Улаанбаатарыг дөтчилөх нь

М.Төгөлдөр
2023/06/27

Нийслэл Улаанбаатарт болж буй үйл явдал, бодлого шийдвэр, бүтээн байгуулалт, тулгамдсан асуудал хийгээд тэдгээрийн шийдлийг хөнддөг “Хот” нэвтрүүлгийн дугаарыг ӨМӨЗО-ы Хөх хотоос бэлтгэлээ. Улаанбаатарт тулгамдаж буй авто замын түгжрэл, нийтийн тээврийн хүртээмжийн асуудлыг шийдэх их багтаамжийн нийтийн тээврийн талаар энэ удаад онцлов.

Хэрэгцээ

Тэртээ XIX зуунд анхны метрог Лондонд барьснаас хойш нийтийн тээврийн энэ хэрэгсэл томоохон хотуудын дэд бүтэц, оршин суугчдынх нь амьдрал, эдийн засагт томоохон үүрэг гүйцэтгэсээр иржээ. Өдгөө дэлхийн ихэнх орны томоохон хотууд метрог нийтийн тээврийн үйлчилгээндээ нэвтрүүлсэн. Монгол Улсын хүн амын талаас илүү хувь нь оршин суудаг Улаанбаатар хотын хувьд ч тулгамдаж буй олон асуудлыг метро шийднэ. Хотын хүн ам цаашид ч өсөж, түүнийг дагасан авто замын түгжрэл, нийтийн тээврийн хүртээмжийн асуудал ч тулгамдсаар байх төлөвтэй. Тиймээс нийтийн тээвэрт их багтаамжийн хэрэгслийг нэвтрүүлэх нь хэзээ хэзээнээс илүү чухал болоод буй.

Метротой болох оролдлого нийслэлчүүдийн хувьд шинэ зүйл биш. Хотын удирдлагууд метро байгуулах төслийг эхлүүлж, судалгаа, ТЭЗҮ ч хийж байсан. Тодруулбал, Японы ЖАЙКА-гийн төслийн багийн дэмжлэгтэйгээр “Улаанбаатар метро” төслийн судалгааны ажлыг эхлүүлж байв. Метроны замыг Энхтайваны өргөн чөлөө дагуу хотыг зүүнээс баруун тийш холбосон 17 км урттай, газар доогуур болон гүүрэн өргөгдсөн хэлбэрээр барихаар урьдчилсан төлөвлөлт хийж байжээ. Түүнчлэн Улаанбаатарыг метротой болгох ТЭЗҮ боловсруулах, судалгааны ажлыг БНСУ-ын “Soosung Engineering” компани хийж, бага оврын LRT загварын 5000-30,000 хүний багтаамжтай, хөнгөн чанарын хоёр хэсгээс бүрддэг метрог сонгоод байв. Гэвч хөрөнгө санхүүгийн гачигдал зэрэг олон шалтгааны улмаас метротой болох улаанбаатарчуудын хүсэл биелээгүй хэвээр, харин хэрэгцээ, шаардлага нь тулгамдсаар буй.

Жишиг

ӨМӨЗО-ы Хөх хотын метро анх 2019 онд ашиглалтад орсон. Хотын гол цэг, нисэх онгоцны буудлыг холбосон хоёр шугам бүхий метро нь нийт 50 км урттай, 44 өртөөтэй. Иргэдийн цаг завыг хэмнэсэн нийтийн тээврийн хэрэгсэл ашиглалтад орсноор авто замын ачаалал буурсан гэж хотын удирдлага онцлов. Хотын нийтийн тээврийн хүртээмжийг сайжруулах, түгжрэлийг бууруулахаар хэрэгжүүлсэн энэ төсөл өдгөө хотын дэд бүтэц, эдийн засаг, нийгмийн амьдралд ч томоохон өөрчлөлтийг авчирч байна.

Шийдэл

Улаанбаатарт оршин суугаа хүн бүхний цаг зав, боломж, амьдралын чанарт шууд нөлөөлж буй асуудал бол авто замын түгжрэл. Жил ирэх тусам өссөөр байгаа хүн ам, автомашины төвлөрлийг дагасан энэ асуудлыг их багтаамжийн тээврийн хэрэгслээр шийдэх боломж бий.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар БНХАУ-ын Чунчин хотод албан томилолтоор ажиллах үедээ “Хөгжиж буй хотын нийтийн тээвэрт метро маш чухал үүрэг гүйцэтгэдэг. Энэ бол зөвхөн тээврийн хэрэгсэл биш, иргэдийн амьдрах орчин, амьдралын чанарт шууд нөлөөлөх хүчин зүйл. Нөгөө талаараа хотын эдийн засаг, хөгжлийн ч томоохон гарц болно. Тэгэхээр бид ямар нэгэн шийдэл олж, энэ ажлыг урагшлуулах цаг нь болсон. Метро байгуулах, эсвэл их багтаамжийн нийтийн тээврийн хэрэгсэл нэвтрүүлэхэд хөрөнгө, санхүүжилтийн асуудал асар чухал. Тулгамдаж байгаа асуудал бол ердөө л энэ. Ийм том бүтээн байгуулалтыг төсвийн хөрөнгөөр хийх боломжгүй. Тэгэхээр бид өөрсдийн боломж, гарцдаа түшиглэж шийдэл хайж байна.

Монгол Улсын хүн амын талаас илүү хувь нь амьдран суудаг Улаанбаатар хотод нийтийн тээврийг төрөлжүүлэн, иргэдийн цаг завыг хэмнэсэн, багтаамж ихтэй метро, хөнгөн галт тэргийг нэвтрүүлэх цаг нь ирсэн. Хотын төвлөрлийг сааруулах, түгжрэлийг бууруулах ажлын хүрээнд олон улсын туршлага, дэвшилтэт технологиудыг нэвтрүүлэх судалгааг өнгөрсөн хоёр жилийн хугацаанд хийлээ. Өртөг зардлын хувьд харьцуулахад, Япон, ХБНГУ-аас хөнгөн галт тэрэг оруулж ирнэ гэвэл Хятадынхаас 2-3 дахин үнэтэй тусаж байна. Тэгэхээр бид евро стандартыг нэвтрүүлсэн, Монголын цаг уурын эрс тэс нөхцөлд ажиллах, мөн үнийн хувьд илүү хямд хувилбарыг нүдээр харж, сууж үзэн, үйлдвэртэй нь танилцлаа. Чунчин хотын үйлдвэрээс LRT, монорейлийг үйлдвэрийн үнээр нийлүүлэх боломжийн талаар ч хэлэлцсэн” гэсэн юм.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС


3
angry
1
care
8
haha
3
liked
1
love
1
sad
2
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна 4 цагийн өмнө
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ 5 цагийн өмнө
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо 6 цагийн өмнө
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 8 цагийн өмнө
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ 9 цагийн өмнө
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 9 цагийн өмнө
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ 10 цагийн өмнө
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо 10 цагийн өмнө
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 11 цагийн өмнө
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ Өчигдөр
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна Өчигдөр
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа Өчигдөр
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив Өчигдөр
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа Өчигдөр
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна Өчигдөр
Зарим нутгаар аадар бороо орно Өчигдөр
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ 2026/07/20
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ 2026/07/20
Сэрэмжлүүлэг: Хараа, Халх, Хархираа голууд үерийн түвшинг давж, Туул гол аюултай түвшинд хүрчээ 2026/07/20
Үндэсний аюулгүй байдлыг хангах хүрээнд салбар дундын ажлын хэсэг байгуулав 2026/07/20