Гангийн үйлдвэр байгуулах чиглэлд БНХАУ-ын Жөжян мужийн Нинбо хоттой хамтран ажиллана

Л.Бямбажав
2023/06/30

БНХАУ-д албан ёсны айлчлал хийж буй Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 2023 оны зургадугаар сарын 30-ны өдөр БНХАУ-ын Жөжян мужийн Нинбо хотод зочиллоо. Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Чян нарын албан ёсны хэлэлцээгээр боомт, эрчим хүчний сэргэлтийг шийдсэн бол аж үйлдвэрийн сэргэлтийн хүрээнд хамтын ажиллагаа эхлүүлэхээр Монгол Улсын Ерөнхий сайд тус мужид ажиллалаа.

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Жөжян мужийн удирдлагатай уулзаж, хоёр талын харилцаа,  хамтын ажиллагааны асуудлаар санал солилцож, аж үйлдвэрийн сэргэлтийн хүрээнд гангийн үйлдвэрбайгуулах чиглэлд хамтран ажиллахаар талууд тохиролцлоо.


Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Шинэ сэргэлтийн бодлого”-ын талаар танилцуулж, энэ хүрээнд Монгол Улс, БНХАУ-ын Жөжян муж хооронд аж үйлдвэрлэл, эрчим хүч, хот төлөвлөлт, ногоон хөгжил, хөдөө аж ахуй, шинжлэх ухаан зэрэг салбарт хамтран ажиллах боломжтойг илэрхийлэв.
Мөн Улаанбаатар хот, Нинбо хот хооронд 2017 онд шууд харилцаа тогтоосноос хойш хоёр хотын найрсаг харилцаа, хамтын ажиллагаа соёл, урлаг, хүмүүнлэг зэрэг салбарт хөгжиж байгаад баяртай байгааг илэрхийлэв.


БНХАУ-ын дарга Ши Жиньпин тус бүс нутагт ажиллаж байх үедээ Нинбо гангийн үйлдвэрийн төслийг эхлүүлсэн бол, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Чянмөн Жөжян мужаас ажлын гараагаа эхлүүлж байжээ.
 Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Нинбо хотод байх хугацаандаа Нинбо Жинтянь зэсийн үйлдвэр,  Нинбо гангийн үйлдвэр, Консайни группийн үйл ажиллагаатай тус тус танилцав.
 
“Нинбо гангийн үйлдвэр”нь үйлдвэрлэлийн нэгдүгээр зэрэглэлийн тоног төхөөрөмж бүхий орчин үеийн томоохон төмөр гангийн цогцолбор үйлдвэр юм. Тус компани нь түүхий эд цуглуулах, төмөр хийц, ган хайлуулах, цутгах, халуун цувих, хүйтэн цувих зэрэг иж бүрэн үйлдвэрлэл явуулдаг. Жилд дөрвөнсая тонн ган төмөр бэлдэц үйлдвэрлэдэг. Нийт хөрөнгө оруулалт нь 17 тэрбум юань. Үйлдвэр нь баруун талаараа дэлхийд алдартай Бейлун гүний усан боомттой залгадаг тул энэхүү боомтод тулгуурлан төмрийн хүдэр болон бусад түүхий эдийг буулгах талбайг байгуулсан нь тээвэр логистик ба газарзүйн давуу байдлыг үүсгэсэн аж.


 
“Нинбо Жинтянь зэс үйлдвэрлэл”ХХК нь Нинбо хотод төвтэй, Нинбо, Жянсу, Гуандун, Чунцин, Бугат, Вьетнамд долоон үйлдвэрлэлийн баазтай, 46 салбар компанитай, 8000 гаруй ажилтантай, аж үйлдвэрийн иж бүрэн сүлжээ болон бүтээгдэхүүний цогц үйлдвэрлэлээр өөрийн өрсөлдөх чадварын давуу талыг бий болгосон. Тус компани нь Хонконг, АНУ, Герман, Япон зэрэг улсад охин компаниа байгуулсан бөгөөд дэлхийн нийлүүлэлт борлуулалтын сүлжээг бий болгож, дотоод гадаадын хэрэглэгчдэд зэсийн бүтээгдэхүүний худалдан авалтын нэг цэгийн үйлчилгээ үзүүлдэг. Тус компанийн үйлдвэрлэлийн хэмжээ 2022 онд 1,75 сая тонн, борлуулалтын нийт орлого 134,6 тэрбум юаньд хүрч, Хятадын шилдэг 500 аж ахуйн нэгжийн 96-д жагсаж байна.


 
“Консайни групп”нь Хятад улсын ноолууран утас экспортлогч хамгийн том компани бөгөөд Хятад болон гадаадын өндөр зэрэглэлийн брэндүүд болон салбарын хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн "өндөр чанартай утас нийлүүлэгч"-ийн нэг болсон. Тус групп нь ноолуур болон ноолууран утас зэрэг байгалийн цэвэр түүхий эдэд суурилсан 10,000 орчим тонн өндөр зэрэглэлийн утас, 3,000 гаруй тонн 100  хувийн ноолууран утас (түүний 10%-30% нь шууд бусаар ирсэн Монголын ноолуур) үйлдвэрлэж борлуулдаг нь дэлхийн ноолуурын үйлдвэрлэлийн 20 орчим хувийг эзэлдэг. 
Сүүлийн жилүүдэд “Консайни групп”нь үйлдвэрлэлийн процессдоо дижитал ихэр технологийг нэвтрүүлэх ажлаараа тэргүүлж, хамгийн сүүлийн үеийн технологиор ноосон нэхмэлийн салбарт дэлхийн анхны ухаалаг, дижитал, хүний оролцоогүй үйлдвэрийг байгуулсан. Ерөнхий технологи нь олон улсын дэвшилтэт түвшинд хүрч, өндөр зэрэглэлийн ноолууран утсыг ээрэх тасралтгүй, ухаалаг үйлдвэрлэлээрээ салбарынхаа тэргүүн эгнээнд явж байна.

 


 


2
angry
0
care
2
haha
3
liked
1
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна 6 цагийн өмнө
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ 7 цагийн өмнө
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо 7 цагийн өмнө
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 10 цагийн өмнө
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ 11 цагийн өмнө
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 11 цагийн өмнө
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ 12 цагийн өмнө
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо 12 цагийн өмнө
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 12 цагийн өмнө
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ Өчигдөр
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна Өчигдөр
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа Өчигдөр
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив Өчигдөр
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа Өчигдөр
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна Өчигдөр
Зарим нутгаар аадар бороо орно Өчигдөр
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ 2026/07/20
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ 2026/07/20
Сэрэмжлүүлэг: Хараа, Халх, Хархираа голууд үерийн түвшинг давж, Туул гол аюултай түвшинд хүрчээ 2026/07/20
Үндэсний аюулгүй байдлыг хангах хүрээнд салбар дундын ажлын хэсэг байгуулав 2026/07/20