Гурван хүүхэд тутмын нэгд сэтгэцийн тулгамдсан асуудал байх эрсдэл байна

М.Төгөлдөр
2023/05/31

Боловсрол, шинжлэх ухааны яам, Эрүүл мэндийн яам, Хөдөлмөр, нийгэм хамгааллын яам, НҮБ-ын Хүүхдийн сан хамтран Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан өнөөдөр “Бага насны хүүхдийн цогц хөгжил, олон нийтийн оролцоо, хамтын ажиллагааг бэхжүүлэх нь” сэдэвт үндэсний чуулганыг зохион байгуулж байна. 

Чуулганы үйл ажиллагаанд БШУ-ны сайд Л.Энх-Амгалан, Эрүүл мэндийн дэд сайд С.Энхболд, НҮБ-ын Хүүхдийн сангийн төлөөлөгч Эваристе Коуасси-Комлан болон төрийн захиргааны төв болон орон нутгийн байгууллагын удирдах ажилтан, олон улс, иргэний нийгмийн байгууллага, эцэг, эх асран хамгаалагчдын төлөөлөл оролцож байна.

Arslan.mn

БШУ-ны сайд Л.Энх-Амгалан Монгол Улсын Засгийн газар, Монгол Улсын Их хурлаас бага насны хүүхдийн цогц хөгжлийг дэмжихийн тулд ямар бодлого хэрэгжүүлэх, бодлогыг хэн хэрэгжүүлэх, ямар байгууллагын оролцоотой хийх, бидний төлөвлөсөн зорилт юу байх зэрэг олон асуудлыг өнгөрсөн хоёр жилийн хугацаанд тухайн үеийн Эрүүл мэндийн сайд С.Энхболд, ХНХ-ын сайд н.Ариунзаяа нартай ажиллаж, өнөөдөр “Бага насны хүүхдийн цогц хөгжлийг дэмжих бодлого"-ыг батлуулж чадсан. Чуулганы хамгийн гол зорилго нь бага насны хүүхдийн цогц хөгжлийг дэмжих, өнөөгийн байдлыг сайжруулах арга зам, шийдлийг хамтран хэлэлцэж, төрийн болон олон нийтийн байгууллага, гэр бүл, асран хамгаалагч нарын хамтын үйл ажиллагааг бэхжүүлэх зорилготойг энэ үеэр онцолж байлаа.

Arslan.mn

Эрүүл мэндийн дэд сайд С.Энхболд энэ үеэр “Бага насны хүүхдийн хөгжил ба эрүүл мэнд” сэдэвт илтгэлийг тавьсан бөгөөд илтгэлдээ “Дэлхий дахинаа эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжтэй байдлыг эх, хүүхдийн эрүүл мэнд тухайлбал, өвчлөл эндэгдлийн байдлаар хэмждэг. Манай улсын хувьд Дэлхийн тогтвортой хөгжлийн зорилтыг Монгол Улсын урт хугацааны бодлогын баримт бичиг болох “Алсын хараа 2050”-д нэгтгэн тусгаж, мөн л эх хүүхдийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулах иргэдийн дунд эрүүл амьдралын хэв маягтай иргэн төлөвшүүлэх зорилтыг дэвшүүлж, энэ хүрээнд олон ажлыг хийж байна. Монгол Улсын Засгийн газраас эх, нярайн эндэгдлийг бууруулах бодлогын арга хэмжээг шат дараалан амжилттай хэрэгжүүлсний үр дүнд  эхийн эндэгдэл 1990 оны түвшинтэй харьцуулахад 5.6 дахин буурсан. Манай улс 2015 онд Мянганы эхийн эндэгдлийг бууруулах Мянганы хөгжлийн зорилтдоо хүрч чадсан 9 орны нэг болж эхийн эндэгдэл өндөртэй орноос эхийн эндэгдэл дунд зэрэгтэй орны түвшинд шилжсэн.

Өнөөдрийн байдлаар бага насны хүүхдийн өвчлөлд амьсгалын тогтолцооны эмгэг тэргүүлж байгаа бол нас баралтын хувьд  төрөх өмнөх үед буюу перинаталь үед үүсэх эмгэг тэргүүлж байна.

