УНТЭ элэг шилжүүлэн суулгах 200 дахь мэс заслаа амжилттай хийлээ

М.Төгөлдөр
2023/05/25

Улсын Нэгдүгээр төв эмнэлгийн Элэг шилжүүлэн суулгах баг өнгөрсөн гуравдугаар сард 200 дахь мэс заслаа амжилттай хийсэн бөгөөд өвчтөний биеийн байдал сайжраад байна.

Өвчтөн 47 настай эрэгтэй Б, элэгний B, D хавсарсан вирусний гаралтай элэгний хатуурал, элэгний эмгэгийн эцсийн шатанд орсон үйлчлүүлэгч аж. Түүнд төрсөн дүү нь донор болжээ. 

Тус эмнэлгийн Элэг шилжүүлэн суулгах баг 2009 онд байгуулагдаж, анхны мэс заслаа 12 жилийн өмнө буюу 2011 оны есдүгээр сарын 24-ний өдөр БНСУ-ын Асан анагаах ухааны их сургуулийн элэг шилжүүлэн суулгах багтай хамтран хийж байсан түүхтэй.

УНТЭ-ийн Ерөнхий захирал, АУ-ны доктор Б.Хишигжаргал элэг шилжүүлэн суулгах 200 дахь мэс заслын үеэр “Элэг шилжүүлэн суулгах мэс засал нь орчин үеийн анагаах ухааны хөгжлийн томоохон үзүүлэлт юм. Манай эмнэлэг нь элэг шилжүүлэн суулгах мэс заслыг хийж эхэлснээс хойш 200 дахь мэс заслаа амжилттай хийгээд байна. Элэг шилжүүлэн суулгах мэс засалд мэс заслын эмчээс гадна мэдээгүйжүүлэг унтуулгын эмч, лаборатори, дүрс оношилгоо, дотрын эмч, сувилагч зэрэг маш олон баг ордог. Манай эмнэлэг нь элэг шилжүүлэн суулгах мэс заслын долоо хоногтоо нэг удаа хийх хүчин чадалтай хэдий ч үйлчлүүлэгчийн хэрэгцээ, шаардлага их байгаа учраас менежментийг эмнэлэг дотроо хийж, аль болох шаардлагатай гэсэн хүн болгонд мэс засал хийж ажиллаж байна. 2022 онд хийсэн мэс заслын тоог харвал 2021 оныхоос даруй хоёр дахин их байна. Энэ нь манай эмч, мэргэжилтнүүдийн чадвар, зүтгэлийг харуулж байна. Цаашид бид Монгол Улсын эрүүл мэндийн тогтолцоог дэлхийн жишигт ойртуулахын тулд эмчилгээ, оношилгооны дэвшилтэт шинэ технологи нэвтрүүлэн ажиллах, хүний нөөцөө чадавхжуулах бодлого барин ажиллах болно” гэдгийг энэ үеэр онцоллоо.

Элэг шилжүүлэн суулгах багийн ахлагч, Төрийн соёрхолт, Хүний гавьяат эмч, АШУ-ны доктор, профессор О.Сэргэлэн:

Монгол Улсын эрүүл мэндийн салбарт элэг шилжүүлэн суулгах мэс засал нутагшаад 10 гаруй жил болж байна. Өнөөдрийн байдлаар бид 200 гаруй өвчтөний алтан амийг аварч, элэг шилжүүлэн суулгах өндөр технологийг эх орныхоо хөрсөнд бүрэн нутагшууллаа. Элэгний эмгэг эцсийн шатанд орсон өвчтөнүүдийг бид өмнө нь эмчилж чаддаггүй байсан бол өнөөдөр дийлэнх хувьд нь мэс засал хийж, амийг нь аварч чаддаг болсон. Энэ нь УНТЭ-ийн хамт олны том гавьяа гэж хэлж болно. Сүүлийн хоёр жилийн хугацаанд хэдий цар тахалтай хүнд хэцүү байсан ч элэг шилжүүлэн суулгах багийн хамт олон 80 орчим өвчтөнд мэс засал хийжээ. Цаашид бид Монгол Улсдаа судасны банктай болох, хос донороос элэг шилжүүлэг суулгах, нойр булчирхай шилжүүлэн суулгах зорилт тавин ажиллаж байна.

