн өмнө
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо 14 цагийн өмнө
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 14 цагийн өмнө
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ Өчигдөр
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна Өчигдөр
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа Өчигдөр
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив Өчигдөр
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа Өчигдөр
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна Өчигдөр
Зарим нутгаар аадар бороо орно Өчигдөр
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ 2026/07/20
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ 2026/07/20
Сэрэмжлүүлэг: Хараа, Халх, Хархираа голууд үерийн түвшинг давж, Туул гол аюултай түвшинд хүрчээ 2026/07/20
Үндэсний аюулгүй байдлыг хангах хүрээнд салбар дундын ажлын хэсэг байгуулав 2026/07/20