Батлан хамгалаахын сайд Завхан аймагт ажиллалаа

Ц.Цэрэнбадам
2023/06/12

Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр, ЗХЖШ-ын дарга бригадын генерал С.Ганбямба болон БХЯ, ЗХЖШ-ын удирдлагууд Завхан аймагт ажиллалаа.

Батлан хамгаалахын сайдыг хүрэлцэн ирэхэд Улиастай цэргийн хүрээний хүндэт харуул жагсаж, ёслол төгөлдөр угтлаа. Үргэлжлүүлэн Зэвсэгт хүчний 325 дугаар ангийн захирагч хурандаа Б.Баярсайхан ангийнхаа түүх, үйл ажиллагаа, дэвшүүлсэн зорилго зорилт, тулгамдсан асуудлуудаа танилцуулав.
Анги хуулиар хүлээсэн үндсэн үүргээ гүйцэтгэхийн зэрэгцээ офицер, ахлагч, ажилтан албан хаагчдынхаа ажиллаж, амьдрах орчин нөхцөлийг сайжруулах хүрээнд орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалт, өөрсдийн нөөц бололцоонд тулгуурлан ангийн байрлал дахь объектуудын засвар, тохижилтын ажлуудыг хийж гүйцэтгэсэн талаар илтгэсэн юм. Мөн тус аймагт үйл ажиллагаа явуулж буй төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудтай хамтын ажиллагаагаа өргөжүүлэх хүрээнд хамтарсан сургууль дадлага, урлаг спортын тэмцээн уралдааныг тогтмол зохион байгуулдгаа онцлов.

 
Үүний дараа Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр салбаруудын бие бүрэлдэхүүнтэй уулзаж, Засгийн газрын үйл ажиллагаа, Батлан хамгаалах бодлого, зорилтын талаар танилцуулав. Тэрбээр “Алсын хараа 2050” болон “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг хэрэгжүүлэхэд Батлан хамгаалах, Зэвсэгт хүчний үүрэг оролцоо өндөр байгааг онцоллоо. Түүнчлэн Батлан хамгаалахын эрх зүйн шинэчлэл, Зэвсэгт хүчний ирэх зууны өнгө төрх сайд, удирдлагуудаас гадна Зэвсэгт хүчинд алба хааж байгаа хүн нэг бүрээс хамааралтай гэдгийг онцлоод цаашид эрхэлсэн ажилдаа эзэн болж, хандлагаа өөрчилж, хариуцлагаа нэмэгдүүлэхийг уриалсан юм. Батлан хамгаалах, Зэвсэгт хүчин нь сүүлийн жилүүдэд хөнгөн хуягт техникүүдийг дотооддоо үйлдвэрлэж, зэвсэглэлд туршсаны зэрэгцээ бага бууны сумны үйлдвэр байгуулах болсноор бүтээн байгуулагч салбар болох үндэс суурь тавигдсаныг салбарын сайд хэллээ.

Мөн цаашид Зэвсэгт хүчин болон Агаарын цэргийн зэвсэглэл техникийг шинэчлэх, хөгжүүлэхэд тал бүрээр дэмжихээ илэрхийлж, бие бүрэлдэхүүнд ажлын өндөр амжилт, гэр бүлд нь аз жаргал эрүүл энхийг хүссэн юм.
Төгсгөлд нь Батлан хамгаалахын сайд салбаруудад тулгамдсан зарим асуудлыг ойрын хугацаанд шийдвэрлэхийг холбогдох албан тушаалтнуудад үүрэг болгосны зэрэгцээ олон үйлдэлт ухаалаг дэлгэц болон портер машины түлхүүрийг ангийн захирагчид гардуулан өгөв.



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна 1 цагийн өмнө
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ 3 цагийн өмнө
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо 3 цагийн өмнө
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 5 цагийн өмнө
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ 6 цагийн өмнө
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 7 цагийн өмнө
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ 7 цагийн өмнө
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо 7 цагийн өмнө
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 8 цагийн өмнө
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ Өчигдөр
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна Өчигдөр
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа Өчигдөр
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив Өчигдөр
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа Өчигдөр
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна Өчигдөр
Зарим нутгаар аадар бороо орно Өчигдөр
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ 2026/07/20
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ 2026/07/20
Сэрэмжлүүлэг: Хараа, Халх, Хархираа голууд үерийн түвшинг давж, Туул гол аюултай түвшинд хүрчээ 2026/07/20
Үндэсний аюулгүй байдлыг хангах хүрээнд салбар дундын ажлын хэсэг байгуулав 2026/07/20