С.Баяр: МАН-ыг би үхэн үхтлээ өмөөрнө

Л.Бямбажав
2023/05/19

Хотын дарга асан Э.Бат-Үүл өчигдөр өөрийн цахим хуудсаараа дамжуулан "Х.Баттулгын МАН-ыг тараах зарлиг хүчинтэй байгаа" хэмээн илэрхийлсэн билээ. Тэгвэл уг мэдээлэлд  Ерөнхий сайд асан С.Баяр хариу тайлбар өгчээ. 

Тэрбээр "МАН-ыг би үхэн үхтлээ өмөөрнө. Үүнд учир бий. МАН-д муу муухай, өөдгүй дорой юм их гэдгийг би мэднэ. Сайн мэднэ. Мэндлээд нэг их удаагүй бусад намууд ч МАНуусаас нэг их ялгаагүйг бас мэднэ. Чи ч бас мэднэ. Бид бүгд энэ нийгмийн төлөөлөл, тусгал учраас тэр. МАН бол нам гэхээсээ амиа авч гарах гэсэн талын цөөн нүүдэлчдийн арга ухаан, аймшигт ХХ зууныг туулсан бидний морь юм. Урдаас салах гэж хойд айлаа хормойдсон арга ухаан, эвгүй хэдэн гарам гатлуулж, даваа давуулсан эцэнхий ганц морь маань. Энэ зуур морь ч, эзэн ч юм юм үзсэн. Энэ үнэн. Гэхдээ салсан уу. Салсан. Давсан уу. Давсан. Өөдгүй бусдаас ялгарах МАН-ын том ялгаа бол энэ. Бусдаар бол адилхан энэ л нийгмийн тусгал. Унаж яваад морио, ханилж яваад нөхрөө гэх нь монголын ёс лав биш. Шинэ зууны шижгэнэсэн залуус шинэ ажнай хүлэгтэй болоход татгалзах юм надад алга. Тэр болтол унаж ирсэн хуучин муу морио гоочилж заазлаад яах юм. Даах ачаагаа чирж явсаар буянаараа болог. Тийм биз, Бат Үүл ээ" гэсэн байна. 



0
angry
1
care
7
haha
14
liked
1
love
1
sad
1
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна 8 цагийн өмнө
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ 9 цагийн өмнө
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо 9 цагийн өмнө
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 11 цагийн өмнө
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ 13 цагийн өмнө
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 13 цагийн өмнө
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ 13 цагийн өмнө
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо 14 цагийн өмнө
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 14 цагийн өмнө
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ Өчигдөр
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна Өчигдөр
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа Өчигдөр
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив Өчигдөр
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа Өчигдөр
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна Өчигдөр
Зарим нутгаар аадар бороо орно Өчигдөр
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ 2026/07/20
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ 2026/07/20
Сэрэмжлүүлэг: Хараа, Халх, Хархираа голууд үерийн түвшинг давж, Туул гол аюултай түвшинд хүрчээ 2026/07/20
Үндэсний аюулгүй байдлыг хангах хүрээнд салбар дундын ажлын хэсэг байгуулав 2026/07/20