Маргааш зам хаахтай холбоотойгоор 40 чиглэлийн 439 автобусны чиглэлд өөрчлөлт орно

" class="publish__avatar">
Ш.АДЪЯАМАА
2023/06/02

Маргааш буюу зургаадугаар сарын 3-нд Автомашингүй өдөр, мөн “Улаанбаатар марафон-2023” олон улсын гүйлтийн тэмцээн болно. Үүнтэй холбоотойгоор Нийслэлийн Засаг даргын захирамж гарсан бөгөөд маргааш 06:00-18:00 цагийн хооронд зарим замын хөдөлгөөнийг хязгаарлах юм.

Тодруулбал, Сүхбаатарын талбай (Д.Сүхбаатарын гудамж, Их сургуулийн гудамж), Сөүлийн гудамж, Партизаны гудамж, “Бөмбөгөр” худалдааны төвийн уулзвар, Төмөрчний гудамж, Гэсэр сүмийн уулзвар, Самбуугийн гудамж, Анкарагийн гудамж, Бага тойруу, Бээжингийн гудамж, Токиогийн гудамж, Сансарын туслах замаар Энхтайваны өргөн чөлөөний Зүүн 4 замын уулзвараас Баруун 4 замын уулзвар, Чагдаржавын гудамж, Элчингийн гудамж, Олимпын гудамж, Гэндэнгийн гудамж, Чингисийн өргөн чөлөөний Монголын хүүхдийн ордны уулзвараас “Монгол шуудан”-гийн уулзвар болон дотогш замуудын автомашины хөдөлгөөнийг хязгаарлана. Автомашингүй өдөр, “Улаанбаатар марафон”-ы зохион байгуулалтын мэдээллийг холбогдох албаныхан өглөө.

“Улаанбаатар марафон”-д 20 мянга гаруй хүн бүртгүүллээ

“Улаанбаатар марафон-2023” олон улсын гүйлтэд нийслэлийн иргэдээс гадна хөдөө, орон нутаг, Монгол Улсад ажиллаж, амьдарч байгаа гадаадын иргэд, хөрш зэргэлдээ орны гүйлт сонирхогчид болон олон улс, тив, дэлхийн тамирчид оролцдог. Марафонд оролцогчдын тоо жил ирэх бүр нэмэгдэж 2022 онд 29 орны 23,690 хүн оролцсон бол энэ удаа 30 орны 20 мянга гаруй хүн оролцохоор бүртгүүлээд байна.  Марафоны зам, маршрутыг хэмжиж баталгаажуулан, гараа, барианы болон ус, эмнэлэг, үйлчилгээний цэгүүдийг тогтоожээ.

Нийслэлийн Биеийн тамир, спортын газрын Захиргаа, төлөвлөлт, санхүүгийн хэлтсийн ахлах мэргэжилтэн Г.Бямбасайхан “Улаанбаатар марафон”-ы бүртгэлийг сар гаруйн хугацаанд хийлээ. Иргэд санал тавьсны дагуу таван км-ийн бүртгэлийг сунгаж, өнөөдөр 17:00 цагаас хаах юм” хэмээв.

Нийтийн тээврийн 40 чиглэлд өөрчлөлт орно

Зам хаахтай холбоотойгоор 40 чиглэлийн 439 автобусны чиглэлд өөрчлөлт орно. Энэ талаар Нийслэлийн Нийтийн тээврийн газрын Тээвэр төлөвлөлтийн хэлтсийн дарга Б.Тамир мэдээлэл өгөв.

Их тойруугаар явах чиглэлүүдэд Баянбүрд, Үндэсний шуудан, Сансарын ШТС, Нарны замаар явах чиглэлүүдэд “Жигүүр гранд”, Замын цагдаагийн газар, “Миний дэлгүүр”-ийн автобусны зогсоолоос суух боломжтой. Харин босоо чиглэл буюу хойноос урагш явах чиглэлүүдэд Ногоон нуур, 120 мянгат, Төв цэнгэлдэх хүрээлэн, Баруун 4 замыг дайран өнгөрөх чиглэлүүдэд МҮЭСТО, “Элба” төв, “Бөмбөгөр “худалдааны төв, “Нарны титэм”-ийн автобусны зогсоол, Зүүн 4 замыг дайран өнгөрөх чиглэлүүдэд Сансарын үйлчилгээний төв, Хавдар судлалын эмнэлгийн автобусны зогсоолоос сууж үйлчлүүлэх боломжтой.

Түүнчлэн  хотын төвийн буюу Их тойруу доторх гол гудамж, замуудыг хаах үед нийтийн зорчигч тээврийн үйлчилгээний чиглэлүүд хойгуураа Их тойруугийн гудамж, урдуур Нарны зам, Намъяанжугийн гудамжаар явах бөгөөд хойноос урагш болон урдаас хойш явдаг босоо чиглэлүүд Баруун 4 зам, Нарны гүүр, Зүүн 4 замаар  үйлчилж, 18:00 цагаас хойш үндсэн чиглэлийнхээ дагуу үйлчилгээ үзүүлнэ.

