УЕПГ: Үндэслэлгүй хөрөнгөжсөн УУХҮЯ-ны газрын даргад холбогдох хэргийг шүүхэд шилжүүлсэн

Ц.Цэрэнбадам
2023/06/26

Прокурорын байгууллага өнгөрсөн долоо хоногт буюу 2023 оны 6 дугаар сарын 19-нөөс 23-ны өдрүүдэд хэрэг бүртгэлтийн 29.550, мөрдөн байцаалтын 3075 хэрэгт хяналт тавьж ажиллав.

Үүнээс Эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг 182, Өмчлөх эрхийн эсрэг 107, Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг 27, Хүний амьд явах эрхийн эсрэг 9, Бэлгийн эрх чөлөө халдашгүй байдлын эсрэг 8, Хүрээлэн байгаа орчны эсрэг 7, Авлига, албан тушаалын 7, нийт 340 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлж шийдвэрлэлээ.    

Яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн зарим хэргээс дурдвал:

Нийслэлийн прокурорын газраас Эрүүл мэндийн яамны Уламжлалт анагаах ухааны хэлтсийн дарга Б.Д нь эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглан О ХХК-ийн “Эмнэлгийн багаж тоног төхөөрөмж, дагалдах хэрэгсэл импортлох, ханган нийлүүлэх” мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг сунгаж, бусдад давуу байдал бий болгосон, хахууль авсан гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 22.4 дүгээр зүйлийн 4 /Нийтийн албан тушаалтан хахууль авах/, 22.5 дугаар зүйлийн 1 /Хахууль өгөх/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн, Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд;

Уул уурхай, Хүнд үйлдвэрийн яамны Түлшний бодлогын газрын дарга Ч.Ч нь 347.245.000 төгрөгийн үнэ бүхий худалдан авсан орон сууц болон захиалан бариулсан амины орон сууцын эх үүсвэр, хөрөнгө, орлогыг хууль ёсны болохыг үндэслэлтэй тайлбарлаж чадаагүй, үндэслэлгүй хөрөнгөжсөн гэх хэрэгт  Эрүүгийн хуулийн 22.10 дугаар зүйлийн 1 /Үндэслэлгүйгээр хөрөнгөжих/, 21.2 дугаар зүйлийн 1 /Худал мэдүүлэх/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн, Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд;

Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Аялал жуулчлалын бодлого зохицуулалтын газрын дарга С.Б нь эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж тус газрын мэргэжилтэн нарын боловсруулсан хуулийн төслийн ажил, холбогдох материалыг бусдад өгч, ажил гүйцэтгэх гэрээ байгуулан, өөртөө болон бусдад давуу байдал бий болгож, улсын төсөвт нийт 26.675.000 төгрөгийн хохирол учруулсан гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1, 22.1 дүгээр зүйлийн 2 /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд;

“Дулааншарын гол” ТӨХК нь Дархан-Уул аймгийн шарын гол сумын нутаг дэвсгэрт бохир ус татан зайлуулах хэсгийн лабораторын үйл ажиллагааны Химийн хорт болон аюултай бодисын ангилалд хамааруулсан 10 төрлийн бодисыг хууль бусаар ашиглан үйл ажиллагаа явуулсан, хадгалсан гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 24.3 дугаар зүйлийн 3 /Химийн хорт, аюултай бодисыг хууль бус эргэлтэд оруулах/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд;

Иргэн Б.Э нь Дундговь аймгийн Өлзийт сумын нутаг дэвсгэрт жонс олборлох зорилгоор нийт 1.16 га талбайг ухаж хууль бусаар газрын хэвлийд халдсан, тусгай зөвшөөрөлгүйгээр 513.600 тонн жоншийг олборлож, байгаль орчинд 72.476.374 төгрөгийн хохирол учруулсан гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 24.1 дүгээр зүйлийн 1 /Байгаль орчныг бохирдуулах/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн, Дундговь аймгийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд тус тус шилжүүлсэн байна.


0
angry
0
care
0
haha
1
liked
0
love
1
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна 2 цагийн өмнө
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ 4 цагийн өмнө
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо 4 цагийн өмнө
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 6 цагийн өмнө
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ 7 цагийн өмнө
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 8 цагийн өмнө
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ 8 цагийн өмнө
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо 8 цагийн өмнө
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 9 цагийн өмнө
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ Өчигдөр
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна Өчигдөр
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа Өчигдөр
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив Өчигдөр
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа Өчигдөр
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна Өчигдөр
Зарим нутгаар аадар бороо орно Өчигдөр
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ 2026/07/20
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ 2026/07/20
Сэрэмжлүүлэг: Хараа, Халх, Хархираа голууд үерийн түвшинг давж, Туул гол аюултай түвшинд хүрчээ 2026/07/20
Үндэсний аюулгүй байдлыг хангах хүрээнд салбар дундын ажлын хэсэг байгуулав 2026/07/20