Л.Энх-Амгалан: Манай дүү бас БЗС-гаас зээл авсан юм байна лээ

Ш.АДЪЯАМАА
2023/05/19

Боловсролын зээлийн сангийн талаар БШУ-ны сайд Л.Энх-Амгалан мэдээлэл хийлээ. 

Тэрбээр  “Иргэн О.Батнайрамдал БЗС-гийн талаар мэдээлэл хийсэн.  Засгийн газраас хэрэгжүүлсэн "5 Ш" хүрээнд БЗС-гийн мэдээллийн хамгийн түрүүнд олон нийтэд ил болгосон. Өнөөдрийн байдлаар БЗС-гаар 1.2 сая хүүхэд суралцсан байна. Гурван хүний тутмын нэг нь тус сангийн зээлээр суралцсан гэсэн үг.  Үүнээс 3000 нь гадны улс орнуудад 1997 оноос хойш суралцсан байна. Өнөөдрийг хүртэл 1 их наяд төгрөгийг сургалтын зээлэнд зарцуулсан байна. Иргэдийн дунд буруу ташаа мэдээлэл хүрч байна. Дандаа улстөрчдийн хүүхэд энэ сангаас зээл аваагүй. Бүх мэдээллийг бид олон нийтэд ил тод болгосон. Гэтэл энэ ил болсон мэдээллийг буруугаар ашиглаж,  улс төрд тодрох зорилгоор ашиглаж байгаад гүнээ харамсч байна. Иргэн О.Батнайрамдал бол өнөөдөр МАН-ын Нарийн бичгийн дарга, хариуцлагатай албан тушаал хашиж байгаа.Монгол Улсын  Засгийн газраас хэрэгжүүлж байгаа 5Ш ажиллагааг бүдгэрүүлэх, ард иргэдийг төөрөгдүүлэх буруу ташаа мэдээлэл хийсэнд гүнээ харамсч байна. 

 

Түүний хийсэн мэдээллээр нийт олгосон зээлийн 99 хувь нь эргэж төлөгдөөгүй, нийт олгосон зээлийн 90 хувь нь  эрх мэдэлтэй хүмүүсийн хүүхдүүд нь авсан мэтээр ташаа мэдээлсэн. Мөн үе үеийн сайд нар нь хууль бус шийдвэр гаргаж зээл чөлөөлсөн гэж ярьсан. Энэ мэдээллүүдэд нь тайлбар өгье. 

БЗС-ийн зээлд хамаарах таван хууль, тогтоол өнөөдөр хэрэгжиж байна.  Үүнд, Иргэний хууль, Дээд боловсролын санхүүжилт, Нийгмийн баталгааны тухай хууль, Засгийн газрын тусгай сангийн тухай хууль, Засгийн газрын 347 дугаар тогтоол, хамгийн сүүлд Засгийн газрын 364 дүгээр тогтоол гарсан.  Үүний хүрээнд гэрээний үүргээ биелүүлсэн хүүхдүүдийг БЗС-ийн зээлээс чөлөөлсөн гэдгийг онцолж хэлье. 

БЗС-гийн гадаад зээлд 2288 хүн 220.8 тэрбум төгрөгөөр суралцсан. Үүнээс бакалаврт 101.4 тэрбум, магистр докторын сургалтд 119.4 тэрбум төгрөг зарцуулсан байна.

БЗС-аас гадаад суралцахаар зээл авахад үл хөдлөх хөрөнгөөр баталгааждаг. Одоогийн байдлаар БЗС-д 123 тэрбум төгрөгийн үнэлгээ бүхий 1244 барьцаа хөрөнгө байна. 
О.Батнайрамдалын үйлдэл бол улс төрд тодрох гэж оролдсон нялхсын өвчин

 УИХ-ын гишүүн Ш.Адьшаагийн хүүхэд зээл авсан нь үнэн. Хиймэл оюун ухаанаар суралцаж ирээд энэ чиглэлээрээ ажиллаад нийгмийн даатгалаа төлөөд зээлээсээ чөлөөлөгдсөн. УИХ-ын гишүүн Ч.Даваасүрэнгийн хүүхэд бол зээлээр биш тэтгэлгээр явсан юм байна лээ.  Аав ээж нь хэн байхаас үл шалтгаалан дэлхийн шилдэг 100 сургуульд тэнцэнэ гэдэг тийм амар биш, жилд 150 орчим хүүхэд тэнцдэг.

-Таны төрсөн дүү бас БЗС-аас зээл авч суралцсан юм байна лээ?

-Миний төрсөн дүү юм байна лээ. 2004 онд ОХУ-ын цагдаагийн академид явсан юм байна лээ. Тэгээд би одоо яах уу, би 2004 онд бизнес эрхлэгч хүн байсан. Манай дүү 12 мянган долларын зээлээр суралцсан. Өнөөдөр Булган аймгийн цагдаагийн дарга хийдэг. 


 


6
angry
0
care
3
haha
0
liked
1
love
1
sad
2
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Дэлхийн аваргын мөнгөн медальт багийг Ч.Ундрам сайд хүлээн авна 12 цагийн өмнө
Үндэсний өв соёлоо тээж, зодог өмссөн бүхэн жудаг суудаг 14 цагийн өмнө
СХД-н ИТХ-ын дарга Б.Золбоо автомашин гардууллаа 15 цагийн өмнө
Унадаг дугуй хулгайлж зардаг бүлэг этгээдүүдийг илрүүлжээ 15 цагийн өмнө
Баярын амралт амралтын өдөртэй давхацвал нөхөж амрах хуулийн төслийг дэмжлээ 16 цагийн өмнө
Г.Занданшатар: Төрийн зарим чиг үүргийг хувийн хэвшилд шилжүүлснээр хүнд суртал буурна 17 цагийн өмнө
Худалдагч эмэгтэй нүдэндээ гуурс тавиулна 17 цагийн өмнө
Танилц: Төрийн гурван өндөрлөгийн ХОМ 18 цагийн өмнө
Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 11016-д хүрлээ 18 цагийн өмнө
АНХААРУУЛГА: Тэрэлж, Туул зэрэг голуудын усны түвшин өмнөх өдрөөс 5-60 см нэмэгджээ 19 цагийн өмнө
Сэлэнгэ аймагт гарсан 3 түймрийг цурамд оруулж, 1 түймрийг унтраахаар ажиллаж байна 21 цагийн өмнө
Наадмыг зохион байгуулахдаа сүүлийн үеийн техник, технологийн дэвшил дрон зэргийг ашиглана 21 цагийн өмнө
​Өнгөрөгч амралтын өдрүүдэд хүний амь нас хохироосон гэх хоёр дуудлага иржээ 21 цагийн өмнө
​ ЭЗБХ: “Алт -3” аяныг хэрэгжүүлж, хянан шалгах түр хороо байгуулахыг дэмжив 22 цагийн өмнө
Ахмад настанд хөнгөлөлттэй үнээр үйлчилэх амралт, сувиллын жагсаалт гарлаа 23 цагийн өмнө
Улаанбаатарт 31 градус дулаан байна 23 цагийн өмнө
БОУАӨ-ийн сайд Б.Батбаатар орон нутагт ажиллалаа Өчигдөр
Нархан хотхоноос “Home Plaza” хүртэл 430 метр нийтийн эзэмшлийн зам талбайг чөлөөлж, явган хүний замыг өргөтгөн, стандартад нийцүүлнэ Өчигдөр
Ирэх 7 дугаар сард цаг агаар ямар байх вэ? Өчигдөр
УИХ дахь АН-ын бүлэг дахин хуралдаж байна Өчигдөр