Л.Энх-Амгалан: БЗС-гийн мэдээлэл устгагдаагүй, бүх мэдээлэл нь бий

Л.Бямбажав
2023/05/24

БШУ-ны сайд Л.Энх-Амгалан Боловсролын зээлийн сангийн асуудлаар мэдээлэл өглөө.


Тэрбээр "Засгийн газрын "5Ш" ажиллагааны хүрээнд Боловсролын зээлийн сангийн анхны мэдээллийг энэ оны дөрөвдүгээр сарын 07-нд ил болгосон. 1997 оноос хойш 150 мянган оюутанд 1,2 сая удаагийн тэтгэлэгт нийт 1 их наяд төгрөг зарцуулсан. Үүнээс 700 тэрбум төгрөгийг дотоодын их дээд сургууль төгссөн оюутнуудад олгосон хамгийн олон зээл, тэтгэлэг байна. Сүүлийн өдрүүдэд БЗС-гаас гадаадад суралцахаар зээл авсан хүмүүсийн асуудал хөндөгдөж байгаа. Миний бие өнгөрсөн хугацаанд гурван удаагийн мэдээлэл хийсэн. 1997 оноос хойш бүх сайд нарын гадаадад суралцуулахтай холбоотой тушаалууд ил болсон. Хэн сайдын үед хэдэн хүүхэд аль сургууль руу, ямар сонгон шалгаруулалтаар явсан бэ гэдэг нь ил болсон гэсэн үг. Мөн зээлийн чөлөөлөлтүүд ил болсон. 

Сүүлийн өдрүүдэд манай БЗС руу эцэг эхчүүд болон гадаадаас суралцагч хүүхдүүд холбогдоод "Цаашдаа бид нар сургуулиа үргэлжлүүлэх хэрэггүй юм байна" гэдэг зүйлийг ярьж байна. Мөн  БЗС руу эцэг эхчүүд холбогдоод манай хүүхэд БЗС-ийн зээлээр гадаадад сурдаг, одоо амиа хорлоно гээд байна гэж холбогдсон.

Хувь хүний мэдээлэл зарлах, нийгэмд буруу ташаа мэдээллийг хүргэх нь хилийн чанадад байгаа залуус, гэр бүлд хүндээр тусаж байна. Тиймээс бид үүнийг эрүүл саруулаар шүүх, тунгаах хэрэгтэй" гэлээ. 

Үүний дараа тэрбээр сэтгүүлчдийн асуултад дараах хариултуудыг өглөө. 

-Би О.Сийлэгмаа багшийг ажлаас  нь халаагүй. Түүний хувьд гадаад оюутны төлбөрийн асуудал хариуцдаг байсан. Өчигдөр О.Сийлэгмаа надад хэлэхдээ олон цагаар ажилладаг учраас гэрээсээ ч ажиллах нь цөөнгүй. Цагийн зөрүүтэй ажиллаж тухайн оронд сурч буй хүүхдүүдтэй харьцах, зээлээс магадгүй хасагдах нөхцөлд хүрсэн хүүхдүүд болон тэдний эцэг эхчүүдтэй холбогдох зэрэг асуудал гардаг байсан. Мөн зарим мэдээллийг гэр рүүгээ авч явж ажилладаг байсан нь үнэн гэдгээ хэлсэн. О.Сийлэгмааг ажлаа өгөөгүй байхад нь компьютерийнх нууц үгийг солих гэж оролддог байсныг нь өчигдөр сонссон. 

Мөн түүнтэй хамт ажиллаж байсан Ж.Ариунболд, Д.Гарди нарыг тодорхойлолтууд гаргаж өг гэж хэлсний дагуу өчигдөр БЗС-гийн IT хариуцсан хэлтсийн дарга нь тодорхойлолт гаргаж өгсөн. Уг тодорхойлолтод "О.Сийлэгмаа ийм, ийм мэдээлэл болон серверүүдтэй харьцаж байсан. Гэхдээ өнөөдөр төв сервир дээр бүх мэдээлэл байгаа учраас мэдээлэл устсан, алга болсон зүйл байхгүй гэсэн албан ёсны мэдээллийг өгсөн. 

Би өнгөрсөн долоо хоногт өгсөн мэдээлэлдээ мөн бүх мэдээлэл устаагүй, цаасаараа бүгд байгаа гэж хэлж байсан. Мэдээллийг устгасан зүйл огт байхгүй учир үүнд цэг тавья" гэлээ. 




5
angry
0
care
0
haha
1
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна 7 цагийн өмнө
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ 8 цагийн өмнө
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо 9 цагийн өмнө
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 11 цагийн өмнө
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ 12 цагийн өмнө
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 12 цагийн өмнө
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ 13 цагийн өмнө
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо 13 цагийн өмнө
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 13 цагийн өмнө
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ Өчигдөр
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна Өчигдөр
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа Өчигдөр
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив Өчигдөр
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа Өчигдөр
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна Өчигдөр
Зарим нутгаар аадар бороо орно Өчигдөр
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ 2026/07/20
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ 2026/07/20
Сэрэмжлүүлэг: Хараа, Халх, Хархираа голууд үерийн түвшинг давж, Туул гол аюултай түвшинд хүрчээ 2026/07/20
Үндэсний аюулгүй байдлыг хангах хүрээнд салбар дундын ажлын хэсэг байгуулав 2026/07/20