Монгол улс тогтвортой хөгжлийн зорилтын санхүүжилтийн таксономиг баталсан дэлхийд анхдагч улсуудын нэг боллоо

Б.Хонгорзул
2023/06/15

Ногоон санхүүжилт-Олон улсын чуулган” гурав дахь өдрөө үргэлжилж байна. Өнөөдрийн чуулганаар Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөлийн гишүүд болох Санхүүгийн зохицуулах хорооны дарга Д.Баярсайхан, Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн, Хадгаламжийн даатгалын корпорацийн гүйцэтгэх захирал С.Баатарсүрэн нар Монгол Улсын “Тогтвортой хөгжлийн зорилтуудын санхүүжилтийн таксономи”-ыг баталлаа.

Санхүүгийн зохицуулах хорооны дарга Д.Баярсайхан арга хэмжээг нээж хэлсэн үгэндээ “Тогтвортой санхүүжилтийн хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлснээс хойш Санхүүгийн зохицуулах хороо урт хугацааны тогтвортой санхүүжилтийн тогтолцоог бүрдүүлэх, ногоон хөрөнгийн зах зээлийг бий болгох, олон улсын санхүүгийн зах зээлд өргөн хүрээнд ашиглаж буй ногоон бонд гаргах зохицуулалтын орчныг бий болгох хүрээнд ТОС холбоо, Олон улсын санхүүгийн корпораци /IFC/, Санхүүгийн хүртээмжийн нийгэмлэг /AFI/, Европын сэргээн босголт хөгжлийн банк /EBRD/ зэрэг олон улсын байгууллагатай хамтран ажилласан. Энэ хугацаанд олон нийтэд санал болгон компанийн бонд гаргах ажиллагааг олон улсын жишигт нийцүүлэн хялбаршуулж, банкны богино хугацаат, өртөг өндөр зээлийн оронд хөрөнгийн зах зээл дээрээс санхүүжилт татах зохицуулалтын орчныг боловсронгуй болгохоор “Компанийн өрийн хэрэгслийн бүртгэлийн журам”-ыг баталсан. Ингэснээр Монгол Улсын хөрөнгийн зах зээлийн түүхэнд анх удаа олон улсын жишигт нийцсэн “ногоон бонд” гарах боломж бүрдсэн. Мөн Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөлөөс “Ногоон таксономи”-ыг баталснаар ногоон таксономи дахь ангилал, үйл ажиллагааны дагуу анхны ногоон бонд, даатгалын бүтээгдэхүүн, хөрөнгө оруулалтын сангууд бий болсон” гэдгийг онцолсон юм.

Харин өнөөдөр “Тогтвортой хөгжлийн зорилтуудын санхүүжилтийн таксономи”-ыг баталснаар улсын хэмжээнд аливаа санхүүжилт, хөрөнгө оруулалтын урсгалын тогтвортой хөгжлийн зорилтод оруулж буй хувь нэмрийг бүртгэх, тайлагнах, дотоодын болон гадны хөрөнгө оруулагчдын итгэлийг нэмэгдүүлэх боломж бүрдэх давуу тал, эхлэл тавигдлаа.

Санхүүгийн зохицуулах хорооны дарга Д.Баярсайхан мөн чуулганы үеэр Олон улсын санхүүгийн корпорацийн “Тогтвортой банк, санхүүгийн сүлжээ” байгууллагын гишүүнээр элсэн орох гэрээнд гарын үсэг зурсан юм. Тус байгууллага нь хөгжиж буй зах зээлүүдийн тогтвортой санхүүгийн санаачилгыг боловсруулах, хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх, чадавхыг бэхжүүлэх зорилгоор үйл ажиллагаагаа явуулдаг бөгөөд одоогоор 63 орны санхүүгийн салбарын зохицуулагч болон холбогдох 80 гаруй байгууллага гишүүнээр элссэн байна.  


0
angry
0
care
0
haha
0
liked
1
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна 5 цагийн өмнө
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ 6 цагийн өмнө
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо 6 цагийн өмнө
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 9 цагийн өмнө
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ 10 цагийн өмнө
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 10 цагийн өмнө
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ 11 цагийн өмнө
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо 11 цагийн өмнө
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 11 цагийн өмнө
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ Өчигдөр
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна Өчигдөр
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа Өчигдөр
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив Өчигдөр
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа Өчигдөр
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна Өчигдөр
Зарим нутгаар аадар бороо орно Өчигдөр
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ 2026/07/20
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ 2026/07/20
Сэрэмжлүүлэг: Хараа, Халх, Хархираа голууд үерийн түвшинг давж, Туул гол аюултай түвшинд хүрчээ 2026/07/20
Үндэсний аюулгүй байдлыг хангах хүрээнд салбар дундын ажлын хэсэг байгуулав 2026/07/20