Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр “Шангри Ла-гийн яриа хэлэлцээ 2023” олон улсын хуралд оролцлоо

Ц.Цэрэнбадам
2023/06/05

Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр 2023 оны 06 дугаар сарын 02-04-ний өдрүүдэд Бүгд Найрамдах Сингапур Улсад ажлын айлчлал хийлээ.

Айлчлалын хүрээнд тус улсад 20 дахь жилдээ зохион байгуулагдаж буй Ази, Номхон далайн бүс нутгийн орнуудын Батлан хамгаалахын сайд нарын “Шангри Ла-ийн яриа хэлэлцээ 2023” аюулгүй байдлын олон улсын бага хуралд оролцож, энэ үеэр батлан хамгаалах харилцаа, хамтын ажиллагаатай зарим орны Батлан хамгаалахын сайд нартай албаны болон хоёр талын уулзалт хийв.

Сайд Г.Сайханбаяр тус хуралд оролцох үеэрээ өнгөрөгч 03 дугаар сард Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Цэргийн төв зөвлөлийн гишүүн, Батлан хамгаалахын сайдаар томилогдсон хурандаа генерал Ли Шанфу-тай, Бүгд Найрамдах Сингапур Улсын Батлан хамгаалахын Төрийн ахлах сайд ноён Хэнг Чи Хоу, Катар Улсын Шадар сайд бөгөөд Батлан хамгаалах асуудал эрхэлсэн Төрийн сайд доктор Халид Бин Мохамед Ал Аттияа нартай албан ёсны уулзалт хийж, хоёр улсын батлан хамгаалах салбарын хамтын ажиллагааны хүрсэн түвшинг дүгнэхийн зэрэгцээ өнөөгийн байдлын талаар харилцан санал солилцсон юм.

Түүнчлэн тэрбээр Америкийн Нэгдсэн Улсын Батлан хамгаалахын сайд Ллойд Остин, Канад Улсын Батлан хамгаалахын сайд хатагтай Анита Ананд, Бүгд Найрамдах Солонгос Улсын Батлан хамгаалахын сайд Лий Жонг-Суп, Холбооны Бүгд найрамдах Герман Улсын Батлан хамгаалахын сайд Борис Писториус, Филиппин Улсын Батлан хамгаалахын сайдын үүргийг түр орлон гүйцэтгэгч Карлито Галвез, Умард Атлантын гэрээний байгууллагын ерөнхий нарийн бичгийн даргын орлогч ноён Ангус Лэпслей, Зүүн Өмнөд Азийн бүс нутгийн хамтын ажиллагааны нийгэмлэгийн ерөнхий нарын бичгийн дарга доктор Као Ким Хоурн нартай хоёр талын уулзалт хийж, хоёр талын харилцаа, батлан хамгаалах салбарын хамтын ажиллагааны өнөөгийн түвшин, цаашдын хөгжлийн чиг хандлага, шинэ боломжуудын талаар дэлгэрэнгүй ярилцав.

"Шангри Ла-гийн яриа хэлэлцээ" олон улсын бага хурал нь бүс нутгийн төдийгүй дэлхийн олон улс орнуудын батлан хамгаалах салбар, зэвсэгт хүчний удирдлага, олон улсын судалгааны байгууллагуудын эрдэмтэн, судлаачдын хүрээнд Ази, Номхон далайн бүс нутгийн аюулгүй байдлын тулгамдсан асуудлыг нээлттэй хэлэлцэн, дүн шинжилгээ хийж, аюулгүй байдлын асуудлаар улс орнууд өөрсдийн байр сууриа илэрхийлж, нээлттэй яриа хэлэлцүүлэг өрнүүлэн харилцан ойлголцож, хамтын ажиллагааны шинэ боломжийг эрэлхийлдэг олон улсын харилцааны чухал талбар юм.


0
angry
0
care
0
haha
1
liked
0
love
0
sad
1
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна 1 цагийн өмнө
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ 3 цагийн өмнө
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо 3 цагийн өмнө
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 5 цагийн өмнө
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ 6 цагийн өмнө
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 7 цагийн өмнө
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ 7 цагийн өмнө
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо 7 цагийн өмнө
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 8 цагийн өмнө
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ Өчигдөр
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна Өчигдөр
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа Өчигдөр
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив Өчигдөр
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа Өчигдөр
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна Өчигдөр
Зарим нутгаар аадар бороо орно Өчигдөр
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ 2026/07/20
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ 2026/07/20
Сэрэмжлүүлэг: Хараа, Халх, Хархираа голууд үерийн түвшинг давж, Туул гол аюултай түвшинд хүрчээ 2026/07/20
Үндэсний аюулгүй байдлыг хангах хүрээнд салбар дундын ажлын хэсэг байгуулав 2026/07/20