Сэтгүүлч Б.Ганчимэг: “Та ичих хэрэгтэй. Монголын Төр таны эрхэлдэг орон гэр, бүждэг паб биш сайдаа”

Н.Сумъяасүрэн
2023/06/15

Хөдөлмөр, хамгааллын сайд Х.Булгантуяаг Сэтгүүлч Б.Ганчимэг  ийнхүү шүүмжилжээ

"Х. Булгантуяа арваад жилийн өмнөөс л гэнэт гарч ирсэн. Угаасаа хүний нөөц, имиж, бодлого бүх юмаар уйтгар төрүүлэх болсон энэ намд шинэ , эрч хүчтэй, эрдэм боловсролтой, залуухан бүсгүй орж ирэхэд дотроосоо ч гаднаасаа ч бүгд дэмжсэн. Юу үнэн, энэ үнэн.
Тэр цагаас хойш МАН-ын засаглалын 2016-2020 онд Сангийн дэд сайд, 2020 оноос хойш УИХ- ын гишүүн хийж албан тушаалын карьер нь бадрангуй өсөлттэй үргэлжилсэн.
Энэ хэрээр маш их итгэл найдвар ч түүнийг бүчсэн.
Ордны ардын цэцэрлэгт хүүхдээ хөхүүлж буй залуу улстөрч эмэгтэйн зураг цацагдаж, пиар нь ч ямар нэгэн хүч тавих шаардлагагүй урссан даа. Энэ гэхдээ гоё байсан.
Огт өөр дүр гарч ирлээ. Ашгүй дээ. Одоо л ондоо манлайлал үзүүлнэ дээ гэж хараа бэлчээн суусан.
Гэвч тэр хангалтгүй байлаа. 10 жил харлаа.
Нэг хэвэнд цутгачихсан гэмээр сул, ямар ч манлайлалгүй , намын хэдэн эрчүүддээ эрхэлж өгссөн , цаадуулынхаа наана цаана гарч явж татуулж чирүүлсэн замналтай, нийгмийн халамж, жендер төдий сэдвүүд дээр л торгон дээлтэй гарч ирж өрөвдөлтэй юм ярьдаг нөгөө л хэдээсээ эрс ЯЛГАРНА гэсэн бидний горьдлого талаар болов.
Гунигтай байна, Сайд аа.
Хөгжлийн банкны тонуулын хэргээс авахуулаад улсын маань хөгжлийн тээг болж буй системийг солих, гарсан алдаа завхралтай тэмцэх том давалгаан дотор тэр чимээгүй хяран суулаа. Та ийм шударга бусын хонгилын өмнө “дуу хоолой” байж чадсангүй.
Үнэхээр эрс шинэчлэл зарлаж, итгэл дагуулан өрнөсөн энэ том үйл явцын дотор та хэн ч биш байлаа.
Та боломжоо системд хулгайлуулсан үеийнхнээ өмнө дэндүү ичмээр ДҮР байлаа. Тиймээс тэдний өмнө, намынхаа эмэгтэйчүүдийн өмнө гарч зогсох эрхээ одоо хураалга.
Гомдмоор байна, Сайд аа.
Та “хулгайчууд” -тай хамт хариуцлага хүлээх ДҮР гэдгээ нотолж байна. Бидэнд ёс суртахуун сануулах, эрхэлж тунирхах эрх танд одоо байхгүй.
“Намайг өндөр боловсролтой болохоор атаархаж байна. Намайг хятадаар сайн ярьдаг учраас жөтөөрхөж байна. Намайг зориуд харлуулж байна “ гэсэн таны өчигдрийн твиттер хуудсаараа дамжуулан нийгэм рүү гаргаж шидсэн жиргээ харин ч өөрийг чинь таньж ядан байсан олон түмний өмнө УИХ-ын гишүүн, төрийн сайд, залуу Ерөнхий сайдын багийн гишүүн гэх сүртэй зүүсгэлүүдийн цаад талд нуугдсан доторх жижигхэн ХҮН- ийг олон түмэнд илчлэн харуулж өглөө.
Гайхширч байна, Сайд аа.
