Хотын дарга Д.Сумъяабазарын газар олголтын мэдээллийг ил болголоо

Л.Бямбажав
2023/05/26

ЦХХХ-ны сайд Н.Учрал таван төрлийн тусгай сангийн мэдээллийг ил болгож байгаа талаар өнөөдөр /2023.05.26/  мэдээлэл хийж, дараах сангуудын мэдээллийг ил болголоо

1.Байгаль орчин уур амьсгалын сан

2.Шинжлэх ухаан технологийн сан

3.Хилийн чанадад байгаа Монгол улсын иргэдэд туслах сан

4.Гэмт хэргийн хохирогчдод туслах сан

5.Кино урлагийг дэмжих санг нээлттэй болгож байна.

 Ингэснээр Засгийн газрын 25 сангийн 14 нь ил боллоо. Ирэх долоо хоногт дахин таван санг нээлттэй болгохоо ЦХХХ-ы сайд Н.Учрал хэлэв.


 Монгол Улсын Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд 25 тусгай сан байдгаас есөн тусгай сангийн мэдээлэл ил болоод байсан бол өнөөдөр нэмж таван тусгай сангийн мэдээллийг shilen.gov.mn сайтад ил тод байршууллаа.

Хоёр долоо хоногийн өмнө 20 жилийн өмнө үе үеийн хотын дарга нарын газар олгосон талаарх мэдээллийг ил тод, шилэн байршуулсан бол одоогийн нийслэлийн засаг даргын газар олгосон мэдээллийг ил болгож байна. Дүүргийн газар олголтын мэдээллийг бид шаардаж байгаа. Бидэнд одоогийн байдлаар долоон дүүрэг, үе үеийн дүүргийн Засаг дарга нарынхаа газар олголтын мэдээллийг илгээсэн. Хоёр дүүргийн мэдээллийг нэмээд ирэх долоо хоногт нийслэлийн үе үеийн дүүргийн засаг дарга нарын газар олголтын мэдээллийг ил болгоно. Үүний үр дүнд дүүргийн удирдлага, нийслэлийн удирдлага хаана, ямар газар олгосныг харьцуулж харах боломж бүрдэнэ. Нийтийн эзэмшлийн газарт хэн, хаана, ямар зориулалтаар өгөв гэдэг нь харагдана.

Түүнчлэн өнгөрсөн даваа гаригийн байдлаар төрийн болон орон нутгийн өмчит, өмчийн оролцоотой төлөөлөн удирдах зөвлөл бүхий 120 хуулийн этгээдийн 1059 төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдийн нэрс, цалингийн мэдээллийг нээлттэй байршуулсан байсан болон өнөөдрийн байдлаар Нийслэлийн өмчит, нийслэлийн өмчийн оролцоотой 18 хуулийн этгээдийн 119 төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүүдийн нэрс, цалингийн мэдээллийг нэмж орууллаа. Нийт 138 хуулийн этгээдийн 1178 төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдийн нэрс, цалингийн мэдээлэл ил боллоо.

Байгаль орчин, уур амьсгалын сангийн нийт санхүүжилт 17 тэрбум 714 сая төгрөг. Олгосон санхүүжилтийг ил болгож байна. Нийт 11 тэрбум төгрөгийг 1091 төсөл арга хэмжээнд зориулж санхүүжилт олгосон байна. 

Кино урлагийг дэмжих сан: Төрөөс кино урлагийг дэмжиж 11 хуулийн этгээдэд нэг тэрбум төгрөг олгожээ. Кино бүтээх үйл ажиллагааг төрөөс дэмжих зориулалт бүхий энэхүү сан нь 2022 онд байгуулагдсан. 2023 онд уран сайхны болон баримтат киноны төслийг дэмжих чиглэлээр эргэн төлөгдөх нөхцөлгүй улсын төсвийн хөрөнгө оруулалтаар олгосон 1,071,200,000 төгрөгийн санхүүжилтийн гэрээ байгуулсан 11 хуулийн этгээдэд олгосон байна. 


6
angry
2
care
1
haha
5
liked
1
love
1
sad
2
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна 7 цагийн өмнө
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ 8 цагийн өмнө
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо 8 цагийн өмнө
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 11 цагийн өмнө
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ 12 цагийн өмнө
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 12 цагийн өмнө
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ 13 цагийн өмнө
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо 13 цагийн өмнө
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 13 цагийн өмнө
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ Өчигдөр
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна Өчигдөр
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа Өчигдөр
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив Өчигдөр
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа Өчигдөр
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна Өчигдөр
Зарим нутгаар аадар бороо орно Өчигдөр
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ 2026/07/20
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ 2026/07/20
Сэрэмжлүүлэг: Хараа, Халх, Хархираа голууд үерийн түвшинг давж, Туул гол аюултай түвшинд хүрчээ 2026/07/20
Үндэсний аюулгүй байдлыг хангах хүрээнд салбар дундын ажлын хэсэг байгуулав 2026/07/20