УИХ-ын дарга Г.Занданшатар: Мэтгэлцээн бол оюун ухааны спорт учраас ялагч байх нь чухал бус оролцогч байх нь хамгийн чухал

М.Төгөлдөр
2023/06/27

УИХ-ын дарга Г.Занданшатар өнөөдөр /2023.06.27/ Үндэсний мэтгэлцээний лигийн шилдэг оролцогчтой уулзлаа. Энэ жилийн мэтгэлцээнийг  УИХ-ын Тамгын газар,  “Тэнгэр” телевизтэй хамтран реалити шоу хэлбэрээр зохион байгуулсан юм.  Мэтгэлцээнд 40  багийн 200 өрсөлдөгч оролцсон бөгөөд эцсийн шатанд 20 оролцогч шалгарсан байна. Тэд нийгмийн тулгамдсан асуудал буюу авлига хээл хахуулийн асуудалтай хэрхэн тэмцэх вэ, нийслэлийн замын түгжрэлийн шийдэл юу вэ, Үндэсний баялгийн санг хэрхэн тэгш хуваарилах вэ зэрэг асуудал болон төсөв, боловсрол, хүүхдийн мөнгө зэрэг сэдвүүдээр баримт, нотолгоотой мэтгэлцсэн байна.

УИХ-ын дарга Г.Занданшатар, мэтгэлцээн бол оюун ухааны спорт учраас ялагч байх нь чухал бус оролцогч байх нь хамгийн чухал. Харин ялагчид нь үзэгч, сонсогчид буюу олон нийт юм. Өнөө цагийн мэдээ, мэдээллийн давалгаанд сэтгэлийн хөөрлөөр хандаж, буруу, зөрүү дүгнэлт гарган, улмаар энэ бүхэн ардчиллын хөгжилд саад, тээг болж байна. Харин мэтгэлцээнээр дамжуулан олон ургальч үзэл бодлын дор баримт, нотолгоотой, эх сурвалжтай  мэдээллийг нийгэмд түгээж, залуучуудын дуу хоолойг олон нийтэд хүргэж чадаж байна.

Энэ бол ардчиллын хөгжилд оруулж буй та бүхний хувь нэмэр төдийгүй шийдвэр гаргагчдад шийдлийг олоход баримт, нотолгоотой асуудал дэвшүүлж буй нь мэтгэлцээний тэмцээний ач холбогдол оршиж байна хэмээн онцоллоо.

Монгол Улсын Их сургуулийн Олон улсын харилцааны сургуулийн оюутан О.Өгөөмөр, энэ жилийн мэтгэлцээнийг тэмцээн анх удаа реалити шоу хэлбэрээр зохион байгуулагдсан учраас олон хүнд хүрч, улмаар хууль тогтоогчид  анхаарал хандуулж байгаад талархаж байна. УИХ-ын дарга Г.Занданшатар залуучуудаа дэмжиж, дэвшүүлсэн асуудал, шийдлүүдэд хүндэтгэлтэй хандаж байгаа нь бидэнд урам зориг өглөө.  Миний бие илтгэлдээ замын түгжрэлийг бууруулахад нийслэлийн нүүлгэх нь шийдэл биш, харин цэвэр усны нөөц, хөрсний бохирдол зэрэгт анхаарлаа хандуулах ёстой гэдэг шийдлийг гарган  мэтгэлцэж, амжилт үзүүлсэн гэв.

Цаашид Үндэсний мэтгэлцээний лигийн тэмцээнийг улам төгөлдөржүүлэн, оролцогчдын хүрээг тэлж, асуудлыг өргөн хүрээгээр нийгмийн анхааралд оруулж, ардчилал, шударга ёс, тэгш байдлыг хангахад залуучуудын дуу хоолойг түгээх нь хамгийн чухал хэмээн  ярилцлаа.

“Үндэсний мэтгэлцээний лиг-2023” тэмцээний шүүгчээр УИХ-ын Тамгын газрын дэд дарга Ц.Батбаатар ажилласан юм. Тэрбээр энэхүү уулзалтад байлцаж, мэтгэлцэгч оюутнууд тэмцээний явцад улам сайжирч, аливаа асуудлыг дэвшүүлэн тавьж буй өнцөг, оновчтой байж, хөгжиж байсан  залуучуудаараа бахарсан гэв.

 


0
angry
1
care
0
haha
1
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна 4 цагийн өмнө
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ 6 цагийн өмнө
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо 6 цагийн өмнө
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 8 цагийн өмнө
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ 9 цагийн өмнө
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 9 цагийн өмнө
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ 10 цагийн өмнө
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо 10 цагийн өмнө
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 11 цагийн өмнө
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ Өчигдөр
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна Өчигдөр
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа Өчигдөр
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив Өчигдөр
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа Өчигдөр
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна Өчигдөр
Зарим нутгаар аадар бороо орно Өчигдөр
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ 2026/07/20
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ 2026/07/20
Сэрэмжлүүлэг: Хараа, Халх, Хархираа голууд үерийн түвшинг давж, Туул гол аюултай түвшинд хүрчээ 2026/07/20
Үндэсний аюулгүй байдлыг хангах хүрээнд салбар дундын ажлын хэсэг байгуулав 2026/07/20