Энэ онд 40 байршилд 3х3 сагсан бөмбөгийн талбай байгуулна

М.Төгөлдөр
2023/06/16

Нийслэлийн Засаг даргын нэрэмжит "Mayor's Ulaanbaatar Challenger” 3х3 сагсан бөмбөгийн дэлхийн гран-при тэмцээн Үндэсний соёл амралтын хүрээлэнд үргэлжилж байна. “Парис-2024” олимпын эрхийн оноо олгох албан ёсны цуврал тэмцээнүүдийн нэг гэдгээрээ онцлогтой тус тэмцээнд гадаадын есөн баг, Монгол Улсын таван баг буюу нийт 14 баг өрсөлдөж байгаа юм.

Тодруулбал, дэлхийн шилдгүүд болох Сербийн “ҮБ”, Бельгийн “Антверп”, Латвийн “Рига”, БНХАУ-ын “Футион”, АНУ-ын “Харлем”, Канадын “Торонто”, Польшийн “Лүблин”, Литвийн “Мариянпол”, “Каунас” баг болон Монголын “Улаанбаатар ММС Энержи”, “Сансар ММС Энержи”, “Амгалан”, “Баянгол Бронкос”, “Отгонтэнгэр Бродерс” багууд оролцож байна.

Монголын сагсан бөмбөгийн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга С.Төгсжаргал “Ulaanbaatar Challenger” тэмцээнийг 2017 оноос хойш зохион байгуулж байгаа бөгөөд энэ жилээс Нийслэлийн Засаг даргын нэрэмжит болон өргөжсөн. Мөн 3х3 сагсан бөмбөгийн ДАШТ-ий дараа болж байгаагаараа онцлог. Түүнчлэн нийслэлийн зүгээс 3х3 сагсан бөмбөгийн стандартад нийцсэн 30 гаруй талбай байгуулан, багийн спортыг дэмжин ажиллаж буй нь талархууштай. Эдгээр сагсан бөмбөгийн талбайг байгуулснаар хүүхэд, залуучуудын хүсэл сонирхолд томоохон хөрөнгө оруулалт хийж байгаа” гэв.

Нийслэлийн зүгээс хувийн хэвшлийн байгууллагуудтай хамтран есөн дүүргийн 118 байршилд 3х3 сагсан бөмбөгийн стандартын шаардлага хангасан талбайг шинээр байгуулахаар болсон. Ийнхүү 2022 онд нийт 34 байршилд 3х3 сагсан бөмбөгийн талбай байгуулсан бол энэ жил 40 байршилд байгуулахаар төлөвлөсөн.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар “Сагсан бөмбөгийн спортоор хичээллэснээр хүүхэд хамтач, нийтэч болдог. Хүүхэд, залуусыг энэ спортоор хичээллэх нөхцөл, боломжийг бүрдүүлж, олон улсын стандарт бүхий талбай олныг байгуулах ёстой. Тиймээс өнгөрсөн жилээс эхлэн стандартын шаардлагад нийцсэн 3х3 сагсан бөмбөгийн талбайг нийслэлийн есөн дүүрэгт үе шаттай байгуулж байгаа. Залуучууд маань ч 3х3 сагсан бөмбөгийн төрлөөр хичээллэн, олимпын наадамд том амжилт гаргана гэдэгт итгэлтэй байна. Энэ онд Парисын олимпын наадмын оноо олгох Дэлхийн өндөр зэрэглэлийн “Улаанбаатар их дуулга-2023” жүдо бөхийн цуврал тэмцээн, Жюү-Жицүгийн дэлхийн аварга шалгаруулах 20 дахь удаагийн тэмцээн, Зүүн Азийн залуучуудын наадам зэрэг томоохон тэмцээн, уралдаан Улаанбаатар хотод болно. Эдгээр тэмцээнийг үзэхээр дэлхийн өнцөг булан бүрээс хөгжөөн дэмжигчид хүрэлцэн ирнэ. Тиймээс “Монголд зочлох жил”-ийн хүрээнд спортоор дамжуулан аялал жуулчлалаа хөгжүүлэх, хотоо сурталчлах боломж гэж харж байгаа” гэсэн юм.

"Mayor's Ulaanbaatar Challenger” 3х3 сагсан бөмбөгийн тэмцээн хоёр өдөр үргэлжлэн, зургаадугаар сарын 17-нд аваргуудаа шалгаруулна. Тэмцээний аварга баг 15,000 ам.доллар, дэд аварга 10,000 ам.доллар, III байр 6000 ам.доллар, IV байр 5000 ам.долларын шагнал авах юм. Мөн эхний хоёр байранд орсон баг Швейцар Улсын Люзанн хотод болох Дэлхийн Их дуулгад оролцох эрхтэй. Тэмцээнийг Олон улсын сагсан бөмбөгийн холбооноос томилогдсон шүүгчид шүүж байгаа бөгөөд Монголын 3х3 сагсан бөмбөгийн холбоо дотоод зохион байгуулалтаа хариуцаж байна.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС


0
angry
0
care
0
haha
2
liked
1
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна 5 цагийн өмнө
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ 6 цагийн өмнө
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо 6 цагийн өмнө
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 9 цагийн өмнө
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ 10 цагийн өмнө
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 10 цагийн өмнө
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ 11 цагийн өмнө
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо 11 цагийн өмнө
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 11 цагийн өмнө
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ Өчигдөр
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна Өчигдөр
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа Өчигдөр
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив Өчигдөр
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа Өчигдөр
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна Өчигдөр
Зарим нутгаар аадар бороо орно Өчигдөр
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ 2026/07/20
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ 2026/07/20
Сэрэмжлүүлэг: Хараа, Халх, Хархираа голууд үерийн түвшинг давж, Туул гол аюултай түвшинд хүрчээ 2026/07/20
Үндэсний аюулгүй байдлыг хангах хүрээнд салбар дундын ажлын хэсэг байгуулав 2026/07/20