Нийт тэтгэвэр авагчдын тэтгэврийг 10 хувиар нэмэгдүүлнэ

Б.Хонгорзул
2023/05/30

Өнөөдөр МАН-ын бүлэг хаалттай хуралдсан билээ. Тус хурлаар цалин тэтгэврийг нэмэх, хүүхдийн мөнгийг нөхөж олгох тухай хэлэлцжээ. Тодруулбал, долдугаар сарын 1-ээс цалин, тэтгэврийг нэмэх шийдвэрийг  МАН-ын бүлэг дэмжсэн байна. Маргааш болох Засгийн газрын хуралдаанаар эцэслэн батлах юм.

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяа: Төрийн нийтлэг үйлчилгээний ажилчдын доод цалин 565 мянган төгрөг байгаа. Тэгвэл долдугаар сарын 1-нээс дээрх цалинг 750 мянган төгрөг болгон нэмэгдүүлнэ. Төрийн үйлчилгээний албанд төрийн нийтлэг үйлчилгээ, төрийн бусад үйлчилгээ гэж ангилдаг байсан. Үүнд эрүүл мэнд, боловсрол, шинжлэх ухаан багтдаг байсан. Үүнийг бид нэгтгээд төрийн мэргэжлийн үйлчилгээ гэдэг ангилалд төрийн алба хаагчдыг багтаана. Ингэснээр боловсрол, эрүүл мэнд, шинжлэх ухааны салбарын үйлчилгээний алба хаагчдын цалингийн ялгаатай байдлыг тэгшитгэж, зөрүүг арилгана. Аравдугаар сарын 1-нээс  Төрийн захиргааны алба хаагч, төрийн тусгай алба хаагчдын суурь цалинг  1 сая төгрөг болгож тэгшитгэнэ. 

Тэтгэврийг 10 хувиар нэмнэ. Өмнө нийт ахмадуудын 50 хувь нь тэтгэврийн доод хэмжээгээр авдаг байсан. Тэгвэл өнгөрсөн  2022 оны нэмэгдлээр 70 хувь болж нэмэгдсэн.  Автоматаар 20 хувь нь шууд хамгийн доод хэмжээгээр тэтгэвэр авдаг болсон нь олны дунд бухимдлыг үүсгээд байсан юм. Үүнийг бид төсвийн тодотголоор хэлэлцэнэ.  Суурь тэтгэвэр тэтгэмж, цалинг нэмж зөрүүг арилгах чиглэл барьж байна. 


87
angry
8
care
11
haha
36
liked
16
love
25
sad
37
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна 4 цагийн өмнө
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ 5 цагийн өмнө
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо 5 цагийн өмнө
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 8 цагийн өмнө
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ 9 цагийн өмнө
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 9 цагийн өмнө
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ 10 цагийн өмнө
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо 10 цагийн өмнө
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 10 цагийн өмнө
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ Өчигдөр
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна Өчигдөр
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа Өчигдөр
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив Өчигдөр
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа Өчигдөр
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна Өчигдөр
Зарим нутгаар аадар бороо орно Өчигдөр
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ 2026/07/20
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ 2026/07/20
Сэрэмжлүүлэг: Хараа, Халх, Хархираа голууд үерийн түвшинг давж, Туул гол аюултай түвшинд хүрчээ 2026/07/20
Үндэсний аюулгүй байдлыг хангах хүрээнд салбар дундын ажлын хэсэг байгуулав 2026/07/20