Унаж эвдэрсэн 24 тулгуурыг сэргээн засварлахад 4-6 хоног шаардагдана

Ц.Цэрэнбадам
2023/06/26

Архангай, Өвөрхангай, Баянхонгор, Булган зэрэг таван аймгийн 82 сум цахилгаан эрчим хүчээр хязгаарлагджээ. Тухайлбал, энэ сарын 25-ны өдөр буюу өчигдөр Улаанбаатар хотоос Өвөрхангай хүртэлх 110кВ-ын 14 тулгуур унасан байна. Үүний улмаас дээрх аймгуудын цахилгаан эрчим хүч хязгаарлагдаад байна. 

Гэмтлийн шалтгааныг тогтоохоор үзлэгт явсан бригад 18:37 цагт нийт 24 тулгуур унасан болохыг тогтоосон бөгөөд урьдчилсан байдлаар усархаг бороо орж, шуурснаас болсон гэж үзэж байгаа юм. Иймд уг гэмтлийг сэргээн засварлахад 4-6 хоног шаардагдахаар байгааг Баянхонгор - Эрчим хүч ЦТ ХХК-аас мэдээлээд буй.  Эрчим хүчний хязгаарлалттай холбоотойгоор “Чандмань-Баянхонгор” ХК яаралтай арга хэмжээ авч цахилгааны нөөц эх үүсвэр буюу генераторыг ажиллуулан, цэвэр ус түгээх хэвийн үйл ажиллагааг хангаж байгаа юм байна. Иймээс нийт хэрэглэгчдийг усны хязгаарлалтад орохоос сэргийлэн, цэвэр усаа ариг гамтай хэрэглэхийг анхаарууллаа.


3
angry
2
care
1
haha
4
liked
2
love
27
sad
7
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна 2 цагийн өмнө
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ 4 цагийн өмнө
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо 4 цагийн өмнө
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 6 цагийн өмнө
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ 7 цагийн өмнө
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 8 цагийн өмнө
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ 8 цагийн өмнө
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо 8 цагийн өмнө
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 9 цагийн өмнө
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ Өчигдөр
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна Өчигдөр
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа Өчигдөр
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив Өчигдөр
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа Өчигдөр
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна Өчигдөр
Зарим нутгаар аадар бороо орно Өчигдөр
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ 2026/07/20
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ 2026/07/20
Сэрэмжлүүлэг: Хараа, Халх, Хархираа голууд үерийн түвшинг давж, Туул гол аюултай түвшинд хүрчээ 2026/07/20
Үндэсний аюулгүй байдлыг хангах хүрээнд салбар дундын ажлын хэсэг байгуулав 2026/07/20