Эрчим хүчний салбарынханд төрийн дээд цол, одон, медаль гардууллаа

Л.Бямбажав
2023/05/19

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх эрчим хүчний салбарын 100 жилийн ойг тохиолдуулан зарлиг гаргаж нэр бүхий хүмүүст төрийн дээд цол, одон, медаль хүртээв.

АЖ ҮЙЛДВЭРИЙН ГАВЬЯАТ АЖИЛТАН ЦОЛООР:
  • “Дархан-Сэлэнгийн цахилгаан түгээх сүлжээ” ХК-ийн хангамжийн инженер асан Дэнсмаагийн Баянцогт,
  • “Дарханы дулааны цахилгаан станц” ТӨХК-ийн орлогч дарга асан Лодойн Жүгдэр,
  • Эрчим хүчний салбарын ахмад ажилтан Дунжуурын Хүрэлжээ,
  • “Монголын эрчим хүчний инженерүүдийн холбоо” ТББ-ын зөвлөх инженер Балгансүрэнгийн Очиржав,
  • “Дулааны гуравдугаар цахилгаан станц” ТӨХК-ийн ахмад ажилтан Балдангийн Очбадрах,
  • “Дулааны гуравдугаар цахилгаан станц” ТӨХК-ийн ахмад ажилтан Нямжанцангийн Мягмарсүрэн,
  • “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-ийн ахмад ажилтан Мөнхөөгийн Оюунбат,
  • “Клин энержи” ХХК-ийн гүйцэтгэх захирал Цэгмидийн Сүхбаатар,
  • Эрчим хүчний сайдын зөвлөх Цэгмидийн Цэнгэл,
  • “Жи Өү Эйч” ХХК-ийн ахлах зөвлөх Гэндэнсүрэнгийн Ёндонгомбо,
  • “Багануур зүүн өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-ийн Санхүү, борлуулалт эрхэлсэн дэд захирал асан Гэпэлийн Ганболд,
  • Барилга, хот байгуулалтын яамны салбарын хяналтын газрын дарга Доржнямын Жаргал,
  • “Дулааны дөрөвдүгээр цахилгаан станц” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Үржиндоржийн Төмөрхуяг,
  • “Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК-ийн ерөнхий инженер Шаравын Мөнхжаргал,
  • “Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Билэгтийн Дашдаваа,
ГАВЬЯАТ БАГШ ЦОЛООР:
  • Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн Эрчим хүчний сургуулийн ахмад багш Загирын Цэрэндорж,
СҮХБААТАРЫН ОДОНГООР:
  • “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-ийн ахмад ажилтан, Аж үйлдвэрийн гавьяат ажилтан Гарамхандын Базаргүр,
  • Эрчим хүчний зохицуулах хорооны дарга асан, Аж үйлдвэрийн гавьяат ажилтан Алмаликын Тлейхан,
ХӨДӨЛМӨРИЙН ГАВЬЯАНЫ УЛААН ТУГИЙН ОДОНГООР:
  • “Эрдэнэт-Булганы цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-ийн реле хамгаалалтын инженер Цэдэндоржийн Баттулга,
  • “Дарханы дулааны сүлжээ” ТӨХК-ийн ахмад ажилтан Санжхүүгийн Бямбаа,
  • “Баянхонгор эрчим хүч цахилгаан түгээх сүлжээ” ХХК-ийн ахмад ажилтан Сангидоржийн Лхагва,
  • Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн Эрчим хүчний сургуулийн ахмад багш Чуулангийн Нацагдорж,
АЛТАН ГАДАС ОДОНГООР:
  • “Дарханы дулааны цахилгаан станц” ТӨХК-ийн Турбин цехийн цахилгаан ба хийн гагнуурчин Чулуунбаатарын Баярхүү,
  • “Дулааны дөрөвдүгээр цахилгаан станц” ТӨХК-ийн Зуухан цехийн зуух болон тоос бэлтгэх тоноглолын засварчин Энх-Амгалангийн Ганбат,
  • “Багануур зүүн өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-ийн Шуурхай үйлчилгээний засварын техникч Гүнжзамын Даваадорж,
  • Эрчим хүчний яамны Бодлого, төлөвлөлтийн газрын шинжээч Гомбосүрэнгийн Тулга,
ХӨДӨЛМӨРИЙН ХҮНДЭТ МЕДАЛИАР:
  • “Дорнод бүсийн эрчим хүчний систем” ТӨХК-ийн инженерийн албаны тооцооны техникч Дамбын Бүтэмжид,
  • “Хөвсгөлийн дулааны станц” ТӨХК-ийн ерөнхий нягтлан бодогч Ванжилын Мөнгөнцэцэг,
  • “Эрдэнэтийн дулааны цахилгаан станц” ТӨХК-ийн мазут тоноглолын машинч Буянбадрахын Мөнхтөр,
  • “Даланзадгадын дулааны цахилгаан станц” ТӨХК-ийн зуухны машинист Цэрэндэжидийн Мөнх-Эрдэнэ нарыг шагналаа.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх төрийн дээд цол, одон, медаль хүртсэн хүмүүст болон тэдний гэр бүл, үр хүүхэд, хамт олонд ажлын амжилт, сайн сайхныг хүсэн ерөөв.


0
angry
0
care
0
haha
1
liked
0
love
1
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна 8 цагийн өмнө
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ 9 цагийн өмнө
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо 9 цагийн өмнө
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 11 цагийн өмнө
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ 13 цагийн өмнө
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 13 цагийн өмнө
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ 13 цагийн өмнө
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо 14 цагийн өмнө
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 14 цагийн өмнө
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ Өчигдөр
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна Өчигдөр
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа Өчигдөр
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив Өчигдөр
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа Өчигдөр
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна Өчигдөр
Зарим нутгаар аадар бороо орно Өчигдөр
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ 2026/07/20
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ 2026/07/20
Сэрэмжлүүлэг: Хараа, Халх, Хархираа голууд үерийн түвшинг давж, Туул гол аюултай түвшинд хүрчээ 2026/07/20
Үндэсний аюулгүй байдлыг хангах хүрээнд салбар дундын ажлын хэсэг байгуулав 2026/07/20