УНТЭ-ийн Эрхтэн шилжүүлэн суулгах төвийн дарга, мэс заслын тэргүүлэх зэргийн эмч Б.Бат-Ирээдүй:

Өнөөдөр бид элэг шилжүүлэн суулгах 200 дахь мэс заслаа хийж байна. Үйлчлүүлэгчийн хувьд 47 настай, эрэгтэй Б. Элэгний B, D хавсарсан вирусийн гаралтай элэгний хатуурал, элэгний эмгэгийн эцсийн шатанд орсон үйлчлүүлэгч байна. Түүнд төрсөн дүү нь элэгээ өгч байна.  Бид 2011 онд анхны амьд донороос элэг шилжүүлэн суулгах мэс заслыг БНСУ-ын Асан эмнэлгийн эмч нартай хамтран хийж байсан бол 2015 оноос хойш өөрсдөө бие дааж хийгээд 200 дахь мэс заслаа хийж байна. Анх О.Сэргэлэн багш элэг шилжүүлэн суулгах мэс заслыг хийнэ гэхэд эрчимт эмчилгээ ч байхгүй, цөсний хүүдийг ч авч чадахгүй хүмүүс яаж энэ эмчилгээг нутагшуулах вэ гэж ярьж байсан бол өнөөдөр бид энэ эмчилгээг эх орондоо бүрэн нутагшуулаад дараагийн түвшний эмчилгээ, үйлчилгээг эх орондоо нутагшуулах зорилт тавин ажиллаж байна.

УНТЭ-ийн Мэдээгүйжүүлэг хагалгааны нэгдсэн тасгийн зөвлөх, Төрийн соёрхолт, элэг шилжүүлэн суулгах багийн гишүүн, Д.Чулуунбаатар:

Элэг шилжүүлэн суулгах мэс заслын мэдээгүйжүүлэг нь маш удаан үргэлжилдэг. Дунджаар 15-20 цаг орчим өвчтөнийг унтуулах, мэс заслын үед гарсан хүндрэл, эрсдэлд унтуулгын эмч бэлэн байх ёстой. 10 жилийн хугацаанд элэг шилжүүлэг суулгах баг маань элэг шилжүүлэн суулгах мэс заслыг олон төрлөөр хийлээ. Жишээлбэл амьд донороос элэг шилжүүлэн суулгах, тархины үхэлтэй донороос элэг шилжүүлэн суулгах, баруун, зүүн дэлбэнг тайрах, хүүхдэд элэг шилжүүлэн суулгах, цусны бүлэг ондоо хүнээс хийх зэрэг маш олон төрлийг нутагшуулаад байна. Энэ эмчилгээг нутагшуулахад эмч, мэргэжилтнүүдээс гадна эмнэлгийн удирдлагуудын тусламж, дэмжлэг их байсныг мартаж болохгүй.

УНТЭ-ийн Гастроэнтерологийн төвийн дарга, Төрийн соёрхолт, Хүний гавьяат эмч, АУ-ны доктор О.Баярмаа:

Элэг шилжүүлэн суулгах мэс засалд элэгний эмч нар маш чухал үүрэгтэй оролцдог. Элэгний эмгэгийн төгсгөлийн шатанд байгаа өвчтөн болон доноруудыг үнэлэх болон сонгох, элэгний эмгэгийн төгсгөлийн шатанд байгаа үйлчлүүлэгчийг элэг шилжүүлэн суулгах мэс засалд бэлтгэх үйл ажиллагааг элэгний эмч нарын баг гүйцэтгэдэг. Элэгний эмгэг үүсэх үед элэг гэмтээд зогсохгүй бусад бүх эрхтэн тогтолцоо буюу тархи, зүрх, бөөр, цус бүлэгнэлтийн систем гээд бүхий л эрхтэн тогтолцоо гэмтсэн байдаг. Тийм учраас эдгээр өвчнийг зөв тогтоож, мэс засал хийгдэх 12-16 цагийн хугацааг дааж гарах хэмжээнд өвчтөнийг бэлтгэдэг.

