УИХ-ын чуулганы /2023.05.19/-ны өдрийн нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Монгол Улсын Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж байна.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж байна.
УИХ-ын гишүүд өнгөрсөн долоо хоногт иргэдтэй хийсэн уулзалтын үеэр иргэд гишүүдийн тоог нэмэгдүүлэхийг дэмжээгүй учир ҮХӨ-ийн төслийн хоёрдахь хэлэлцүүлэгт гишүүдийн тоог 126 болгож өөрчилсөн. Тодруулбал, "Монгол Улсын Их Хурал нэг танхимтай, нэг зуун хорин зургаан гишүүнтэй байна. Улсын Их Хурлын гишүүний далан зургааг тойргоос сонгуулийн олонхыг төлөөлөх /мажоритар/, тавийг улсын хэмжээний нэг тойргоос энэ хувь тэнцүүлэх /пропорциональ/ тогтолцооны зарчмаар сонгоно.” гэсэн саналын томьёоллоор хэлэлцүүлгийг өрнүүлж байна.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна