Эрүүл мэндийн салбарын ажилтнуудад төрийн одон медаль гардууллаа

М.Төгөлдөр
2023/05/31

Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан салбартаа олон жил үр бүтээлтэй ажиллаж, өндөр амжилт гарган хамт олноо манлайлан ажилласан эмч, эмнэлгийн ажилтнуудыг төрийн одон медалиар шагналаа. Шагналыг Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Сандагсүрэн, НЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга Б.Мөнгөншагай, Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Д.Цэнд-Аюуш нар гардуулав.

Энэ үеэр Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Ж.Сандагсүрэн “Цар тахлын үед эрүүл мэндийн салбарынхан маань хүнд хэцүү нөхцөл байдлыг даван туулж, дасан зохицож ажилласан. Эмч, ажилчдын цагийн хуваарийг багасгах боломжгүй байсан тул амралтгүй, урт хугацаагаар ажиллаж байлаа. Нийслэлийн иргэд болон хотын удирдлагуудын нэрийн өмнөөс та бүхэндээ талархаж буйгаа илэрхийлж, ажлын амжилт хүсье” гэв.

Ийнхүү Нийслэлийн Эрүүл мэндийн газрын харьяа байгууллагууд дундаас Эрүүлийг хамгаалах тэргүүний ажилтан цол тэмдгээр хоёр, Хөдөлмөрийн хүндэт медалиар зургаа, Алтан гадас одонгоор нэг хүн шагнууллаа.

Алтан гадас одонгоор шагнуулсан Баянзүрх дүүргийн дөрөвдүгээр хорооны  Өрхийн эрүүл мэндийн сувилагч Ж.Батсайхан “Би эрүүл мэндийн салбарт 35 дахь жилдээ ажиллаж байна. Бага байхаасаа л эмнэлгийн байгууллагад ажиллах мөрөөдөлтэй хүүхэд байлаа. Шагнал авахаа өчигдөр орой л мэдсэн болохоор үнэхээр их баярлаж, сандарч байна. Үргэлж дэмжиж байдаг хамт олондоо болон гэр бүлдээ талархлаа илэрхийлье” хэмээн сэтгэгдлээ хуваалцлаа.

Хөдөлмөрийн хүндэт медалиар шагнуулсан Хүүхдийн сэргээн засах “Бяцхан тэмүүлэл” төвийн эмч С.Эрдэнэчимэг “Би хүүхэд байхдаа “Ирээдүйд эмч болоод олон хүн эмчилнэ” гэж мөрөөддөг байлаа. Мөрөөдөлдөө ч хүрсэн. Эрүүл мэнд бол эцэг эх, асран хамгаалагч, гэр бүл, эмнэлгийн ажилтан, нийгэм гээд олон хүчин зүйлээс шалтгаалдаг. Тэр дундаа сэргээн засах эмчилгээ нь аливаа өвчин эмгэгийн улмаас алдагдсан эрүүл мэндийг аль болох богино хугацаанд сэргээх зорилготой маш чухал салбар. Тийм ч учраас 1992 оноос хойш 31 дэх жилдээ хүүхдийн сэргээн засах их эмчээр ажиллаж байгаа. Өнөөдөр ийнхүү шагнал авсандаа баяртай байна. Бүгдэд нь эрүүл энхийг хүсэн ерөөе” хэмээсэн юм.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
1
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна 6 цагийн өмнө
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ 7 цагийн өмнө
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо 7 цагийн өмнө
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 10 цагийн өмнө
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ 11 цагийн өмнө
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 11 цагийн өмнө
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ 12 цагийн өмнө
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо 12 цагийн өмнө
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 12 цагийн өмнө
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ Өчигдөр
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна Өчигдөр
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа Өчигдөр
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив Өчигдөр
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа Өчигдөр
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна Өчигдөр
Зарим нутгаар аадар бороо орно Өчигдөр
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ 2026/07/20
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ 2026/07/20
Сэрэмжлүүлэг: Хараа, Халх, Хархираа голууд үерийн түвшинг давж, Туул гол аюултай түвшинд хүрчээ 2026/07/20
Үндэсний аюулгүй байдлыг хангах хүрээнд салбар дундын ажлын хэсэг байгуулав 2026/07/20