Arslan.mn

Элэг шилжүүлэн суулгах мэс засалд орсон өвчтөний нэг жил амьдрах хувь 93.6 хувь, 3 жил амьдрах чадвар - 92,3 хувь, 5 жил амьдрах чадвар - 92,3 хувь байгаа нь дэлхийн өндөр хөгжилтэй орны элэг шилжүүлэн суулгах бусад төвүүдийн үзүүлэлтэй дүйцхүйц хэмжээнд хүрсэн. Энэ нь УНТЭ-ийн Элэг шилжүүлэн суулгах багийн амжилт юм.


0
angry
5
care
0
haha
2
liked
2
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
102.88.81.115
2024/04/16
0
0
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST [email protected] хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST [email protected] Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00
Хариулах
Шинэ мэдээ
Г.Занданшатар: Төрийн зарим чиг үүргийг хувийн хэвшилд шилжүүлснээр хүнд суртал буурна 27 минутын өмнө
Танилц: Төрийн гурван өндөрлөгийн ХОМ 1 цагийн өмнө
Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 11016-д хүрлээ 1 цагийн өмнө
АНХААРУУЛГА: Тэрэлж, Туул зэрэг голуудын усны түвшин өмнөх өдрөөс 5-60 см нэмэгджээ 2 цагийн өмнө
Сэлэнгэ аймагт гарсан 3 түймрийг цурамд оруулж, 1 түймрийг унтраахаар ажиллаж байна 4 цагийн өмнө
Наадмыг зохион байгуулахдаа сүүлийн үеийн техник, технологийн дэвшил дрон зэргийг ашиглана 4 цагийн өмнө
​Өнгөрөгч амралтын өдрүүдэд хүний амь нас хохироосон гэх хоёр дуудлага иржээ 4 цагийн өмнө
​ ЭЗБХ: “Алт -3” аяныг хэрэгжүүлж, хянан шалгах түр хороо байгуулахыг дэмжив 5 цагийн өмнө
Ахмад настанд хөнгөлөлттэй үнээр үйлчилэх амралт, сувиллын жагсаалт гарлаа 6 цагийн өмнө
Улаанбаатарт 31 градус дулаан байна 6 цагийн өмнө
БОУАӨ-ийн сайд Б.Батбаатар орон нутагт ажиллалаа Өчигдөр
Нархан хотхоноос “Home Plaza” хүртэл 430 метр нийтийн эзэмшлийн зам талбайг чөлөөлж, явган хүний замыг өргөтгөн, стандартад нийцүүлнэ Өчигдөр
Ирэх 7 дугаар сард цаг агаар ямар байх вэ? Өчигдөр
УИХ дахь АН-ын бүлэг дахин хуралдаж байна Өчигдөр
Сүүлийн тав хоногт 22 удаагийн ой, хээрийн түймэр бүртгэгдснээс 12 түймрийг бүрэн унтраалаа Өчигдөр
Хоёр настай хүүхдийг мөргөж, амь насыг нь хохироожээ Өчигдөр
Батсүмбэр, Батширээт, Ерөө суманд гарсан 4 ойн түймрийг бүрэн унтраалаа Өчигдөр
Танилц: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь Өчигдөр
Дүнжингарав худалдааны төвийн авто замын урд эгнээг хааж, шинэчилнэ Өчигдөр
Зайсангийн зүүн гүүр буюу шинэ гүүрний хөдөлгөөнийг нээлээ Өчигдөр