Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нийтийн эзэмшлийн талбай дахь хууль бус объектуудын мэдээллийг гаргахыг үүрэгдлээ

Л.Бямбажав
2023/05/20

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр буюу 2023 оны тавдугаар сарын 20-ны бямба гаригт нийслэл Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах хүрээнд хэрэгжүүлж буй “Сэлбэ сэргэлт”, “Тойрог замын төсөл буюу Холбоосгүй замын холболтууд” зэрэг төслийн хүрээнд хийгдэх дэх авто замын чигийн дагуу ажиллаж, Засгийн газраас өгсөн үүрэг даалгаврын биелэлтэй танилцлаа. Ерөнхий сайдын хамт УИХ-ын Төсвийн байнгын хорооны дарга болонасуудал хариуцсан сайд, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Засаг дарга зэрэг албаны хүмүүс “Сэлбэ” дэд төв, Буянгийн зам,Алтай хотхон, Энгельсийн гүүрийн урд уулзвар, Үйлдвэрийн гудамж буюу “Улаанбаатар менежмент” ХХК-ийн урд талын автозамын уулзвар,Туул голын шинэ гүүр зэрэг хэд хэдэн байршилд ажиллав. Энэ үеэр Ерөнхий сайд голын урсац зэрэг байгаль орчны асуудлыг сайтар тооцож, явган хүний гарц, дугуйн зам,  гэрэл дохионы удирдлага зэрэг зохион байгуулалтыг тооцоолж иргэдийн ая тухтай байдлыг хангахад анхаарах хэрэгтэй гэлээ.

Барилга,  хот байгуулалтын сайд Ц.Даваасүрэн “Сэлбэ сэргэлт” төслийн хүрээнд барих зам, нүхэн гарц, холбоос гүүр, гүүрэн байгууламжийн төлөвлөлтийг танилцуулж, голын эрэг рүү шахаж барьсан байгууламж, зөвшөөрөлгүй барилга, дулааны шугам хоолой, төмөр замын гарам давхцах зэрэг асуудал байгааг хэллээ. Тулгамдаж буй асуудал, гарц, шийдлийн талаар  холбогдох мэргэжилтнүүд, салбарын сайд нар байр сууриа илэрхийлж санал солилцсон.  Хууль бус нэг барилгаас болоод хотын төлөвлөлт алдагдана гэдэг улсад хохиролтой. УГТЭ-ийн урд тал, төмөр замын дундах газрууд болон Сэлбэ голын дагуу газар өгсөн нь нийтийн эрх ашгийг зөрчсөн үйлдэл. Энэ бол түгжрэлийн үндэс. Ийм асуудал ахин гаргахгүйн тулд нийтийн эзэмшлийн талбай дахь хууль бус объектуудыг эзэдтэй нь, зөвшөөрөл олгосон даргатай нь хамт зарлаж, олон нийтийн алдагдсан боломжийг нэхэмжлэх хэрэгтэйг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ онцлоод нийтийн эзэмшлийн талбай дахь хууль бус объектуудын мэдээллийг гаргаж, Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг үүрэг болгов. 


Мөн “Өнгөрсөн хугацаанд нэгдсэн төлөвлөлтгүй явсны гор өнөөдөр гарч байна. Улаанбаатар хотын нийт авто зам 1200 гаруй километр урт. Энэ бол хэд хэдэн тойрог замтай дүйцэхүйц авто зам. Гэтэл холбоосгүй зам маш олон байна. Хотын 2040, 2050 оны төлөвлөлтийг олон улсын архитекторуудтай  хамтарч, нарийвчлалтай гаргах нь зүйтэй. Хот төлөвлөлтийг зөв болгох суурийг одоо тавихгүй бол оройтно. Дээрх төслүүдийн хүрээнд бүтээн байгуулалт хийхдээ тухайн уулзвар, чиглэлийн ачааллыг харгалзан ач холбогдлоор нь эрэмбэлэх хэрэгтэй” гэлээ.
Ерөнхий сайд автозамын нөхцөл байдал, төслийн явцтай танилцсаны дараа Замын хөдөлгөөний удирдлагын төвд ажиллаж, Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах, авто замын ачааллыг тэнцвэржүүлэх талаар албан хаагчидтай санал солилцож, санал дүгнэлтээ нэгтгэн танилцуулахыг даалгав.


  

 
 
 


1
angry
1
care
0
haha
2
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна 8 цагийн өмнө
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ 9 цагийн өмнө
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо 9 цагийн өмнө
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 11 цагийн өмнө
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ 13 цагийн өмнө
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 13 цагийн өмнө
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ 13 цагийн өмнө
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо 14 цагийн өмнө
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 14 цагийн өмнө
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ Өчигдөр
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна Өчигдөр
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа Өчигдөр
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив Өчигдөр
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа Өчигдөр
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна Өчигдөр
Зарим нутгаар аадар бороо орно Өчигдөр
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ 2026/07/20
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ 2026/07/20
Сэрэмжлүүлэг: Хараа, Халх, Хархираа голууд үерийн түвшинг давж, Туул гол аюултай түвшинд хүрчээ 2026/07/20
Үндэсний аюулгүй байдлыг хангах хүрээнд салбар дундын ажлын хэсэг байгуулав 2026/07/20