Энхтайваны өргөн чөлөөний Баруун 4 замаас Зүүн 4 зам хүртэлх хэсгийн хөдөлгөөн хаахтай холбоотойгоор тухайн өдөр троллейбусаар үйлчилдэг Т:2 "5 шар - Ботаник", Т:5 "3,4 хороолол-Офицеруудын ордон", Ч:63Б “Дүнжингарав худалдааны төв-Баянмонгол хороолол-Төв номын сан”, Ч:29Б: “Зүүн дөрвөн зам-Сансар-Вокзал” чиглэлүүд үйлчилгээнд явахгүйг анхаарууллаа. Иймд иргэд та бүхэн зураглалын дагуу зорчиж, үйлчилгээтэй холбоотой санал хүсэлтээ 70044040 дугаарын утсаар өгөөрэй.

Эмнэлгийн яаралтай тусламжийн таван цэг ажиллана

“Улаанбаатар марафон”-ы үеэр иргэдийн эрүүл мэнд, аюулгүй байдлыг хангах чиглэлээр хэрхэн ажиллах талаар Нийслэлийн Эрүүл мэндийн газрын Эмнэлгийн тусламжийн ахлах мэргэжилтэн Д.Энхтүвшин мэдээлэл өглөө.

Гүйлт болох зам, талбайд эмнэлгийн яаралтай тусламжийн таван цэг байрлаж ажиллана. Тодруулбал, Гараа, барианы хэсэг, Сансарын туннелийн уулзвар, Чойжин ламын сүм музейн дэргэд, 45 дугаар сургууль буюу ОБЕГ-ын хажууд, мөн Хүүхдийн урлан бүтээх төвийн урд буюу “Модерн номадс”-ын хойд хэсэгт байрлана. Түүнчлэн МУИС болон МУБИС-ийн уулзвар, “Бишрэлт” их дэлгүүрийн дэргэд түргэн тусламжийн машин байрлаж, иргэдэд эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэхээр бэлтгэл ажлыг хангажээ.

Мөн гүйх тамирчдыг өнөөдөр эрт унтаж амрах, хүнд махан хоол бага идэж, илчлэг сайтай хоол идэх, гүйх үед шингэн их алддаг учраас усны цэгээс усаа авч, шимж уухыг, шинэ гутал холгодог учраас өмсөж дадсан хувцсаа өмсөхийг зөвлөлөө.


3
angry
0
care
0
haha
2
liked
1
love
3
sad
0
wow

Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
213.87.135.220
2023/06/03
0
1
Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт - - - www.Top24.pw
Хариулах
Шинэ мэдээ
Д.Амарбаясгалан: WADA-гийн хурлаар манай улс "Ажиглалтын жагсаалт"-д орлоо 14 минутын өмнө
“Дорнодын шинэ сэргэлт” хөрөнгө оруулалтын чуулган эхэллээ 38 минутын өмнө
Автомашингүй өдөр: Нийтийн тээврийн 42 чиглэлд өөрчлөлт оров 4 цагийн өмнө
Д.Мөнх-Эрдэнэ нарт холбогдох хэргийг хяналтын шатны шүүхээр хэлэлцүүлэхээс татгалзлаа 4 цагийн өмнө
Баянзүрх дүүрэгт гарааш буулгасан 38 байршлыг иргэдийн хүсэлтэд тулгуурлан тохижуулжээ 4 цагийн өмнө
Өнөөдөр 12 зах, худалдааны төв ажиллахгүй 5 цагийн өмнө
Сургуулийнхаа цайны газарт мантуун бууз идээд хордлогод орсон гэх мэдээлэлд мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна 5 цагийн өмнө
“Арвайхээр сумын дулааны станцын өргөтгөл, шинэчлэл” төслийг ирэх оны улсын төсөвт тусгана 5 цагийн өмнө
“Найман ишигний” гэх хэргийн шүүх хурал товлогджээ 5 цагийн өмнө
Өнөөдөр "Автомашингүй өдөр" 5 цагийн өмнө
Ихэнх нутгаар бороо, нойтон цас орно 5 цагийн өмнө
МАН хүчээ нэгтгэсэн бол Б.Пунсалмаа хүч тэнцвэржүүлнэ 22 цагийн өмнө
Иргэн: Хурдтай явсан приус машин охидыг мөргөж гарцан дээр зогссон машин руу охид хавсрагдаад шидэгдчихсэн 22 цагийн өмнө
Охидын дайруулсан гарцан дээр хурд сааруулагч байршуулна 23 цагийн өмнө
Кабель утас үйлдвэрлэдэг, жамц давс зөөдөг компаниуд эрүүл мэндийн салбарын цахимжилтыг гацаажээ Өчигдөр
Ар гэр нь: Өсвөр насны хөвгүүд нэгнийгээ шатаана гэж юу гэсэн үг юм бэ,​ дүү маань ярьж чадахгүй сахиуртай байгаа Өчигдөр
Ж.Сүхбаатар: Согтуу жолоочид хатуу хариуцлага оногдуулахаар хуулийг өөрчилнө Өчигдөр
Гэр хорооллыг хөгжүүлэх замаар агаарын бохирдлыг бууруулах боломжтой Өчигдөр
“Автобусны буудал ойрхон бол гоё, нохой дайрахаар агаа намайг хамгаалж чулуу шиддэг” Өчигдөр
​ БНСУ: Мандал сумын орлогч дарга Л.Мөнхбатад БНСУ-ын шүүхээс 5 жилийн хорих ял оноолоо Өчигдөр