Тодруулга: Орон нутагт төлөг 60.000-100.000 төгрөгийн ханштай байна

Б.Хонгорзул
2023/06/09

Манай сурвалжлах баг энэ долоо хоногт "Хүчит" шонхор захаас махны үнийг сурвалжлахад, өнгөрсөн долоо хоногтой харьцуулахад хонины ястай махны үнэ 1.5 хувиар, хонины цул махны үнэ 1.4 хувиар тус тус өссөн байв. 

Тодруулбал, үхрийн цул мах нэг килограмм нь дунджаар 22264 төгрөг, үхрийн ястай мах нэг килограмм нь дунджаар 20104 төгрөгийн үнээр борлуулагдаж байна. Тэгвэл “Номин” супермаркет 17499 төгрөг, харин “Их наяд” худалдааны төвд 23800 төгрөг байгаа бол  “Хархорин” худалдааны төвд  14500 төгрөгөөр, “Саруул” худалдааны төвд 20800 төгрөгөөр тус тус худалдаалж байна. 

Зах, худалдааны төвүүдэд махны үнэ дээрх үнээр борлуулагдаж байгаа бол малчны хотонд  эр хонь, эм хонь, төлөг, эр ямаа, эм ямаа ямар ханштай байгааг Сүхбаатар, Хөвсгөл, Дундговь, Баянхонгор аймгуудын нэг нэг сумдаас малын ханшийг тодрууллаа. Энэ нь малчид дараах үнээр малаа худалдаж байгаа гэсэн үг юм. 

Сүхбаатар аймгийн Онгон суманд малын ханш ямар байгааг бид тус сумын Засаг дарга Э.Мөнхбатаас тодрууллаа.

Энэ жил Онгон суманд өвөлжилт хүнд байлаа. Манай сум 389 мянган тоо толгой малтай үүнээс 100 мянга гаруй мянган мал хорогдоод байна. Хаваржилт хүнд байсан тул малын тарга тэвээр муу байгаа. Өнөөдрийн ханшаар Төлөг-60.000, Эм хонь-80.000, Эр хонь-140.000, эм ямаа-60,000 эр ямаа-90.000, эр үхэр-1.1сая, бяруу-400.000 төгрөгийн ханштай байна. 

Дундговь аймгийн Баянжаргалан сумын махны ченж Б.Эрдэнэбаатар

Үнэ бол тарга  тэвээрээс шалтгаалж байна.Төлөг-70.000-80.000, эр хонь-130.000-200.000, эм хонь-100.000-200.000,  эм ямаа-60.000-70.000, эр ямаа- 150.000 төгрөгийн ханштай байгаа аж.

Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын ЗДТГ-ын Санхүүгийн албаны дарга Д.Эрдэнэбулган

Суманд мал худалдаж авах ченж ховор байдаг. Малчид ихэвчлэн аймгийн төвдөө малын махаа борлуулдаг. Суманд өнөөдрийн ханшаар Төлөг-100.000, Эр хонь-250.000-300.000, Эм хонь-120.000-140.000, эр ямаа- 180.000, эм ямаа-120.000 төгрөгийн ханштай байна.

Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын ЗДТГ-ын хөдөө аж ахуйн мэргэжилтэн Б.Пүрэвдорж

Төлөг-100.000, эр хонь-200.000-250.000, эм хонь-100.000-120.000, эр ямаа-100.000-130.000, эм ямаа-60.000-80.000 төгрөгийн ханштай байна.



17
angry
4
care
16
haha
9
liked
4
love
17
sad
11
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна 4 цагийн өмнө
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ 5 цагийн өмнө
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо 5 цагийн өмнө
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 8 цагийн өмнө
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ 9 цагийн өмнө
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 9 цагийн өмнө
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ 10 цагийн өмнө
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо 10 цагийн өмнө
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 10 цагийн өмнө
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ Өчигдөр
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна Өчигдөр
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа Өчигдөр
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив Өчигдөр
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа Өчигдөр
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна Өчигдөр
Зарим нутгаар аадар бороо орно Өчигдөр
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ 2026/07/20
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ 2026/07/20
Сэрэмжлүүлэг: Хараа, Халх, Хархираа голууд үерийн түвшинг давж, Туул гол аюултай түвшинд хүрчээ 2026/07/20
Үндэсний аюулгүй байдлыг хангах хүрээнд салбар дундын ажлын хэсэг байгуулав 2026/07/20