НҮБ-ын Гамшгийн эрсдэлийг бууруулах Дээд түвшний уулзалтад оролцож байна

Ц.Цэрэнбадам
2023/05/19

НҮБ-ын Ерөнхий Ассамблейгийн ивээл дор зохион байгуулагдаж байгаа “Гамшгийн эрсдэлийг бууруулах Сендайн хүрээ хөтөлбөрийн дунд хугацааны хэрэгжилтийг дүгнэх дээд түвшний уулзалт”АНУ-ын Нью Иорк хотноо байрлах НҮБ-ын төв байрнаас эхэллээ. “Гамшигт тэсвэртэй ирээдүйг бүтээхийн тулд үйл хэргээ нэгтгэн гамшгийн эрсдэлийг бууруулна” уриатай зохион байгуулагдаж байгаа тус уулзалтад Монгол Улсын Засгийн газрын төлөөлөгчид ,ОБЕГ-ын дарга хошууч генерал Г.Ариунбуян, ОБЕГ-ын Эрсдэлийн удирдлагын газрын дарга, Гамшгийн эрсдэлийг бууруулах үндэсний зөвлөлийн нарийн бичгийн дарга, хурандаа Д.Баасансүрэн, НИТХ-ын дарга Ж.Батбаясгалан, хурлын ажлын албаны дарга Б.Батбямба тэргүүтэй төлөөлөгчид оролцож байна.

Анх 2015 онд НҮБ-ын Ерөнхий Ассамблейгийн чуулганаар “Гамшгийн эрсдэлийг бууруулах Сзндайн хүрээ хөтөлбөр”-ийг дэлхий дахины 193 улс орон санал нэгтэй баталсан цагаас хойш 8 жил өнгөрч, энэ хугацаанд улс орон бүр дээрх хөтөлбөрийн хүрээнд тавьсан 7 зорилт, 4 тэргүүлэх чиглэлийг хүчин чармайлт гарган хэрэгжүүлж байгаа хэдий ч хөтөлбөрийн хүрээнд 2030 он хүртэл тавьсан зорилтод хүрэхэд олон бэрхшээл саад тохиолдож байна. Дэлхий нийтийн өмнө тулгамдсан тогтвортой хөгжлийн олон асуудлууд байгалийн гамшгийн өмнө тулгарч байгаа болон шинэ тутам үүссэн олон төрлийн эрсдэлээс шалтгаалж, нийгмийн эрүүл мэндийн эрсдэл болох цар тахал, уур амьсгалын өөрчлөлт, дэлхийн дулаарал, цөлжилт, газар хөдлөлтөөс шалтгаалсан нас баралт, эдийн засаг, нийгмийн хохирол буурахгүй байгаа юм.

Энэ удаагийн дээд түвшний уулзалтаар оролцогч 162 улс орны өндөр дээд түвшний төлөөлөгчид Гамшгийн эрсдэлийг бууруулах Сендайн хөтөлбөрийг хэрэгжүүлсэн туршлага, тохиолдсон хүндрэл бэрхшээл, 2030 он хүртэлх хугацаанд НҮБ болон бусад олон улс, бүс нутгийн байгууллагуудаас анхаарвал зохих үйл ажиллагааны санал дүгнэлтийг хэлэлцэнэ гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна 55 минутын өмнө
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ 2 цагийн өмнө
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо 2 цагийн өмнө
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 4 цагийн өмнө
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ 5 цагийн өмнө
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 6 цагийн өмнө
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ 6 цагийн өмнө
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо 6 цагийн өмнө
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 7 цагийн өмнө
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ Өчигдөр
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна Өчигдөр
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа Өчигдөр
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив Өчигдөр
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа Өчигдөр
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна Өчигдөр
Зарим нутгаар аадар бороо орно Өчигдөр
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ Өчигдөр
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ 2026/07/20
Сэрэмжлүүлэг: Хараа, Халх, Хархираа голууд үерийн түвшинг давж, Туул гол аюултай түвшинд хүрчээ 2026/07/20
Үндэсний аюулгүй байдлыг хангах хүрээнд салбар дундын ажлын хэсэг байгуулав 2026/07/20