Тиймээс бага насны хүүхдийн гаж хөгжлийн эрт илрүүлэх, хөгжлийн бэрхшээлээс сэргийлэх зорилгоор олон улсын жишгээр удам зүйн лабораторийг анх 2012 онд ЭХЭМҮТ-д байгуулж, төрөхийн өмнөх (пренатал) үеийн гажгийн илрүүлэг шинжилгээ-19,077 эмэгтэй хамрагдаж,  194 хромосомын эмгэг илрүүлсэн. Харин төрсний дараах (постнатал) үеийн хромосомын шинжилгээ-2,057 эмэгтэй хамрагдаж, нийт 618 хромосомын эмгэг илрүүлж чадсан байна.
Өнөөдөр манай улсад хүүхдийн тусламж үйлчилгээнд орчин үеийн шинэ дэвшилтэт технологи тасралтгүй нэвтэрч, дэлхийн жишигт нийцсэн эмчилгээ, оношилгоог  үзүүлж байна. Тухайлбал,

  • Хүүхдэд элэг шилжүүлэн суулгах мэс засал
  • Зүрхний нээлттэй мэс засал Зүрхний төрөлхийн хөгжлийн гажиг
  • Хүүхдийн төрөлхийн гаж хөгжил
  • Нярайн бүх төрлийн хавдар
  • Тархи хөргөөх эмчилгээний арга
  • Дутуу нярайд сурфактант эмчилгээ
  • Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд хийх мэдрэлийн ёзоор тайрах мэс засал
  • “Имж эх асаргаа” гэх мэт шинэ технологи, шийдлийг эрүүл мэндийн салбарт амжилттай хэрэгжүүлж байна.” гэдгийг энэ үеэр онцолсон юм.

Arslan.mnМонгол Улсын хэмжээнд бага насны 441,3 мянган хүүхэд байгаа нь нийт хүн амын 12,7 хувийг эзэлж байна. 

Монгол Улсын Засгийн газраас 2022 оны 05 дугаар сарын 01-ээс урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэгийг нийт хүн амд зохион байгуулж байгаа бөгөөд үзлэгт хамрагдсан нийт хүүхдүүдэд дараах эмгэг түлхүү илэрч байна. Үүнд: 

  • 3 хүүхэд тутмын 2-д 1-ээс дээш шүд цоорсон байна.
  • 3045 (5.5%) хүүхэд нүдний эмгэгтэй байна.
  • 3151 (50.8) хүүхэд арьсны эмгэгтэй байна.
  • 3 хүүхэд тутмын 1-д Сэтгэцийн тулгамдсан асуудалтай байх эрсдэлтэй  байна. 

0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Нийтийн эзэмшлийн гудамж талбайгаар иргэд аюулгүй зорчих нөхцөл бүрдлээ 22 минутын өмнө
Бага зэргийн бороо орно 48 минутын өмнө
DramaX.mn – Үзэх зүйл үргэлж бий 12 цагийн өмнө
Ашигт малтмалын тухай хуульд АМНАТ-ийг ОУ-ын жишигт хүргэж, гацсан төслүүд урагшлах зохицуулалтыг тусгасан 17 цагийн өмнө
Эмчийн зөвлөдөг “AiDent” шүдний сойзыг эх орондоо үйлдвэрлэж байна 19 цагийн өмнө
Шүдний эмч Б.Батбаяр 857 хүүхдийн шүд эмчилж бэлэг барилаа 19 цагийн өмнө
Л.Гантөмөр: Ардын хувьсгалын 70 жилийн ойгоор амжилттай барилдсан ​бөхчүүдэд цолыг нь өгөх хэрэгтэй 19 цагийн өмнө
О.Амгаланбаатар: Нэг эрийн гурван наадмаа ирэх наймдугаар сард өөрөө зохион байгуулна 20 цагийн өмнө
П.Наранбаяр: Баянзүрх дүүргийн иргэдтэй уулзах гэсэн чинь Засаг дарга нь дүүргийн МАН-ын даргаас зөвшөөрөл ав гэж үүрэгдсэн 20 цагийн өмнө
Нийт нутгийн 20 гаруй хувьд бэлчээрийн ургац муу байна 21 цагийн өмнө
Зэвсэгт хүчний харьяа цэргийн нэгтгэл, ангиудад аюулгүй байдал, эрсдэлийн иж бүрэн шалгалт хийнэ 22 цагийн өмнө
Н.Алтаншагай: Одоо үед нэг эрийн гурван наадам байж болохгүй 22 цагийн өмнө
Ноос, арьс шир бэлтгэх үйлдвэрүүд зээл олгохоор боллоо 23 цагийн өмнө
Өрхийн эмнэлэгт хийх боломжтой түргэвчилсэн шинжилгээнүүд Өчигдөр
Сурагчдын амралт энэ сарын 15-наас эхэлнэ Өчигдөр
Энэ сард хүүхдийн мөнгө, тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь Өчигдөр
Өнөөдөр ихэнх нутгаар сэрүүхэн байна Өчигдөр
Капитрон банк “Гэрэлт 25 жил” аянаа эхлүүллээ Өчигдөр
Г.Уянгахишиг: Хуулиа яг дагаж мөрдвөл цолоо авна, хэн ч гомдолтой үлдэхгүй Өчигдөр
Х.Булгантуяа: Анхаасаа цол чимэг өгнө гэсэн бол олгох ёстой Өчигдөр