ОУ-ын Комплаенсийн менежментийн стандартыг нэвтрүүлсэн санхүүгийн салбарын анхдагч “Монголын ипотекийн корпораци” боллоо

М.Төгөлдөр
2023/06/08

Ипотекийн хоёрдогч зах зээлийг хөгжүүлж, хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасжуулах үйл ажиллагаа явуулдаг, санхүүгийн мэргэжлийн байгууллага болох Монголын ипотекийн корпораци нь олон улсын Комплаенсийн менежментийн ISO 37301:2021 стандартыг үйл ажиллагаандаа бүрэн нэвтрүүллээ. Ингэснээр Комплаенсийн менежментийн олон улсын стандартын тогтолцоог хэрэгжүүлсэн санхүүгийн салбарын анхдагч байгууллага болж байна.

Тодруулбал, өчигдөр буюу 2023.06.07-нд Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Элчин сайдын яаманд олон улсын ISO стандартын гэрчилгээ гардуулах ёслолын арга хэмжээ болж, 3 жилийн хугацаатай тус стандартын баталгаажуулалтын гэрчилгээг элчин сайд М.П.Сингх, “МонСертф” ХХК-ийн гүйцэтгэх захирал Г.Билгүүн нар Монголын ипотекийн корпорацийн Эрсдэл хариуцсан дэд захирал Д.Отгонбилэгтэд гэрчилгээг гардуулан өглөө.

Комплаенсийн тухай ойлголт нь харьцангуй шинэлэг ойлголт боловч Монголын ипотекийн корпорацийн хувьд 2017 онд Комплаенсийн нэгжийг байгуулж Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хууль, ФАТФ-ийн зөвлөмж, Монгол Улсын хууль тогтоомж, төрийн эрх бүхий байгууллагуудын дүрэм журам, олон улсын гэрээ, эрх зүйн актаар хүлээсэн үүргээ хэрэгжүүлэн ажиллахаас гадна, бизнесийн ёс зүй, нийгмийн хариуцлагын хүрээнд эрүүл мэнд, соёлын өвийг хамгаалах, байгаль орчны чиглэлд олон ажлуудыг хийж гүйцэтгэсээр ирсэн. 

Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн ISO 37301:2021 стандартыг нэвтрүүлснээр дээрх хууль тогтоомж, дүрэм журмын хэрэгжүүлэх менежментийн тогтолцоо олон улсын стандартын түвшинд бүрдэхээс гадна компанийн дотоод үйл ажиллагаанд комплаенсийн соёлыг төлөвшүүлэх, комплаенсийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх, нээлттэй ил тод байдлыг дэмжин, гадаад дотоод харилцагч болон сонирхогч талууд, хөрөнгө оруулагчдын итгэлийг нэмэгдүүлэх, тэдгээрийн эрх ашгийг хамгаалах мөн үйл ажиллагааны үр ашигт байдал, цар хүрээгээ тэлэх чухал алхам болж байна гэж мэдээллээ.

Монголын ипотекийн корпораци нь үүсгэн байгуулагдсан цагаасаа олон улсын стандарт, сайн туршлагыг үйл ажиллагаандаа тусган хэрэгжүүлж ирсэн бөгөөд 2017 онд Мэдээллийн аюулгүй байдлын ISO 27001:2013 стандартыг үйл ажиллагаандаа нэвтрүүлсэн анхдагч байгууллага болж байсан бол 2022 онд Эрсдэлийн удирдлагын ISO 31000:2018 олон улсын стандартыг мөн үйл ажиллагаандаа нэвтрүүлсэн байна.

 

 

 


0
angry
0
care
1
haha
0
liked
1
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна 5 цагийн өмнө
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ 6 цагийн өмнө
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо 7 цагийн өмнө
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 9 цагийн өмнө
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ 10 цагийн өмнө
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 10 цагийн өмнө
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ 11 цагийн өмнө
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо 11 цагийн өмнө
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 11 цагийн өмнө
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ Өчигдөр
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна Өчигдөр
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа Өчигдөр
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив Өчигдөр
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа Өчигдөр
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна Өчигдөр
Зарим нутгаар аадар бороо орно Өчигдөр
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ 2026/07/20
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ 2026/07/20
Сэрэмжлүүлэг: Хараа, Халх, Хархираа голууд үерийн түвшинг давж, Туул гол аюултай түвшинд хүрчээ 2026/07/20
Үндэсний аюулгүй байдлыг хангах хүрээнд салбар дундын ажлын хэсэг байгуулав 2026/07/20