Г.Занданшатар: Цогц өөрчлөлтийг хийхийн тулд бид маргаашаас эхлээд улам шаргуу ажиллах хэрэгтэй

Л.Бямбажав
2023/06/02

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар (2023.05.31) Монгол Улсын Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төслийн гурав дахь хэлэлцүүлгийг хийлээ. УИХ-ын чуулганы хуралдаанд 68 гишүүн оролцож, 66 нь дэмжсэнээр 97 хувийн саналаар Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төсөл батлагдсан. 

Монгол Улсын Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төслийн гурав дахь хэлэлцүүлгийн үеэр гишүүдийн илэрхийлсэн байр суурийг тоймлоход,

УИХ-ын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Н.Энхболд: Тогтолцооны өөрчлөлт яригдахад тоотой уялддаг. 2008 оноос хойш хэд хэдэн удаа энэ асуудал яригдаж байсан. Төрөө яаж бүрдүүлэх вэ, төр минь яаж ажиллах вэ гэсэн ирээдүйн 30 жилийн замыг зөв тавихын тулд өнгөрсөн алдаагаа залруулж, өөрөөр хэлбэл 30 жил яригдсан асуудлыг гүйцээх гэж байна. Намуудын хариуцлага, төлөвшил, улс төрийн соёл дараагийн чухал зүйлс юм.     

 УИХ-ын гишүүн С.Чинзориг: Тооноос чанар илүү чухал, сэтгэлтэй зүтгэлтэй хүн байвал тоо чухал биш гэх мэт саналууд түлхүү яригдсан. Үүнээс гадна итгэл даахгүй, сэтгэлгүй нөхөд жагсаалтад ороод ирэхвий гэдгийг иргэд бас ярьж байна. Намуудын босгыг дараа, дараагийн хуулиудад анхаарч үзэх хэрэгтэй.

УИХ-ын гишүүн Ц.Туваан: Үндсэн хуулийн өөрчлөлтөөс тогтолцооны том  өөрчлөлт хийгдэх хүлээлт бий. Үүнээс том дэвшил гарна гэж хүлээж байна. Ард иргэд ч ийм бодолтой байгаа.

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ: Тоо өөрчилж болно, тогтолцоо өөрчилж болно, хамгийн гол нь хүний хүчин зүйл гол нөлөөтэй. Хүний үзэл ухамсар, төлөвшил, сахилга хариуцлагатай, ёс зүйтэй холбоотой асуудал гол жин дарна. Хүний нөөцийнхөө асуудлыг шийдэж байдаг Улс төрийн намын тухай хуулийн асуудал, улс төрийн намын санхүүжилтийн асуудлыг боловсронгуй болгох хэрэгтэй байна.

УИХ-ын гишүүн, АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл: УИХ-ын гишүүдийн тоо 126-аас дээш байвал Үндсэн хуульд өөрчлөлт хийсний утга учир оршино хэмээн судлаачид маань үзэж, байр сууриа илэрхийлж байгаа болохоор эцсийн дүндээ УИХ болоод шийдвэр гаргагчид олон талаас нь хэлэлцэж, судлаачдын байр суурийг авч бодлого шийдвэрт хэрэгжүүлэх нь зүйтэй юм.

УИХ-ын гишүүн Ц.Идэрбат: УИХ-аас гишүүдийн тоо, тогтолцоогоо өөрчлөөд зогсохгүй, үүний дараа Үндсэн хуульд оруулсан өөрчлөлт бүрэн утга агуулгаараа  ард иргэдийн амьдрал, хөрсөнд буух өөрчлөлтүүдийг энд байгаа УИХ-ын гишүүд улс төрийн зориг гаргаж, улс орны амьдралын цаашдын хувь заяаг бодож, дагалдаж гарах хуулиудаа цаг алдалгүй батлах ёстой гэж бодож байна. Тухайлбал, Сонгуулийн тухай хууль Үндсэн хуулийн өөрчлөлтийг хүлээгээд байж байгаа. Сонгуулийн тухай хуулийн өөрчлөлтийг бид зоригтой хийх ёстой.

УИХ-ын дарга Г.Занданшатар: Үндсэн хуулийн өөрчлөлт олон эерэг үр дагаварыг авчирна гэдэгт  итгэж байна. Өөрөөр хэлбэл, түүхэн үүргээ маргаашаас эхлээд гүйцэтгэх болно. Харин зөв зүйлийг бид алгуурлалгүй, тайван, алсын хараатай хийж чадах нь үр дүнд хүрэх суурь нь болох учиртай. Үндсэн хуульд оруулсан өөрчлөлтийн дагуу УИХ-ын тухай хууль, УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хууль, Улс төрийн намын тухай хууль, УИХ-ын сонгуулийн тухай хуулиуд  өөрчлөгдөнө. Ингэснээр цогц өөрчлөлт болж чадна. Цогц өөрчлөлтийг хийхийн тулд бид маргаашаас эхлээд улам шаргуу ажиллах хэрэгтэй байна. 


1
angry
0
care
2
haha
1
liked
0
love
0
sad
1
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна 7 цагийн өмнө
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ 8 цагийн өмнө
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо 8 цагийн өмнө
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 10 цагийн өмнө
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ 12 цагийн өмнө
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 12 цагийн өмнө
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ 12 цагийн өмнө
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо 13 цагийн өмнө
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 13 цагийн өмнө
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ Өчигдөр
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна Өчигдөр
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа Өчигдөр
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив Өчигдөр
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа Өчигдөр
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна Өчигдөр
Зарим нутгаар аадар бороо орно Өчигдөр
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ 2026/07/20
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ 2026/07/20
Сэрэмжлүүлэг: Хараа, Халх, Хархираа голууд үерийн түвшинг давж, Туул гол аюултай түвшинд хүрчээ 2026/07/20
Үндэсний аюулгүй байдлыг хангах хүрээнд салбар дундын ажлын хэсэг байгуулав 2026/07/20