Улстөрч хүн сонгогчиддоо ингэж томордоггүй юм. Сонгогчдоо ингэж доромжилдоггүй юм. Улстөрч хүнд нийгмийг хардах, зандрах, туних, ихэрхэх, хэгжүүрхэх эрх гэж байдаггүй юм. Хажууд тань хамт хэлэлцүүлэгт орсон гишүүдийн өмнөөс ичлээ.
Үнэхээр болоогүй юм байна.
Таны улстөрчийн зиндаа гэж юу ч байхгүй. Уучлаарай. Таны сонгогчиддоо томрох , мөн тодрох гэж урдаа барьдаг диплом чинь тэр зиндааг тодорхойлохгүй.
Таны түвшний охид манай хотын гудамжаар дүүрэн алхалж байна. Салбар болгонд хүчирхэг залуус хэдэн зуугаараа байна.
Та ичих хэрэгтэй. Монголын Төр таны эрхэлдэг орон гэр, бүждэг pub биш.
Ер нь гарцаагүй алдаа, гэмт үйлдэл, адгийн байдлаа илчлэгдээд ирэхээр “ Миний эсрэг асар том машин хөдөлж эхэлсэн, миний өрсөлдөгчид намайг харлуулах гэж маш их мөнгө цацаж байна” гэж хашгирдаг технологи одоо явахгүй болсон шүү. Хамгийн ичгүүргүй, хамгийн улаан цайм хүмүүс л ингэж орилдог.
Үнэхээр найдалтгүй л хүн байж дээ гэж танд харамсав. 
Х.Булгантуяа сайдын цагаан захтнуудын хулгайн хэрэг дээр илэрхийлсэн байр суурийг хараад…
Бүтэн ярилцлагыг нь үз, ерөнхий агуулга нь бол зөв ярьсан, мушгилаа энэ тэр гэж өмгөөлөх бол бүр биш шүү. Ийм хэрэг дээр тийм зарчим байж болохгүй. Болдоггүй юм.
Нүүрсний сонсголоо хийе? Яагаад явахгүй байгаа юм бэ ? …гэсэн тов тодорхой асуулт шаардлагын ар дээр хариу болгож унагасан үгс нь баримт шүү. Байр суурь шүү. Түүнээс ерөнхий нийгмийн ёс суртахуун хөндсөн сэдэв дээр зөвхөн тэр агуулгын хүрээнд өрнөсөн хэлэлцүүлэг доторх яриа биш.
Ямар сэдэв дээр амнаас нь өнхөрсөн үг юм бэ !!!
Ахиад үз. Дахиад сонс.
Хэн түүнд атаархаад байгаа юм. Монголын нийгэм юм уу. Монголын сэтгүүл зүй юм уу. Намын хамт олон нь юм уу.
Битгий ингэж улам уна. Та намын даргынхаа зарласан бодлого, хийж байгаа тэмцлийн эсрэг байр суурь илэрхийллээ. Зарчмын зөрүү гэж харж байна.
Тиймээс та одоо МАН-ын эмэгтэйчүүдийн байгууллагын удирдлагаас өөрийн хүсэлтээр буу.
Нэг алхам ухарч сур. Уучлал гуй.
Харамсалтай байна, Сайд аа.
Цаашилбал өнгөрсөн гурван аравны балчиг намагтай ноцолдож, системийн гажуудлыг өөрчлөх гэж чардайн зүтгэж буй багт байх ёс суртахууны эрхтэй эсэхээ эргэцүүлнэ үү.
Ний нуугүй хэлчихэд Намын дарга
Л.Оюун-Эрдэнийн манлайлал дор нягтарч байгаа, түүний өөрийнх нь томъёолсноор үеийн шинэчлэл тээгч залуусын эгнээнээс та гарах ёстой ч хүн байж магадгүй юм.
МАН бол монголын зовлон жаргалын зуун жилийг зуурсан механизм юм. Хэдийгээр шинэчлэгдэн өөрчлөгдөж байгаа ч энэ явц тийм амар явчихгүй ээ…Тэр механизм таныг өөрийн мэдэлгүй ийм хуучин, ийм сонин, ийм сагсуу ДҮР болгон хувиргаж байж ч болох юм.
Гэхдээ өөрсдийн гараар ужиг зузаан хөрсийг хуу татаж байгаа, Монголоо муухай болгох бүх системийг бий болгосон тэр давхаргыг булгалах гэж олдсон, оногдсон “боломж”- оороо дэнчин тавиад “байлдаж” байгаа багийн талд зогсож болох байсан.
Жич: Би хувь хүнийхээ хувьд залуу гоё эмэгтэйчүүдийг харж чаддаггүй, тэдэнд хүчирхийлэл үзүүлж байдаг, мөн юм болгон дээр орилж чарлаж цахим буллины эрэг шураг болж явдаг этгээд биш шүү. Миний уншигчид мэднэ.
Хүйсийн атаархал мэтээс эрт ангижирсан болохоор буруугаар мушгиж “ Эд нар атаархлаа, эд нар буллидлаа” гэх мэтээр жижгэрэхгүй байхыг хүсье.
Одооноос намын эмэгтэй квотыг шийдэх эрхтэй том дарга болохоор нэр дэвших найдлага нь багассан эмэгтэйчүүд нь зориуд ингэж байна гээд пиарч нэртэй нөхдүүдээрээ урсгаад эхэлсэн байна шүү, Та
Баримтууд, Монголын Төрийн хоймор цахилгаан шатаар шууд гарч ирээд өнгөрүүлсэн 10 жил тань түүх гэрчилнэ. Таныг хүндэтгэсэн Сэтгүүлч Б.Ганчимэг" хэмээн бичжээ.

9
angry
2
care
7
haha
210
liked
17
love
14
sad
9
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Засгийн газар нэн тэргүүнд ямар ажил хийх ёстой талаар Emongolia болон 11-11 төвөөр дамжуулж иргэдээс санал авч эхэллээ 19 минутын өмнө
Х.Нямбаатар: Авлигын хэргээр ял шийтгэл авч байсан нэг хүн намайг АТГ-д шалгуулахаар өгчээ 45 минутын өмнө
​Урт цагааны цэцэрлэгт хүрээлэн өнөөдөр ашиглалтад орохоор болжээ 1 цагийн өмнө
Дуу цахилгаантай бороо орно 1 цагийн өмнө
Наадмын хуушуур хийх зөвшөөрлийг дүүргүүд олгодог 17 цагийн өмнө
Ц.Төмөрбаатар: Би аавынхаа зэрэгт хүрэхгүй ч цол хэргэм ижил боллоо 19 цагийн өмнө
Аялал Жуулчлалын Мэргэжлийн Холбоо, CU брэнд хамтран Монгол орноороо СОЁЛТОЙ АЯЛЪЯ үндэсний аяныг эхлүүллээ 20 цагийн өмнө
Ардын уран зохиолч Пунцагийн Бадарчид Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 21 цагийн өмнө
Хөдөлмөрийн баатар П.Бадарч: Хүүхэд хойч үедээ хэлэхэд сурах л хэрэгтэй шүү 22 цагийн өмнө
"Mongolia Fashion Gala Awards"-д дэлхийн хамгийн том загварын компанийн мeнeжeр оролцоно 23 цагийн өмнө
"Playtime 2025" наадмын үеэр 10 сүх, 33 хайч хураан авчээ 23 цагийн өмнө
Тээврийн хэрэгсэл хулгайлан, бусдыг хутгалж, зугтаасан бүлэг этгээдүүдийг баривчиллаа Өчигдөр
УИХ-ын чуулган лхагва гарагт хаалтаа хийнэ Өчигдөр
Наадмын нээлтийн тоглолтыг 7 дугаар сарын 11-ний 21:00 цагт дахин тоглоно Өчигдөр
Улаанбаатарт дуу цахилгаантай аадар бороо орно Өчигдөр
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нар Монгол Улсад төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ Өчигдөр
5 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв гарчээ Өчигдөр
Үндэсний их баяр наадмын бөхийн барилдааны хөтөлбөр Өчигдөр
Сэлэнгэ аймагт гарсан 6 ой, хээрийн түймрийг унтраахаар ажиллаж байна Өчигдөр
II улирлын баримтаа энэ сарын 8-ны дотор бүртгүүлж, НӨАТ-ын буцаан олголт авна 2025/07/06