Хууль бусаар ашигт малтмал олборлож байсан бүлэг этгээдүүдийг илрүүлжээ

Б.Хонгорзул
2023/06/29

Сэлэнгэ аймгийн нутаг дэвсгэрт хууль бусаар ашигт малтмал олборлож байсан бүлэг этгээдүүдийг илрүүлжээ.

Экологийн цагдаагийн албанаас орон нутагт хяналт шалгалтын ажлыг зохион байгуулан ажиллаж, Сэлэнгэ аймгийн Ерөө сумын 2 дугаар багийн нутаг “Цамхаг”, 3-р багийн нутаг “Хуурай ам” гэх газар, Мандал сумын нутаг Ноён ууланд нэр бүхий иргэд бүлэглэн том оврын техник хэрэгсэл ашиглан хууль бусаар газрын хэвлийд халдаж ашигт малтмал олборлохоор бэлтгэж байсан, түүнчлэн ашигт малтмал олборлосон, мөн Ерөө сумын 2 дугаар багийн нутагт “Өлөнт” гэх газарт Ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй “М” ХХК-тай нөхөн сэргээлтийн гэрээ байгуулсан “Д” ХХК нь нөхөн сэргээлт хийх нэрээр тусгай зөвшөөрөлгүй талбайд хууль бусаар ашигт малтмал олборлож байсан хэргүүдийг тус тус илрүүлэн экскаватор, ковш, том оврын автомашин болон алт угаах төхөөрөмжүүдийг битүүмжлэн мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа ажээ.

Эх сурвалж: Экологийн цагдаагийн алба


15
angry
0
care
2
haha
6
liked
0
love
2
sad
3
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна 5 цагийн өмнө
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ 6 цагийн өмнө
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо 6 цагийн өмнө
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 9 цагийн өмнө
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ 10 цагийн өмнө
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 10 цагийн өмнө
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ 11 цагийн өмнө
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо 11 цагийн өмнө
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 11 цагийн өмнө
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ Өчигдөр
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна Өчигдөр
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа Өчигдөр
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив Өчигдөр
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа Өчигдөр
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна Өчигдөр
Зарим нутгаар аадар бороо орно Өчигдөр
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ 2026/07/20
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ 2026/07/20
Сэрэмжлүүлэг: Хараа, Халх, Хархираа голууд үерийн түвшинг давж, Туул гол аюултай түвшинд хүрчээ 2026/07/20
Үндэсний аюулгүй байдлыг хангах хүрээнд салбар дундын ажлын хэсэг байгуулав 2026/07/20