Засгийн газрын 25 тусгай сангийн 9 нь ил болов

Ц.Цэрэнбадам
4 цагийн өмнө

Засгийн газрын нийт 25 тусгай сан байдаг. Эдгээр, Хөдөлмөр эрхлэлтийн сан, Нийгмийн даатгалын сангийн мэдээллийг ил болголоо. Ингэснээр нийт есөн сангийн мэдээлэл shilen.gov.mn сайтад ил боллоо.

 ЦХХХ-ны сайд Н.Учрал: Шилэн ажиллагааны гол зорилго бол ил тод нээлттэй байдлыг бий болгох. Ерөнхий сайдын үүрэг болгосны дагуу тусгай сангуудын мэдээллийг ил болгохоор ажиллаж байна. Нийт 25 тусгай сан байна. Эндээс бид Жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангийн мэдээллийг зээлийн үлдэгдэлтэй нь инфо график болгон байршуулсан. Нэг сайн мэдээ нь энэ мэдээллийг нээлттэй болгоод ердөө дөрвөн долоо хонож байхад гурван тэрбум 550 сая төгрөгийн эргэн төлөлт хийгдсэн байна.

 Мөн нийгмийн халамжийн санг бид олон нийтэд ил болгосон. Хэдий хэмжээний мөнгөөр иргэдийг халамжилсан бэ? гэдгийг ил болгосон. Энэ сангийн зарцуулалт яг зорилтот бүлэгтээ хүрсэн үү? гэдэг дээр хяналт тавих бололцоотой. Улсын Авто замын санг мөн ил болгосон. Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан, Нийгмийн даатгалын сангийн мэдээллийг өнөөдөр ил болгож байна. Дээрээс нь Хүүхдийн төлөө санг оруулсан байгаа. Нийт 25 тусгай сан байгаагийн 9 сангийн мэдээлэл өнөөдөр ил болж байна.

 Шилэн.мн -д мэдээлэл нь ил болсон есөн сангийн жагсаалт

https://shilen.gov.mn/

  • Хөдөө аж ахуйг дэмжих сан
  • Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих сан
  • Соёл урлагийг дэмжих сан
  • Улсын авто замын сан
  • Нийгмийн халамжийн сан
  • Хүүхдийн төлөө сан
  • Нийгмийн даатгалын сан
  • Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан
  • Боловсролын зээлийн сан

 


0
angry
0
care
0
haha
1
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна 56 минутын өмнө
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ 2 цагийн өмнө
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо 2 цагийн өмнө
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 4 цагийн өмнө
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ 6 цагийн өмнө
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 6 цагийн өмнө
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ 6 цагийн өмнө
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо 6 цагийн өмнө
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 7 цагийн өмнө
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ Өчигдөр
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна Өчигдөр
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа Өчигдөр
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив Өчигдөр
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа Өчигдөр
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна Өчигдөр
Зарим нутгаар аадар бороо орно Өчигдөр
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ Өчигдөр
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ 2026/07/20
Сэрэмжлүүлэг: Хараа, Халх, Хархираа голууд үерийн түвшинг давж, Туул гол аюултай түвшинд хүрчээ 2026/07/20
Үндэсний аюулгүй байдлыг хангах хүрээнд салбар дундын ажлын хэсэг байгуулав 2026/07/20