Өнгөрсөн долоо хоногт УИХ-ын гишүүд тойрогтоо ажиллаж, Үндсэн хуулийн өөрчлөлтийн талаарх мэдээллийг иргэдэд мэдээлсэн билээ. Засгийн газраас анх өргөн барьсан Үндсэн хуулийн өөрчлөлтийн төсөлд “Улсын Их Хурал нэг танхимтай байна. Улсын Их Хурлын гишүүдийн далан зургааг мажоритар аргаар, далан зургааг пропорциональ аргаар сонгоно” гэж тусгасан заалтыг иргэдийн дийлэнх нь уулзалтуудын үеэр дэмжээгүй билээ. Иймд УИХ-д суудалтай намууд зөвшилцөж, Ажлын хэсгээс оруулсан “ Монгол Улсын Их Хурал нэг танхимтай, нэг зуун хорин зургаан гишүүнтэй байна. Улсын Их Хурлын гишүүний далан зургааг тойргоос сонгуулийн олонхыг төлөөлөх /мажоритар/, тавийг улсын хэмжээний нэг тойргоос энэ хувь тэнцүүлэх /пропорциональ/ тогтолцооны зарчмаар сонгоно.” гэсэн саналын томьёоллоор Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төслийг хоёр дахь хэлэлцүүлгийг УИХ-аар хэлэлцэж байна.
УИХ-ын гишүүн Д.Өнөрболороос Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төслийн талаар байр суурийг нь тодрууллаа.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна